Амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд шөнийн цагаар жолоо барихдаа дараах 7 зүйлийг анхаар!

6

Шөнийн цагаар гарах зам тээврийн осол нь өдрийнхөөс 3 дахин их байх бөгөөд маш харамсмаар үр дагаварт хүргэдэг байна. Энэхүү сэтгэл сэрдхийлгэм статистик тоо нь жолооч нарыг шөнийн цагаар замд гарахгүй байхад нь огт нөлөөлөхгүй байгаа нь харамсмаар, тэд ажлын шаардлага гээд л жолооны ард сууна. Зарим хүмүүс зуны улиралд гэр бүлтэйгээ өөрсдийн машинаа унаад аялал зугаалганд гарна. Хэрвээ та шөнийн цагаар жолоо барихаас өөр аргагүйд хүрсэн бол таагүй асуудлаас зайлсхийх зарим нэгэн дүрмийг ягштал баримтлаарай. Бусдыгаа ч мөн уг дүрмийг баримтлахыг уриалж дуудах хэрэгтэй.

Урт замын туршид жолоо барихад өөрийн эрхгүй анхаарал сарниж эхэлдэг. Тиймээс замын турш таны сэтгэл санааг өөдрөг бас сэргэлэн цовоо байлгах зарим нэг зөвлөгөөг мөн өгнө.

Шөнийн цагаар аюулгүй жолоо барих үндсэн дүрмийг танилцуулахаар бид бэлдлээ.

Хоорондын зайг барина

Хоорондын зайг барихгүй байх нь зарчмын хувьд буруу дадал, гэхдээ шөнийн цагаар бас цаг агаар муу үед өмнөх машинаасаа хангалттай зай барьж явах ёстой.

Хоорондын зай бариагүй анхны асуудал таны хараанд нөлөөлнө. Өдрийн гэрэлд та өмнөх машины огцом хөдөлгөөн, тормозыг ялгаж чадна, яагаад гэвэл ямар нэгэн манан зэргээр үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байдаг. Магадгүй зарим нэг тохиолдолд урд яваа машины жолоочоос ч түрүүлж өмнөх саад тотгорыг олж харж чаддаг. Харин шөнийн цагаар хараа манантдаг, өөрөөр хэлбэл урд яваа машины огцом хөдөлгөөн, тормозонд богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх боломж эрс багасна.

Дараагийн асуудал бол хоёр дахь жолоочид хамааралтай асуудал, үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, өмнөх машинд хэт наалдаж явснаар жолоочийг бухимдуулахад хүргэнэ. Урд яваа машины жолооч арын машинаасаа холдохын тулд өөрийн мэдэлгүй хурдаа нэмэгдүүлдэг, ингээд урд гарч ирэх саад тотгороос зайлсхийх боломж буурч осол аваар хийхэд хүргэдэг байна. Хоёр дахь, таны машины гэрэл жолоочийн анхаарлыг саринуулдаг: таны гэрэл, дохио өмнөх машины урд болон хоёр талын толинд ойртох тусам улам хурцаар тусаж нүд гялбуулдаг. Өөрөөр хэлбэл харах орчныг эрс муутгадаг ажээ.

 

Өөдөөс ирж яваа машины гэрлийг бүү хараарай

Түр зуурын сохролын улмаас гарах үр дагаврыг юуны түрүүнд авч үзэцгээе. Шөнийн цагаар гэрэлтэх хурц гэрэл нь орон зайн баримжаа алдагдуулна, үүнийгээ гэрэл харж байгаа жолооч анзаарахгүй байх ч тохиолдол бий. Өөрийн унаж байгаа машины бүхээгийн гэрэл бүдэг асдаг тул нүд ачаалал авалгүй суларсан байдаг, энэ үед гэрэл ойсон замын тэмдэглэгээ, өөдөөс ирж байгаа машины гэрлийн их гэрэл, тэр ч бүү хэл ард харагдах өчүүхэн гэрэл ч гэсэн жолоочийн анхаарлыг маш их алгадуулна.

Энэ тохиолдолд өгөх тохиромжтой зөвлөгөө гэвэл – анхаарал болгоомжоо хэзээ ч алдахгүй байх, өөрийгөө сэргээх  арга хэмжээ авна. Хэрвээ араас ирж байгаа машины их гэрэл саад болоод байгаа бол (арын машины гэрэл хэт хурц, дээш өргөгдсөн тохиолдолд) өөрийн урд толио буулгаарай. Энэ тохиолдолд нэг сумаар хоёр туулай буудаж чадна: өөрт саад болоод байгаа хүчин зүйлийг арилгана, мөн ард яваа сонор сэрэмжгүй жолоочийг ухаарахад нь тусална.

 

Их гэрлээ зөв тохируулж, сайтар цэвэрлээрэй

Гэрэл тусах тусгалын хувьд орчин үеийн шинэ машинуудынх ч гэсэн харилцан адилгүй тохиргоо хийгдсэн байдаг, нэг нь дээр, нөгөө нь доош гэрэлтэх  нь элбэг тохиолддог. Үүнийг засаж болох нь сайхан хэрэг (өөрөө бие даан гарын авлагыг уншаад эсвэл салонд очиж тохируулна). Хэрвээ та холын замд шөнө гарах гэж байгаа бол заавал тохируулах хэрэгтэй. Өөрөө тохируулахаар шийдсэн бол тэвчээртэй ханд, ганц оролдлогоор бүрэн гүйцэд тохируулж чадахгүй шүү. Гэрлийг хэрхэн зөв тохируулах тухай видео-г эндээс үзэхийг зөвлөж байна.

Зөв тохируулсан гэрэл хүртэл муу бүдэг гэрэлтэх нь бий. Гэхдээ энэ нь гэрэл бохирдсон, хэт их тоос шорооны хуримтлалаас шалтгаалдаг. Тийм учраас гэрэл өнгөлөх тусгай бодис худалдан авч цэвэрлэхийг зөвлөж байна. Залхуурах хэрэггүй, байнга цэвэрлэж заншаарай.

 

Бүхээг болон хянах самбарын гэрлийг бүдэгрүүл

Зарим нэг автомашинууд хянах самбарын гэрлийг тохируулах товчлууртай байдаг. Хэт хурц гэрэлтэй хянах самбар жолоочийн анхаарлыг саринуулна. Шөнийн цагаар уралддаг нисгэгч нар хянах самбараа бараан даавуугаар далдалдаг нь ч учиртай, тэд анхаарал сарниулах гэрлүүдийг нууж байгаа юм. Мэдээж таныг ийм бүдүүлэг аргаар гэрлээ багасгах гэж зөвлөхгүй, гэхдээ өөрт тохиромжтой аргаар гэрлээ бууруулахыг санал болгож байна. Үүнд мөн радио ч хамаарна – унтраах эсвэл дууг багасгаарай. Мөн зурагтны дэлгэцийн гэрлийг ч багасгахаа мартаж болохгүй.

Мэдээж бусад цахилгаан хэрэгслийг залгаатай орхих огт хэрэггүй, үүнд ухаалаг утас эсвэл навигатор зэрэг хамаарах юм. Дурын дэлгэц цагаан гэрэл ялгаруулдаг – бас л анхаарал сарниулах зүйл гэдгийг бүү март.

 

Манангийн шар гэрлээ асааж яваарай

Манангийн гэрэл гэдэг нэрээсээ л хэнд ч ойлгомжтой, жолоочид мананд явахад харах орчныг сайжруулахад тусална. Тохиргоо нь хэт өндөр биш – яагаад гэвэл манан замаас хагас метрийн өндөрт л сууна. Тийм учраас – гэрлээ шулуун эсвэл бага зэрэг дээшээ чиглүүлж тохируулаарай. Ингэснээр таны харах орчныг сайжруулна, өөдөөс ирж байгаа машинд ч та бас сайн харагдана.

Манангийн гэрэл нь зөвхөн муу цаг агаарын (манан, утаа униар, цас, бороо) үед төдийгүй шөнийн цагт ч хэрэгтэй. Манангийн гэрлээ ойрын эсвэл холын гэрэлтэй хослуулж асаагаарай.

 

Толио цэвэрлэж, өөртөө тохируулна

Бохир толь араас ирж байгаа машиныг бүдэг бас илүү өргөн болгож харагдуулдаг – энэ нь бас л анхаарал сарниулахад нөлөөлнө. Үүнээс гадна, толио зөвхөн цэвэрлээд зогсохгүй зөв тохируулж сурах хэрэгтэй. Бага зэрэг доош болгоно, толгойгоо бага зэрэг бөгтийлгөхөд араас ирж байгаа машин бүрэн харагдахаар байх ёстой. Хэрвээ толио зөв тохируулж чадсан бол арын машины гэрэл ч гэсэн таны нүдэнд хурц тусахгүй.

Мөн арын толио зөв тохируулахаа мартаж болохгүй.

 

Амьтантай мөргөлдөхөөс хэрхэн зайлсхийх вэ?

Шөнийн цагаар зам дээр зэрлэг амьтад хаа саагүй таарна. Хэрвээ мөргөлдвөл амьтдын хэмжээнээс үл хамааран осолд орох аюултай. Үүнээс зайлсхийх ийм нэгэн арга байна: ойртож байгаа амьтныг холоос мэдэж болно, хамгийн гол нь машины гэрэл амьтны нүдэн дээр тусаж байгааг та анзаарах хэрэгтэй. Алсын зайд харагдах бяцхан хоёр тод толбо – урд тань амьтан байгааг илтгэх тод дохио болно.

Энэ нөхцөл байдалд хамгийн шилдэг стратеги – хурдны хязгаарыг баримтлах эсвэл өөрт аль болох аюул багатай байхаар бага хурдаар явах хэрэгтэй (замаас гарч зогсох боломжтой). Амьтад гэрлийг дагаж явах нь мэдээж. Хэрвээ та замд туулайтай таарсан бол тэдний бие авч явах байдлыг мэдэж байгаа болов уу: тэд өөрийн мэдэлгүй өвс рүү шигдэнэ, харин дараа нь чиглэлээ өөрчлөөд машин доогуур ордог буюу гэрлээс зугтааж байгаа юм. Тиймээс, амьтныг тойрч гарна гэсэн ойлголт байхгүй, амьтан таны гэрлийг дагаж яваад л дугуйн доогуур орохыг анхаарна уу. Хэрвээ амьтан том биетэй, жишээ нь буга бол гарах үр дагавраас зайлсхийх боломжгүй ажээ.

26
ТэнэглэлТэнэглэл
16
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tungalag Amgaa

    Tungalag Amgaa

    2018/07/19 at 21:45

    Золбоо П.

  2. Tsedendamba Oyun

    Tsedendamba Oyun

    2023/08/02 at 23:00

    Алтан шар зам ивээх болтугай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *