Таны хөлийн долоовор хуруу эрхий хуруунаасаа урт бол ийм учиртай…

4

Жейн Шихан хэмээх рефлексологич хүний хөл нь тухайн хүний биеийн байдал, харилцаа, хоол боловсруулах систем зэрэг бүх л зүйлийг хэлж өгнө гэж үздэг байна. Та өөрийнхөө хөлийг хараад өөрийгөө зэрлэг юм уу бодлогогүй үйлд дуртай эсвэл тогтвортой тайван амьдрал, эмх журам, зохицол зэргийг эрхэмлэдэг зэргийг мэдэж болно.

Ингээд таны хөл юу хэлж байна вэ:

Эрхий хуруу

Эрхий хуруу нь бусад хуруунаас илүү урт бол ухаалаг, өвөрмөцөөр сэтгэдэг хүмүүс байна. Тэд үргэлж ухаалаг зөв шийдвэр гаргана. Аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харах бөгөөд заримдаа бүхлээр нь харахгүй байх бэрхшээл тохиолдох нь бий.

Нөгөө талаар таны эрхий хуруу богино бол та олон зүйлийг зэрэг хийж чаддаг хүн. Та аливаа зүйлийг их үр дүнтэй хурдан хийнэ. Та өөрийн өвөрмөц зан чанараа ашиглах бусдад өөрийн бодол санаагаараа нөлөөлнө.

Долоовор хуруу

Энэ хуруу нь урт хүмүүс бол манлайлагч нар. Тэд өвөрмөц, эрч хүчтэй, захиргаадах дуртай хүмүүс. Харин богино хуруутай нь эв зохицлыг илүүд үздэг хүмүүс байна.

Дунд хуруу

Хэрвээ энэ хуруу харьцангуй урт бол энэ нь идэвхтэй, ялангуяа ажилдаа их тэмүүлэлтэй хүний шинж гэнэ. Эдгээр хүмүүс өөрсдийн шийдэмгий, эрч хүчтэй чанараараа олон зүйлийг бүтээж чадна. Муу нь ажил төрөлдөө анхаарах анхаарал нь гэр бүл, хайр дурлал, зугаа цэнгэлд нь нөлөөлөх билээ.

Харин богино хуруутай хүмүүс нь амьдралын аз жаргалыг хангалттай хүртэнэ. Тэд амарч зугаалж байх хүсэлтэй бөгөөд ажиллах дургүй.

Ядам хуруу

Энэ хуруу нь урт хүмүүсийн хувьд гэр бүл бол хамгийн чухал зүйл юм. Хэрвээ энэ хуруу муруй, эргэсэн хэлбэртэй бол та ойр дотны хүнтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа гэсэн үг.

Энэ хүмүүс нь сайн сонсогч, сурган хүмүүжүүлэгч боловч гэртээ тийм биш. Мөн бусад хүний бэрхшээлийг бодож санаж, түүнээсээ салахад хэцүү байдаг хүмүүс юм.

Богино хуруутай хүмүүс өөр зүйлд гол анхаарлаа хандуулах ба гэр бүл, харилцаа нь тийм ч чухал зүйл биш юм.

Чигчий хуруу

Жижигхэн чигчий хуруутай хүмүүс хүүхэд адил үйл хөдлөлтэй байдаг. Тэд ямар нэг хариуцлага хүлээх дургүй заримдаа уйдаж байна гэж хэлэх хүмүүс. Энэ байдлаар тэд зугаатай янз бүрийн зүйл хайж байдаг хүмүүс билээ. Мөн ийм хүмүүс нь хөгжилтэй, хурц, хошин үг яриатай байна.

Хөлийн чигчий хуруугаа ядам хуруунаасаа тусад нь хөдөлгөж чаддаг хүмүүс нь огцом түргэн зантай, бодлогогүй үйл хийдэг, сэтгэл татам хүмүүс байна. Харин хөдөлгөж чадахгүй хүмүүс нь урьдчилан таамаглаж болох, үнэнч хүмүүс байдаг.

Хэрвээ таны хуруу болгон тань өмнөх хуруунаасаа урт бол та дэс дараатай, яг таг, ажил хэрэгч хүн юм. Та эхлүүлсэн зүйлээ заавал дуусгана. Мөн сайн ажилтан, найдвартай сайн найз билээ.

Өргөн ул

Өргөн ултай хүмүүс нь ажилд махруу, үргэлж ийш тийш явж байдаг хүмүүс юм.

Тэд завгүй үедээ аз жаргалтай байдаг бөгөөд хааяа юм бодох цаг гаргаж амьдралдаа бага ч гэсэн тайван уур амьсгал оруулах хэрэгтэй.

Урт нарийн ул

Энэ хүмүүс буруу замаар явах дуртай. Ажиллах дургүй, хэн нэг нь түүний өмнөөс юмыг нь хийвэл баярлаж байдаг. Мөн тэд маш өвөрмөц ёс суртахуунтай бөгөөд эргэн тойронд нь сайхан зүйлс хүрээлж байхыг хүсдэг байна. Гэртээ орлогоос үл хамааран үлгэр жишээ байна.

Хөлийн тавхайн нугалаа

Хөлийн тавхайн нугалаа их өндөр хүмүүс нь бусдаас үл хамаарах хүмүүс байна. Тэд хүнтэй харьцах дургүй, ганцаараа байхдаа дуртай хүмүүс.

Бага болон дунд зэргийн нугалаатай хүмүүс нь олны дунд байх сонирхолтой. Тэд бусадтай цагийн цуг өнгөрөөж, эргэн тойрныхон нь ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлж байхыг харах, түүнд тус болох дуртай.

79
ГоёГоё
36
ТэнэглэлТэнэглэл
31
Ха ХаХа Ха
30
ГайхмаарГайхмаар
25
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Оюу О

    Оюу О'

    2018/04/24 at 16:44

    Urangoo Munkhtur

  2. Gar Urlal Uran Zurag

    Gar Urlal Uran Zurag

    2018/04/24 at 19:25

    Kkk my xuruu yag iim. Uchriig n medej awlaa

  3. holiin doloovor huruu???

  4. holiinhoo huruugaar doloonoo bas te?!

  5. Az Ayaz

    Az Ayaz

    2018/04/24 at 20:37

    baraaag l

  6. Цээкэ Чуука

    Цээкэ Чуука

    2018/04/24 at 23:36

    Enkhbold Zolboo haha

  7. Shuree Badrakh

    Shuree Badrakh

    2018/04/24 at 23:58

    Kkkk unen bn

  8. Tsetsegee Tsetsegee

    Tsetsegee Tsetsegee

    2018/04/25 at 01:19

    Ha ha ha

  9. Dashpurev Duni

    Dashpurev Duni

    2018/04/27 at 10:35

    p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *