Хөлсний эвгүй үнэрээсээ салахын тулд хоол хүнсэндээ юу хэрэглэх хэрэгтэй вэ? Биеийн эвгүй үнэрийг арилгахад туслах 11 хүнс

2

Хэт их хөлрөх – биднийг ичгэвтэр байдалд оруулдаг. Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн, жишээ нь, улаан лооль, байцаа, кофе зэрэг нь хөлсний ялгаруулалтыг идэвхжүүлэх эсвэл хөлсний үнэрийг илүү хурц, хүчтэй болгоход нөлөөлөх ажээ. Гэхдээ хүний бие махбодийн энэхүү үзэгдлийг багасгах чадалтай хоол хүнс ч байна.

Хөлсний эвгүй үнэрээсээ салахын тулд хоол хүнсэндээ юу хэрэглэхийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Наргил модны самрын тос

© Onontour / depositphotos

Наргил модны самрын тос – хүний биеийн үнэрийг таатай болгоход хамгийн үр дүнтэй хүнс болно. Уг тосны микробын эсрэг үйлчилгээ нь нянгийн үржлийг дарангуйлна, харин лаурины хүчил нь эвгүй үнэрийг дардаг. Мэдээж хөлс өөрөө ялгарахаа болино гэж байхгүй.

Өдөр тутмын угаалга үйлдсэний дараа тосыг сугандаа 1-2 удаа түрхэнэ. Уг тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэсэн тохиолдолд амны эвгүй үнэрийг ч дарах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

2. Нимбэг болон цитрусын төрлийн бусад жимс

© Bolkins / depositphotos © interactimages / depositphotos © corbacserdar.gmail.com / depositphotos

Нимбэгийн хүчил нь зөвхөн суганы эвгүй үнэрийг дарахгүй. Наргил модны самрын тосны адил нимбэгийн шүүс нь амны үнэрийг ч дарна, өөрөөр хэлбэл нянгийн гаралтай эвгүй үнэрийг дардаг байна. Өглөө нимбэгтэй ус уухад л хангалттай (хэрвээ таны ходоод асуудалгүй бол). Өөр бас нэг арга – ½ нимбэгийн шүүсийг шахаад хөл, сугаа арчина. Шүүс хатсаны дараа усанд орж цэвэрлэнэ.

 

3. Гоньдны үр

© roman4 / depositphotos © popaukropa / depositphotos

Энэ ургамлын үр нь антиоксидант үйлчилгээтэй. Биеэс хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй мөн өвчний халдварыг дарангуйлж эвгүй үнэрийг арилгана. Зохих үр дүнд хүрэхийн тулд 1 ц.х үрийг буцалсан усанд хийж хандална. 6-8 цагийн дараа хандыг ууна. Мөн шууд цайндаа хийж хандлаад ууж болно.

 

4. Ним модны навч

© ankomando / depositphotos © brunoil / depositphotos © Anton_Lunkov / depositphotos

Ним (буюу персийн мели) – эмчилгээний ургамал бөгөөд эрт дээр үеэс аюрвердийн анагаах ухаанд ашиглаж иржээ. Уг модны навч нь мөөгөнцөр, нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ариутгах чадалтай. Эвгүй үнэрийн эх сурвалж болсон үрэвсэл, нянг бүрэн устгадаг хэмээн үздэг, мөн хөлс ялгаруулалтыг бууруулдаг байна.

Хэрэглэх үндсэн зарчим – гоньдны үрийг ашиглахтай адилхан. Навчны нунтгийг устай хольж зуурмаг болгоод сугандаа түрхэж хэдэн минут байлгана.  Шүршүүр эсвэл ваннтай усанд орж угаана. Зохих үр дүнд хүрэхийн тулд уг арчилгааг долоо хоногт 3 удаа хийнэ.

 

5. Буудайн ургац/булцуу

© indomercy2012 / depositphotos © Gnatiuklv / depositphotos

Буудайн булцуу нь маш их хэмжээний уураг, C, B12, B6 амин дэмүүд, фолийн хүчил агуулдаг. Үүнээс гадна байгалийн гаралтай хүчтэй антиоксидант юм – биеийн эвгүй үнэртэй тэмцэнэ. Түүхий байдлаар нь шууд хэрэглэнэ (өдөрт 40 г), мөн нунтаг байдлаар өдөрт 3 г-аар хэрэглэнэ.

 

6. Яншуй

© VitD / depositphotos © Iamnee / depositphotos

Яншуй – эвгүй үнэрийг дарах ардын уламжлалт шалгарсан арга болно. Уг ногооны онцгой амт болон үүнд агуулагдах флорофилл бодис нь ариутгах үйлчилгээ үзүүлдэг. Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэнэ, нянтэй тэмцэнэ – өөрөөр хэлбэл эвгүй үнэр гаргагч эх сурвалжийг устгадаг байна.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад (хүн дээр хийгдээгүй судалгаа): яншуй нь хүхрийн нэгдлээс амжилттай хамгаалж байжээ. Биеийн эвгүй үнэрээс салмаар байгаа бол яншуйгаар амталсан салат эсвэл халуун хоолондоо хийгээд идсэн ч болно. Яншуй нь хатаасан болон нойтон байдлаараа адилхан үйлчилгээ үзүүлэх ажээ.

 

7. Шар дэр

© Helen_Adamova / depositphotos © arkela / depositphotos

Шар дэр нь апигенин, диосметин,  лютеолин зэрэг флавоноид төрлийн бодис агуулдаг. Үүнээс гадна төрөл бүрийн амин дэм, фитанцид зэрэг төрөл бүрийн нэгдлүүдтэй. Эдгээр шим тэжээлтэй орцууд нь уг ургамлыг эмчилгээний хэд хэдэн анагаах чадалтай болгож байна: цус тогтоох, цэр ховхлох, шээс хөөх, үрэвсэл дарах, нянгийн эсрэг зэрэг үйлчилгээ.

Хөлстэй тэмцэхэд уг ургамлын цэцэг, үр, навч тус болно. Хандалж, ваннтай усандаа хийж эсвэл уусмалаар нь биеэ арчсан ч болох юм. Болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулмаар байна: биологийн идэвхтэй бодисын хүчтэй үйлчилгээ нь гаж нөлөө үзүүлж болзошгүй.

 

8. Гаа

© estherqueen999 / depositphotos © scio21.ukr.net / depositphotos

Гаа нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хөлсний булчирхайд очих дохиог багасгадаг тул ялгарах хөлс нь эрс багасдаг. Гааг нойтноор нь, хатаасан эсвэл эфирийн тос байдлаар хэрэглэнэ. Гадна, дотор байдлаар хэрэглэх заалттай. Дотор хэрэглэвэл үрэвслийн эх сурвалжийг дарах тул илүү үр дүнтэй гэж үздэг.

 

9. Цинамон

© didiac / depositphotos © Natasha55 / depositphotos

Хүнсэндээ цинамон хийцгээе – энэ бол сайн зуршил болно. Уг амтлагч нь амны эвгүй үнэр дардгаараа алдартай. Өдөр болгон хүнсэндээ хэрэглэж чадвал биеийн эвгүй үнэр ч арилна – хэт их хөлрөлт багасах ажээ.

 

10. Ногоон цай

© taronin / depositphotos © brunoil / depositphotos

Ногоон цайнд органик хүчил болон танин агуулагддаг. Шар дэр цэцгийн адил хөлс ихээр ялгарах байдалтай тэмцэнэ, нянгийн үржлийг дарангуйлна. Мөн хөлийн шивэр, ам болон биеийн эвгүй үнэрийг багасгадаг. Зохих үр дүнд хүрэхийн тулд өдөр болгон ногоон цай уух хэрэгтэй. Ногоон цай нь зөвхөн хөлсний ялгаруулалтыг багасгаад зогсохгүй мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг тул турахад тусална.

 

11. Розмарин

© Oksana / depositphotos © Sonulkaster / depositphotos

Розмарин нянгийн үржлийг дарангуйлдаг – өөрөөр хэлбэл эвгүй үнэрийн эх сурвалжтай тэмцэнэ. Уг ургамалд флорофилл, ментол агуулагддаг байна – үнэр дарах үйлчилгээ үзүүлнэ. Бие махбодид цинк дутагдахаар хөлсний ялгаруулалт ихэсдэг. Розмаринд их хэмжээний цинк агуулагддаг тул цинкийн дутагдлыг нөхнө. Ваннтай усандаа розмарин хийж тайван хэвтэж болно, бас нэгэн хувилбар бол – 100 г усанд хэдэн дусал розмарины эфирийн тос дусааж сугаа арчина.

Та дээрх жагсаалтыг ямар хүнсээр баяжуулмаар байна вэ?

9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *