Цаашид кинонд хамтран ажиллахаас татгалзаж, хоорондын харилцаа нь таагүй байдлаар төгссөн 10 жүжигчид

1

Нэг өрөөнд суухаас дургүй хүрмээр хүн хамт олны дунд байдаг. Холливудын жүжигчдийн хувьд ч мөн адил, биднээс ялгарах зүйл огт байхгүй – хамтран ажиллахаас эрс татгалзах хэмжээнд хүртлээ бие биенээ үзэн ядaх тохиолдол гарна. Та бүхэнд хэд хэдэн тодорхой жишээ хүргэж байна.

1. Ник Нолти болон Жулия Робертс

buzzfeed.com

Ник Нолти болон Жулия Робертс хоёр 1994 онд хамтдаа “I Love Trouble” уянга, инээдмийн уран сайхны кинонд тоглоод зураг авалтын дараа бие биенээ жинхэнээсээ үзэн ядaх болжээ. The New York Times ярилцлагын үеэр Жулиягаас Нолтийн тухай юу гэж бодож явдгийг асуухад, жүжигчин бүсгүй Нолтийг “царайлаг, нүдэнд дулаахан” хүн хэдий ч “зэвүү хүрмээр” ааштай гэж хэлжээ. Нолти ч зүгээр суусангүй хариу цоxилт өгч “Бусдыг “зэвүү хүрмээр” гэж хэлэх муухай. Тэр өөрөө сайхан хүн биш л дээ. Үүнийг нь ч бүгд мэддэг” гэж хэлж байсан удаатай.

 

2. Дуэйн Жонсон болон Вин Дизель

buzzfeed.com

Тэдний дaйсагналын шалтгаан нууц хэвээр үлдсэн ч The Rock дахин Вин Дизелтэй хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. The Rolling Stone-д өгсөн ярилцлагадаа “кино бүтээх арга барил тохирохгүй” байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

 

3. Билл Мюррей болон Люси Лью

buzzfeed.com

2000 онд “Charlie’s Angels” уран сайхны кинонд хамтдаа тоглох үед Билл Мюррюй жүжигчин Люси Льюгийн мэргэжлийн ур чадварыг шүүмжилсэн нь бүсгүйд таалагдаагүй бололтой. Бүр зoдолдож зураг авалтын багийнхан хүчээр салгахад хүрсэн ч гэх яриа явдаг. “Charlie’s Angels: Full Throttle”-д Мюррейг жүжигчин Берни Мак орлосон нь уг цуу яриаг батлаад өгч байгаа мэт.

 

4. Лена Хиди болон Жером Флинн

buzzfeed.com

“Game of Thrones” цуврал киноны дүрүүд болох Серсея, Бронн нарын цугтаа гарах хэсэг тус кинонд байдаггүй нь тэдний амжилтгүй харилцаатай холбоотой юм. Жүжигчид 2002 онд учирсан ч харилцаа нь тун таагүй байдлаар төгсгөл болжээ. Тэр цагаас хойш хоорондоо харьцахаа больсон юм.

 

5. Алек Болдуин болон Шайа Лабаф

buzzfeed.com

“Orphans” нэртэй бродвэйн жүжигт цуг тоглож байхдаа Лабаф жүжигчин Болдуинийг үгээ цээжилж чадахгүй байна гэж шүүмжилжээ. Энэ явдлаас хойш Болдиун жүжгээс халагдах хүсэлтээ өгсөн боловч найруулагчид түүнийг бус харин Лабафыг халж орхисон юм.

 

6. Сильвестер Сталлоне болон Ричард Гир

buzzfeed.com

Ам дамжсан яриагаар бол Сильвестер Сталлоне, Ричард Гир нар “The Lords of Flatbush” уран сайхны киноны зураг авалтын үеэр зoдолджээ. Тэдний дaйсагналын шалтгаан тодорхойгүй ч тэр цагаас хойш жүжигчид хамтран ажиллахаа больцгоосон юм.

 

7. Жорж Клуни болон Рассел Кроу

buzzfeed.com

“Тэр (Кроуг хэлнэ) өөрөө хэрүүлийг эхлүүлсэн. Яг юунаас эхэлснийг үнэхээр ойлгохгүй байна. Тэр “Жорж Клуни, Харрисон Форд бас Роберт Де Ниро нарыг урвaгчид” гэж хэлсэн” хэмээн Клуни Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр ярьсан байдаг. Тэр цагаас хойш тэд цугтаа дахин ажиллаагүй юм.

 

8. Жеймс Франко болон Тайриз Гибсон

buzzfeed.com

“Annapolis” уран сайхны киноны зураг авалт дууссаны дараа Гибсон дахиж хэзээ ч Франкотой ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Франко “ширүүн” бас боксын тyлаантай үеийн зураг авалтаар Гибсоныг “жинхэнээсээ зoдож байсан” гэдэгтэй холбоотой ажээ.

 

9. Уэсли Снайпс болон Райан Рейнольдс

buzzfeed.com

“Blade: Trinity” киноны зураг авалт дууссаны дараа Райан Рейнольдс дахиж хэзээ ч Уэсли Снайпстой цуг тоглохгүй гэжээ. Зураг авалтын багийнхны хэлж байгаагаар бол Снайпс зураг авалтын үеэр амраад алга болчихдог байсан болохоор Рейнольдс түүний орлон тоглогчтой тоглохоос өөр аргагүйд хүрч байжээ.

 

10. Кэвин Смит болон Брюс Уиллис

buzzfeed.com

Смит, Уиллис хоёр анх “Die Hard 4.0” кинон дээр хамтран ажиллаж байсан бөгөөд дараа нь “Cop Out” инээдмийн кинонд дахин уулзацгаажээ. Харин энэ удаад хамтын ажил санаснаар бүтсэнгүй. Смит Уиллсийн жүжиглэлтийг шүүмжилж түүнийг “урьд нь ямар ч төсөл дээр учирч байгаагүй хамгийн азгүй, хамгийн муу санаатай, хамгийн өөдгүй хүн” гэж тодорхойлжээ.

59
ТэнэглэлТэнэглэл
26
ХарамсалтайХарамсалтай
21
ХөөрхөнХөөрхөн
21
БахархмаарБахархмаар
19
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
16
БурууБуруу
15
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Булаг

    М. Булаг

    2022/06/26 at 18:07

    Nowshiin huntei hamt ajillh jinhene hog bdg shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *