Бидний амьдарч буй дэлхий ертөнц муу муухай зүйлээр дүүрэн бөгөөд энэ болгонд хүмүүсийн сэтгэл зовно. Хүн төрөлхтөн бидний хүн чанар тэгтлээ дор орсон юм гэж үү? Энэ удаад бид хүмүүст сайхан сэтгэл байгаа гэдгийг илтгэх үйл явдлуудыг танилцуулахаар бэлдлээ. Хүн залуу хөгшин, баян ядуу, алдартай жирийн, зоригтой эсэх нь хамаагүй. Бидний амьдралд гэрэл гэгээ авчрах амьд жишээнүүд болно.
2011 онд Фукушима атомын цахилгаан станц дэлбэрэхэд 200 гаруй тэтгэврийн насны хүмүүс ослын дараах сэргээн босгох ажилд оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Залуу хойч үеэ цацраг идэвхт туяаны хордлогоос хамгаалахын тулд энэ саналыг гаргасан байна.

Америкийн вирус судлаач Жонас Солк полиомиелитээс урьдчилан сэргийлэх вакцин гарган авсан. Тэр өөрийн шинэ нээлтээ нэр дээрээ патентлан авч баяжиж болох байлаа. Харин тэр патент аваагүй юм. Нэгэн удаа түүнээс патент хэний нэр дээр бүртгэлтэй байдаг тухай асуухад:”Патент байхгүй ээ. Жишээ нь, Нарыг хэн патентлах уу” гэж хариулжээ.

Оюутан залуу Цезарь Лариос нэг эмээтэй цахилгаан шатанд гацжээ. Цаг өнгөрөхийн хэрээр эмээ зогсож чадах тэнхэлгүй болж, харин залуу дөрвөн хөллөөд нуруун дээрээ түүнийг суухыг урьсан байна.

2013 оны 5-р сард Канадын Калгари хотын оршин суугч Том Крис 40 сая доллар сугалаагаар хожжээ. Сохор зоос ч өөртөө үлдээлгүй сугалааныхаа бүх мөнгийг хорт хавдартай тэмцэх төв байгуулахад хандивласан байна. Энэ нь уушгины хорт хавдраар нас барсан гэргийнхээ дурсгалд зориулсан явдал ажээ.

Британийн иргэн Николас Уинстон Дэлхийн хоёрдугаар дайны үед 669 хүүхдийн амийг аварчээ. Тэрээр германчуудад эзлэгдсэн Чехословакийн газар нутгаас ихэвчлэн еврей гаралтай хүүхдүүдийг Их Британи руу нууцаар гаргаж амь насыг нь аварч чадсан байна. Энэ сайхан үйлийг 50 жилийн дараа л хүмүүс олж мэдсэн байна.

10 настай Тревис Селинка химийн олон удаагийн эмчилгээний дараа үс нь халцарсан ажээ. Эмчилгээ дуусч халзан толгойтой хичээлдээ явахаас ичиж байсан боловч ангийнх нь хөвгүүд сэтгэл санаагаар дэмжихийн тулд бүгд үсээ хусуулжээ. Ангийнх нь хүүхдүүдийн энэ үйлдэл Трэвисийг ихэд догдлуулсан байна.

2010 оны 12-р сард Каир хотноо 23 египтчүүд амиа золиослогч террористын гарт үрэгдсэн. Давтагдаж болзошгүй террорист үйл ажиллагааны эсрэг мөргөл үйлдэж буй мусильман шашинтнуудыг хамгаалах гэж залуучууд бүчжээ.

2013 онд Токиогийн хойд хэсэгт байрлах Минами-Урава метроны буудалд нэгэн эмэгтэй зам руу унажээ. Эмэгтэйг аврахын тулд 32 тонны хүнд галт тэргийг олон түмэн нэгэн хүчээр түлхэж эмэгтэйг ямар ч гэмтэл бэртэлгүйгээр гарган авч чадсан байна.

Жон Унжер 19 настай нохойгоо өдөр болгон нуурын усанд оруулдаг байв. Хөөрхий нохой артрит өвчнөөр шаналах бөгөөд нуурын усанд оруулж өвчнийг нь намдаахыг эзэн нь хичээнэ. Энэ сэтгэл хөдөлгөм зургийг олон хүн үзэж тусламжийн гараа сунгацгаасан тул нохой амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өвчингүйгээр өнгөрүүлжээ. Нохойны эзэн нохдод туслах сан байгуулан ажиллаж байна.

Орегона мужийн Портландын нэгэн хуурай хими цэвэрлэгээний ажилтан үнэгүй цэвэрлэгээ хийх санаачилга гаргажээ. Ингэснээр 2 мянга гаруй хүнд үйлчилсэн байна. Зар: та ажилгүй бөгөөд ажилд орох ярилцлага өгөх гэж байгаа бол костюмаа манайхаар үнэгүй цэвэрлүүлээрэй.

Израилийн жолооч Итан Элиягу машиндаа 25 мянган доллартай цүнх олжээ. Мөнгийг цагдааг өгсөн бөгөөд уг мөнгө нь Эфиопоос ирсэн цэвэрлэгчийх болох нь тогтоогдсон байна. Цэвэрлэгч гэрийнхэндээ зориулахаар мөнгөө цуглуулж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед польшийн католик сүмийн ламтан Максимилиан Кольбе өөрийн огт танихгүй хүний өмнөөс буюу Освенцимын хорих лагерьт хоригдож байсан хоригдол Франтишек Гаёвничекийн оронд үхэх ялыг авчээ. Тэр өөрийгөө зүгээр ч золиослоогүй байна, Гаёвничек дайны дараа эхнэрээ олж гэр бүлээ сэргээн босгож чадсан. 1982 онд Кольбе ламтныг Ромын пап ламын тушаалаар гэгээн золиослогчоор өргөмжилсөн байна.

80 настай Техасын тэтгэврийн хөгшин Южин Бостик бүх цагаа орон гэргүй нохдод зориулдаг. Тэднийг эргэн тойрон аялуулж зугаацуулах зорилгоор бяцхан галт тэрэг хүртэл өөрийн гараар урлажээ.

2012 онд Охайо мужийн Колумб хотод зохион байгуулагдсан нэгэн тэмцээний үеэр 17 настай Меган Вогель 3200 метрийн гүйлтийн төгсгөлд сайхан сэтгэл гаргаж чадсан юм. Түүний өрсөлдөгч хөлөндөө бэртэл авч барианд орж чадахааргүй байхад нь түшиж явсаар цугтаа барианд оржээ.

Энэ египет бүсгүй өдөр болгон метроноос гарч ирээд гудамжны худалдаа хийдэг хүүхдэд хичээл заадаг.

Сара Дарлинг алмазан шигтгээтэй сүйн бөгжөө банкинд унагасан байсныг нь орон гэргүй Билл Рэй Харрис олж өгчээ. Энэхүү явдал нь түүний амьдралыг эргүүлнэ гэдгийг тухайн үед Билл гадарлаа ч үгүй биз. Маш олон хүний зүрх сэтгэлийг догдлуулсан тул хүмүүс түүнд туслахаар 180 мянга гаруй доллар цуглуулжээ. Тэр мөнгөөрөө байр авч ажилтай болжээ.

Цагдаа ард иргэдээ хамгаалж, тэдний төлөө үйлчилнэ гэдэг үгэнд хүмүүс итгэдэггүй. Харин цагдаа нар тангарагтаа үнэнчээ харуулж осолд орсон пицца зөөгчийн пиццаг хаягаар нь хүргэж өгчээ.

Гоё
Бахархмаар
Тэнэглэл
Харамсалтай
Гайхмаар
Ха Ха
Хөөрхөн
Буруу




Arkhangai Bayaraa
2016/09/12 at 09:22
Бурхан өгсөн сэтгэл байх л
Бүгд олноороо лгаргах эсэх нь
Tsetsegeemadam Tsetsegeemadam
2016/09/12 at 17:34
ynshixad ilvvdexgvi shvv xvmvvsee ynshsand bayarllaa
Баатар Мажиг
2016/09/12 at 22:24
http://news.xopom.com/141622/