Япончууд алиман дээр төрөл бүрийн зураг зурдаг “Мози Ринго” хэмээх сонирхолтой уламжлал. Үүнийг хэрхэн хийдгийг мэдэж авцгаая!

0

Япончууд алим дээр гэрэл ашиглан зураг зурж чаддаг бөгөөд энэ нь хэдэн зуун жилийн уламжлалтай ажээ.

travelask.ru

Зурсан зураг нь арилахгүй: таныг идэж дуустал алим дээрээ байсаар л байна. Гэхдээ идэхээсээ өмнө Япончууд яаж ийм гоё зурагтай алим тариад байгааг мэдээд авсан нь дээр.

 

Давтагдашгүй хэлбэр дүрсэнд дурлах сонирхол

Япончууд жирийн хүнсний зүйлийг давтагдашгүй хэлбэр дүрстэй болгож идэх дуртай. Дөрвөлжин тарвас гараад хэдхэн жилийн нүүр үзэж байгаа бол Японд зурагтай алим хэдэн зуун жилийн түүхтэй юм.

Энэ гоё алимыг Аомори мужид тарьж ургуулдаг. Нутгийн фермээр зугаалж байхад модноос ургах гоёмсог зурагтай жимсийг харахгүй өнгөрч чадахгүй, яагаад гэвэл жимс болгоныг болгоомжтой гэгч нь уутанд хийсэн байдаг ажээ. Нарны туяа бага тусдаг учраас л тэр гоёмсог зурагнууд алим дээр бий болдог байна.

 

Нарны гэрэл зураг зурахад яаж тусалдаг вэ?

Уг техникийг «Мози Ринго» (Mojie Ringo) гэх бөгөөд маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Зураг зурахад алим болгон тохирохгүй, зөвхөн том үрийн алим л ашигладаг байна. Өнөөдрийн хувьд фүжи, муцу эсвэл жумбо алим ашиглах болжээ.

Бэлтгэл ажил аль нэгдүгээр сараас эхэлнэ: мод болгоныг тайрч илүү мөчир, цэцгийг нь түүнэ, ингэж байж гарах жимс илүү их нарны гэрэл авах боломжтой болдог байна. Цэцэг, навч болгонтой ажиллах хэрэгтэй: цэцэг нь үр болж хувирахад цаг алдалгүй уутанд хийж нуудаг. Үүний ачаар жимс хэдэн сарын турш томордог… улайж бүрэн болохгүйгээр шүү. Алимыг нарны гэрлээс уутанд нуусан учир ногоон-шар хэвээрээ л байна.

Жимсийг хангалттай том болсон гэж үзэх үед уутыг нь авч жимсэнд трафарет наадаг. Харанхуйд хэтэрхий удаан ургасан алим гэрэлд маш мэдрэг байх бөгөөд наранд гараад л маш хурдтайгаар улайж эхэлнэ. Гэхдээ бүхэлдээ улайхгүй: трафарет наасан хэсгээрээ цонхигор цагаан, шаргал өнгөтэйгөө үлддэг.

 

Мартагдаж байгаа уламжлал

Алимд зориулсан трафаретийг тусгай сунадаг материалаар хийдэг ажээ: алим томрохын хэрээр зураг ч гэсэн сунах ёстой. Алим улаан болоод ирэхээр жимсийг хурааж зурган трафаретийг хуулна – цаанаас нь нарны гэрлээр зурагдсан “уран бүтээл” гарч ирдэг.

Японд ийм зурагтай алимыг гоёмсог хайрцагт хийгээд намрын эхэнд зардаг: бэлэгний шинж чанартай алим. Алим дээр ихэвчлэн төрөл бүрийн ерөөл, амжилтын бэлгэдэл, нөхөрсөг илгээмж зэргийг “зурдаг” байна.

Харамсалтай нь Аомори мужид ийм алим тариалдаг ферм улам л багасаад байгаа юм: алим ургуулах үйл явц өөрөө их хүнд, тиймээс өнөөдөр маш цөөхөн газрууд л “Мози Ринго” техник ашиглан амтат бэлэг ургуулж байна. Гэхдээ уг уламжлалт соёл хөрш зэргэлдээ улс оронд алдаршиж эхэлжээ, ялангуяа Хятадад. Энэ улсад алимны шивээс гэдэг нэрээр дэлгэрч байна.

Та амжилт ерөөсөн алим бэлгэнд авмаар байна уу?

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *