Өдөр болгон өмсвөл таагүй үр дагаварт хүргэх аюултай 8 хувцас. Та энэ хувцаснуудаас аль нэгийг нь өмсдөг бол анхаарахад илүүдэхгүй шүү!

2

Бернард Шоу нэгэн удаа хэлэхдээ, моод – энэ бол удирдаж болох халдварт өвчин гэжээ.

Моодыг өвчинтэй зүйрлэж хэлж байх тэр үедээ ямар оновчтой үг хэлснээ сайн мэдээгүй байх л даа. Моодыг өдөр болгон дагах нь эрүүл мэндэд хор уршигтай байх магадлалтай ажээ. Бариу корсет аль хэдийн үе нь өнгөрсөн зүйл, гэхдээ 21 дүгээр зуунд ч гэсэн хувцас аливаа өвчний шалтгаан болсоор л байна.

Та бүхэндээ эрүүл мэндээ эрсдэлд оруулан өдөр тутам өмсөж байгаа хувцсыг танилцуулахаар бэлдлээ.

1. Бариу жийнсэн өмд

© Unsplash © Depositphotos

Хэдэн ээлжийн жийсэн өмд – энэ дэлхий дээрх хамгийн зохимжтой хувцас болов уу. Олон эмэгтэйчүүд нарийн загварын жийнсэн өмд сонгодог, өөрийнхөө гуалиг бие, нарийн хөлийг тодосгохын тулд л ийм сонголт хийдэг болов уу. Гэхдээ харамсалтай нь, ийм төрлийн жийнсэн өмд нь цусны эргэлт, судасны хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг. Үүний үр дагаварт судас бүдүүрэх, целлюлит үүсдэг. Жийнсэн өмдны даавуу арьсанд хэт их наалдсан учраас срьс “амьсгалах” боломжгүй болно, гуя болон бэлэг эрхтний орчмоор үсний ургалтууд идэвхиждэг ажээ.

 

2. Өндөр өсгийтэй туфли

© Unsplash © Depositphotos

Эмэгтэй хүн өндөр өсгийтэй туфли өмсөхөөрөө нүдэн дээр л ургаад ирдэг: илүү эмэгтэйлэг, гуалиг болж харагдана. Тэглээ гээд өдөр болгон өндөр өсгийтэй туфли өмсөөд байж болохгүй. Энэ гоо сайхны төлөө хэдэн жилийн дараа нуруу, хөлийн өвчин, хавангаар л шанална. Олон жил дан өндөр өсгийтэй туфли өмсөөд байвал өтөл насандаа доголон болох магадлал өндөр байдаг ажээ.

 

3. Намхан ултай гутал

© Unsplash © Depositphotos

Харахад гэмгүй гэмээр балет гутлууд ямар аюулыг өөртөө агуулж байдгийг та мэдэх үү, зөвхөн балет гэлтгүй намхан ултай гутал, сандал ч бас. Намхан ултай гутал нь хөлийн уланд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг мөн ирэх ачаалал харилцан адилгүй байдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний улмаас хөлийн судас бүдүүрнэ, агших боломжоо алддаг, харин хөлийн ул улам хавтгай өргөн болно. Зарим үед хөлийн улаар хүчтэй өвдөөд зогсохгүй нуруугаар ч өвдөх тохиолдол бий. Бас нэг таагүй бэлэг – хөлийн ясны байрлал өөрчлөгддөг, үүнд яс ургах, хөлийн ул хавтгай болох зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.

 

4. Пуш-ап хөхний даруулга

© Depositphotos © Depositphotos

Энэ төрлийн хөхний даруулга маш их эрэлт хэрэгцээ өндөртэй. Хөхний хэлбэрийг зөв болгож харагдуулдаг, бас илүү том болгон хувиргана. Үнэн хэрэгтээ, энэ хөхний даруулганы аяганд суулгасан тусгай дэмжигч нь хөхийг унжихад нөлөөлнө, яагаад гэвэл хөхийг хиймэл дэмжигчээр дэмжиж өөрийн үйл ажиллагааг нь доголдуулахад хүргэж байгаа юм. Үүнээс гадна пуш-ап хөхний даруулга нь цусан хангамжийг боогдуулдаг. Хөхний булчирхайд байнга даралт өгөөд байвал хөхний хорт хавдар тусах эрсдэлтэйг ч мартаж болохгүй.

 

5. Нарны шил

© Depositphotos © Depositphotos

Нарны шил – энэ бол зөвхөн моодны нэг хэрэгсэл төдийгүй зайлшгүй шаардлагатай зүйл, гэхдээ зөвхөн нар хурц тусаж байхад л хэрэглэх ёстой. Нарны шилийг орой, шөнийн цагаар эсвэл гэрэлтүүлэг бага байхад зүүхгүй байхыг хичээнэ. Бүүдгэр гэрэлд нарны шил зүүснээр хараанд маш их ачаалал ирдэг. Мөн нарны шилээ байнга цэвэрхэн байлгахыг хичээх хэрэгтэй, эс бөгөөд нүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй.

 

6. Капронон трико

© Depositphotos © Depositphotos

Ямар ч эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байх хувцасны нэг. Энэ нимгэн трико эмэгтэйчүүдийг улам илүү гуалиг, эмэгтэйлэг харагдуулдаг. Харамсалтай нь байнга шилэн трико өмсөөд байвал эрүүл мэндэд хортой. Триконы синтетик материал нь чийгийг гадагшлуулдаггүй, уурын нөлөө үзүүлдэг – үүний үр дагаварт бэлэг эрхтний халдвар авах эрсдэл үүснэ. Мөн бариу трико нь цусан хангамжийг бууруулах тул судас бүдүүрэх, целлюлит үүсэхэд хүргэдэг гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

7. Нэг мөрөндөө том цүнх үүрэх

© Unsplash © Depositphotos

Эмэгтэй цүнх – энэ бол эрдэнэсийн сан л гэж ойлгоно, эндээс юу ч гарч ирч мэднэ: оо энгэсгээс эхлээд нөүтбүүк хүртэл. Нэг талаасаа эвтэйхэн, гэхдээ эрүүл мэндэд хортой. Цүнхээ байнга нэг мөрөндөө үүрээд байвал мөрөнд хэт их ачаалал ирнэ, энэ нь цаашлаад нурууны яс мурийхад хүргэдэг. Энэ өөрчлөлт ч үүгээр зогсохгүй, тархины цусан хангамж муудна, захын эрхтний цусан хангамж ч дутагдана.

 

8. Унтлагын хувцас

© Depositphotos © Depositphotos

Зөөлөн даавуун унтлагын хувцасгүйгээр унтана гэж үү, ялангуяа өвлийн хүйтэн улиралд? Эрүүл мэндэд ямар хор уршиг тарина гэж? Хэт бариу эсвэл хэт дулаахан унтлагын хувцас нь төрөл бүрийн нян үржих таатай орчин болдог. Өөрөөр хэлбэл бэлэг эрхтэн загатнах, хэт их цагаан шингэн гарахад хүргэнэ. Эмэгтэйчүүд аль болох унтлагын хувцасгүй, тэр ч бүү хэл дотуур хувцасгүй унтахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Та дээр дурдсан хувцаснуудаас аль нэгийг нь өмсдөг үү?

468
ГайхмаарГайхмаар
93
ТэнэглэлТэнэглэл
69
БахархмаарБахархмаар
68
Ха ХаХа Ха
68
ГоёГоё
66
ХарамсалтайХарамсалтай
44
БурууБуруу
44
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *