Үйлчлүүлэгч, худалдан авагчиддаа үнэхээр анхаарал халамж тавьж чадсаныг илтгэх 16 бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ

2

Бид нэг бус удаа үнэхээр чамин, гоёмсог бараа бүтээгдэхүүн, эд зүйлстэй учирч л байсан. Гэхдээ чамин, гоёмсог байхаас гадна зарим нэг нь тухайн зүйлийг хэрэглэх гэж байгаа хүнд үнэхээр хэрэгцээтэй, утга учиртай байх тал дээр анхаарсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд гэж бас байх ажээ. Энэ нь заавал ямар нэгэн том хэмжээний зүйл байх албагүй – бэлэн гоймонгийн усыг гоожуулах жижиг нүхтэй савлагаа эсвэл Шүдний дагинад зориулсан бяцхан хаалга – хүүхдүүд шүдний эмчид үзүүлэх айдсаа дарж чадахад нь тусалдаг.

Орлого олохоосоо илүү хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээгүүр тавьдаг бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Бэлэн гоймонгийн савлагаанд илүүдэл усыг гоожуулах тусгай шүүр бий

© kkendd / Reddit

 

2. Шүдний эмнэлэгт Шүдний дагина “амьдардаг” бяцхан хаалга суурилуулжээ

© Sir-Jarvis / Reddit

 

3. Би таксинд суусан юм, тэгсэн урд суудал дээр байсан муур гар дээр минь ирээд унтаад өглөө

© Atikkil / Pikabu

 

4. Энэ явган хүний зам маш нарийхан, хоёр хүн ч зөрөхөөргүй, тиймээс өөрийн гэсэн гэрлэн дохиогоор хөдөлгөөнийг зохицуулна.

© alinac16 / Reddit

 

5. Сингапурт тэргэнцэртэй эсвэл өндөр настнуудад тусгай карт тараадаг. Энэ картаа ашиглаад гэрлэн дохионы ногоон гэрлийг удаан асааж болно.

© Caesar95 ​/ Reddit

 

6. Коллежийн захиргаа сургуулийн хотхоны газрын зурагтай усны сав гаргажээ. Газрын зураг дээр ус авч болох газруудыг мөн тэмдэглэсэн байна.

© Nathan_Dupre / Reddit

 

7. Нохойныхоо хоолыг захиалж авдаг энэ газар эзнийг нь ч бас мартсангүй ээ. Надад чихэр явуулдаг юм.

© Pmil92 / Reddit

 

8. Дугаарлаад зогсож байхдаа Short Story автомат машинаас 1, 3 эсвэл 5 минутад уншиж болох богино өгүүллэг хэвлэж авч болно.

© terenn / Reddit

 

9. Энэ зочид буудал хүүхдийн бүртгэл хийх тусгай тасагтай

© SchuminWeb / Reddit

 

10. Зочид буудлын үйлчлэгч алчууруудаар ийм аймшигтай матар урлажээ

© LuisSweden ​/ Reddit

 

11. Би гэнэтийн хямдрал авлаа

© ProtectAllTheThings / Reddit

Пөөх, та бүтээлч бас аз хийморьтой хүн байна. Та савлагааг ёроолоос нь задалдаг хүмүүсийн цөөн хувьд буюу 10%-д хамаардаг нэгэн. Дараагийн худалдан авалтандаа ашиглах 10%-ийн хямдралын кодыг эндээс авна уу.

 

12. Шүдний аппаратаа авсан тэр өдөр шүдний эмч надад амттан дүүрэн бэлэг бэлэглэсэн юм

© Red_Totey ​/ Reddit

 

13. Дэлгүүрт ороод хоёр өнгийн сагснаас сонгож болно: улаан – зөвлөгчийн тусламж хэрэгтэй, харин хар нь – худалдан авалтаа бие даан хийнэ.

© Unknown user / Imgur

 

14. Бид шар айраг захиалсан юм, тэгсэн шар айрагны хөөсөн дээр бидний зургийг буулгажээ.

© Tsquaredp / Reddit

 

15. Миний богино долгионы зууханд нэг мундаг горим бий: богино долгионы зуухыг ажиллуулах гэж байхад гэрт хэн нэгэн унтаж байвал дууг нь хааж болно.

© Clown_corder / Reddit

 

16. Чупа-чупс байнга цэвэрхэн байхын төлөө

Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийн төлөө үйлчилж байсан үйлчилгээ эсвэл бараа бүтээгдэхүүнтэй та учирч байсан уу?

152
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
12
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *