Нэгэн эр эхнэртээ талархсан сэтгэлээ илэрхийлж, төрсний дараах хэвлийн суларсан арьс нь эмзэглэх зүйл бус харин ч улам бүр хайрлах шалтгаан болж байсан тухай захидал бичжээ

0

Блог хөтөлдөг, 3 хүүхдийн ээж Хайли Гарнетт, “Та өнгөрсөн үе болон одоо үеийнхээ байгаа байдлыг хэрхэн дүгнэх вэ?” гэсэн асуултанд хариулахдаа, “Мэдээж төрсний дараа бие галбир маань маш их өөрчлөгдсөн. Төрсний дараа өөрийнхөө биеийг хараад сэтгэлээр унах, санаа зовох асуудал их байсан ч нөхөр маань намайг улам бүр хайрлах болсныг мэдэрдэг байсан” хэмээжээ. Манай сайт уншигч танд төрсний дараа эхнэрийнх нь бие галбир өөрчлөгдөх үед нөхрүүд чухам юу бодож байдаг талаар өгүүлэх Хайли болон Коди нарын түүхийг хүргэхээр бэлдлээ.

“Чи минь миний дэргэд байдаг учраас би жаргалтай.”

© th3littlestavenger/instagram, © th3littlestavenger/instagram

2020 оны 10-р сард Хайли болон Коди нар гэр бүл болсныхоо 11 жилийн ойг тэмдэглэжээ. Тэд өдгөө 2 ихэр охин, нэг хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байгаа юм. Тэдний зургийн цомгийг үзвэл хамгийн аз жаргалтай гэр бүл мэт харагдах боловч тэдний амьдралд хүндрэл, бэрхшээлтэй зүйлс олон байжээ.

Коди зүгээр ч нэг эцэг биш, жинхэнэ аав, халамжит хань гэх үгэнд бүрэн нийцэх нэгэн ажээ. Тэрээр “11 жилийн турш чинийхээ дэргэд өглөөг угтсандаа би азтай, бас жаргалтай хүн. Чи минь байдаг болохоор л би өдий зэрэгтэй яваа. Чи минь л байдаг болохоор би сайн аав, сайн ах, сайн найз байж чаддаг. Энэ амьдралдаа чамтайгаа учирсандаа үнэхээр их баяртай байна” хэмээн тэрээр бичжээ.

 

“Төрсний дараа түүний минь бие галбир маш ихээр өөрчлөгдсөн ч түүнийг гэх миний хайр урьдын адил халуун хэвээрээ л байсан.”

Эхнэр нь төрсний дараа бие нь маш ихээр өөрчлөгдөж эхлэх үед ямар сэтгэгдэл төрж байсан талаараа захидал бичиж өгөөч гэж Кодигоос гуйх үед түүний толгойд юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ л гэсэн бодол орж байжээ. Учир нь түүнийг гэх хайр нь бие галбиртай ямар ч холбоогүй байсантай холбоотой.

  • Түүний сайхан инээмсэглэл урьдын л адил сайхан, үзэсгэлэнтэй, тун ухаалаг, яг л 15 жилийн өмнө учирсан тэр л охин хэвээрээ…
  • Тэр урьдын адил хошин шогийн өндөр мэдрэмжтэй хэвээрээ…
  • Түүний минь үнэр ч урьдын л адил байхад би түүнийг хайрлахаа болино гэж үү?
© th3littlestavenger/instagram

 

“Түүний минь хэвлий орчим суларч үлдсэн арьс миний 3 үрийг 18 сар тээснийх нь илрэл юм шүү дээ.”

© th3littlestavenger/instagram

“Хоёр хөөрхөн гүнжийг минь тээж, төрүүлсний тэмдэг энэ шүү дээ. Иймээс түүнийгээ би яг л байгаагаар нь урьд урьдныхаасаа ч илүү хайрлах болсон.”

Коди мөн эхнэрийнх нь төгс бус байдал харин ч амьдралыг нь гэрэлтүүлж, илүү хөгжилтэй болгож байдаг талаар дурьджээ.

© th3littlestavenger/instagram

Дараах зүйлсийг биелүүлж чадвал гэр бүлийн амьдрал аз жаргал дүүрэн байна.

  • Нэгэндээ сэтгэл зүрхээ бүрэн дүүрэн зориул.
  • Алдаанаасаа суралц.
  • Хэрэгтэй үед нь түүнийхээ талд бай.
  • Бас хүүхдийнхээ живхийг сольдоггүй, хоол хийж, гэрээ цэвэрлэхэд эхнэртээ тусалдаггүй эрчүүдэд хэлэхэд яг одоо түүнийгээ ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг нь хэлээрэй.
© th3littlestavenger/instagram

Төрсний дараа таны сэтгэлзүй ямар байсан бэ? Төрсний дараах бие галбирын өөрчлөлт таны санааг зовоодог уу?

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *