Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан

0

Ердийн хүний амьдралыг алдартнууд мэддэггүй гэж бид боддог. Гэвч алдартнуудын дунд хязгааргүй санхүүгийн боломжийг үл тоон энгийн байхыг чухалчилдаг, үүгээрээ ч бидний хүндэтгэл, бишрэлийг төрүүлдэг хүмүүс их бий.
Агуу хүч маш энгийн зүйлд оршдог гэдгийг нотолсон 10 алдартай хүнийг эргэн сануулахаар шийдлээ.

Коко Шанель

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 3

Мадемуазель Коко дэлхийн бүх эмэгтэйчүүдийн амьдралыг хамаагүй хялбарчилсан юм. Түүнд ч мөн адил бусдын адил өдтэй, төвөгтэй малгай, олон давхар хормойтой даашинз өмсөх шаардлага тулгардаг байсан болохоор тэрээр алдартай «богино хар даашинз»-ыг бүтээж, эрэгтэй хувцаслалтын элементүүд болох хүрэм, зангиатай цамц, шляпан малгай, шүхэр, заапник зэргийг тренд болгод чаджээ. Энэ бүхнийг тэрээр өөрөө өмсдөг, хэрэглэдэг байсан ба ийм хувцаснуудыг өмссөнөөр ямар тансаг харагдаж болохыг харуулдаг байжээ.

Марк Зукерберг

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 4

Фейсбүүкийг үндэслэгч гоёл сонгохдоо их товчхон. Тиймээс түүний хувцасны шүүгээнд энгийн саарал футболкууд давамгай байдаг. Түүнийхээр хувцас бол цагаа үрээд байх зүйл биш. Алдартай брэндүүдийн зуу зуун хувцас авч болохоор хэмжээний орлогыг үл хамааран залуу тэрбумтан маань их энгийн байдаг аж.

Ингвар Кампрад

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 5

IKEA-г үүсгэн байгуулагч олон жилийн турш бүх зүйлд энгийн байдлыг дэмждэг. Хямдралын үеэр хувцаснуудаа авдаг, өндөр үнэтэй хүнс худалдаж авдаггүй, 15 жилийн турш хуучин Volvo машинаа хэрэглэж байгаа, онгоцонд энгийн ангиллаар (экономик класс) нисдэг, IKEA-гийн тавилгууд, эд юмсаар гэрээ тохижуулсан гээд түүний хэмнэлтийн талаар тоочоод барамгүй. Ийм болохоор л түүнийг дэлхийн хамгийн даруухан тэрбумтнуудын нэг гэж үздэг байх л даа.

Борис Жонсон

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 6

Лондон хотын хуучин захирагч, гадаад хэргийн яамны сайд асан Борис Жонсон баярын жагсаалтай явдаггүй. Харин хамгийн энгийн унадаг дугуйгаар явдаг. Унадаг дугуйг тэрээр машиныг гайхалтай орлогч гэж үздэг. Түүнээс үлгэр жишээ авахыг ч иргэддээ уриалдаг байна.

Женнифер Гарнер

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 7

Холливудын сайхан бүсгүй энгийн байдлаараа үргэлж онцгойрдог байсан. Хэзээ ч өөрийн санхүүгийн боломжоо ил харуулахыг хичээж байгаагүй. Үүний оронд тэрбээр нийтийн дэлгүүрүүдээр үйлчлүүлж, хүнсээ хүүхдүүдийн хамтаар энгийн хүнсний зах дээрээс цуглуулдаг. Яг л жирийн америк гэрийн эзэгтэй шиг.

Стив Жобс

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 8

Ер бусын орлогыг үл тоон алимны эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч байнга бүх зүйлд энгийн байдлыг эрхэмлэдэг байсан. Тэрээр байнга нэгэн хэвийн хувцасладаг байсан: жийнсэн өмд, хар свитер, цагаан пүүз. Мөн орд, харш гэж нэрлэж болохооргүй Waverley Streetийн 2107 тоот байшинд амьдардаг байсан ажээ.

Тайра Бэнкс

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 9

Алдартай топ-модель тэрээр үнэтэй ресторанууд, тренд газруудыг үл тоомсорлодог. Тэрээр амттай боловч хямдхан хоол идэж болдог The Cheesecake Factory төрлийн хямд газрууд түүнд яг тохирно гэж үздэг.

Рассел Кроу

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 10

Америкийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа жүжигчдийн нэг тэрээр Лос-Анжелес хотын харш дахь амьдралаасаа татгалзаад гэр бүлийн хамтаар Австрали руу нүүж ирсэн. Энд ирээд Кроу эдлэн газар, даруухан жийп худалдан авчээ. Одоо үнэтэй машинууд, брэндийн эд зүйлсийн оронд түүнийг морь, өргөн уудам талбай хүрээлдэг.

Хайден Кристенсен

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 11

Дэлхийн хэмжээний алдар нэр түүнд бүр залуу байхад нь иржээ. Тиймээс 35 настай байхдаа тэрээр гайхалтай оддын амьдралаасаа залхаж амжжээ. Саяхан гэр бүлийн хамтаар төрөлх нутаг Канаддаа нүүж ирж, тэндээ ферм худалдан авчээ. Одоо бол Хайден өөрийн тариалангийн талбай, тахиан аж ахуй, жүчээнийхээ эзэн нь. Тэрээр газраа трактораар хагалж муугүй их ургац хураан авдаг.

Киану Ривз

Хүч энгийн зүйлд оршдог гэдгийг батлах 10 алдартан 12

Энэ жүжигчний сайхан сэтгэл, даруухан амьдралын хэв маяг нь цахим ертөнцийн мэдээнүүд үүсгэх шалтгаан аль хэдийнээ болжээ. Тэрээр өөрийн хур хөрөнгөө байнга хандивын үйл ажиллагаанд зориулж эсвэл эргэн тойрны хүмүүстээ бэлэг болгон өгдөг. Энгийн хувцас өмсөж, Нью-Йоркийн метрогоор зорчиж үзэгч фенүүдээ улам л гайхашруулдаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *