Өвлийн улирал хамгийн гайхалтай улирал болохыг батлах 10 шалтгаан

0

Цас бударсан өвлийн улирал удахгүй айлчлан ирнэ. Хэдийгээр өвлийн улирал хүйтэн байдаг ч, цас будран орох энэ улиралд дурлах олон шалтгаан бий. Тийм ч учраас ихэнх хүмүүс өвлийн улиралд дуртай байдаг гэдэгт итгэлтэй байна. Өвлийн улирал хамгийн гайхалтай цаг үе болохыг батлах 10 шалтгааныг танд хүргэхээр бэлтгэлээ.

1. Цас

Будран орох цасанд дургүй хүн гэж үгүй. Шинэхэн орсон цасан дээр гутлын мөрөө гаргахыг хүн бүр дотроо битүүхэн хүсдэг нь нууц биш. Энэ нь магадгүй хүн хэдий нас биед хүрсэн ч, сэтгэл дотор нь хүүхдийн гэнэн томоогүй зан байсаар байдагтай холбоотой байж мэднэ. Орой үдэш будрах цаснаар хайрттайгаа хотын гудмаар алхах нь гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд бодохоор цагаан цасан ширхэгүүд өвлийн улирлыг хамгийн ихээр чимдэг гэлтэй.

 

2. Дулаахан газрууд

Гадаа хүйтэн байх учир кофе шоп, кафе болон бусад зоогийн газрууд, байгууллагууд бүгд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор доторх халаалтыг ажиллуулж, дулаахан орчныг бүрдүүлдэг.

 

3. Дулаан хувцас

Улирлын онцлогт тохируулан хувцаслах нь амьдралын бичигдээгүй хууль байдаг. Тэгвэл өвлийн улиралд хүн бүр зузаан хувцас өмсөж, дулаахан байхыг хүсдэг билээ. Малгай, ороолт, бээлий, куртка, гутал, бугын зурагтай ноосон цамц болон гацуур модны хээтэй оймс гээд өвлийн улирал өмсөхөд тохиромжтой хувцаснуудыг өмсөх цаг ойртож байна.

 

4. Гэрэл чимэглэлүүд

Хотын гудмыг гэрэлтүүлэх гэрлүүд энэ улирлыг илүү өвөрмөц болгодог. Та дэлгүүр орох эсвэл ажлаа тараад гэр рүүгээ явах үедээ хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал орсон байгааг харах болно.

 

5. Орондоо хэвтэх

Хайрттайгаа орон дотроо дулаахан хэвтэж, гоё кино үзэнгээ пицца захиалж идэх сайхан биш гэж үү? Энэ үед цонхны цаана будран орох цас харагдах бөгөөд эдгээр зүйл нийлээд өвлийн улирлыг үнэхээр гайхалтай санагдуулна.

 

6. Хоол хүнс

Хүмүүс өвлийн улирал даарахгүй байхын тулд халуун шөлтэй хоол идэхийг эрхэмлэдэг – энэ нь ханиад томуу тусахаас давхар сэргийлнэ. Гурилтай болон ногоотой шөл, хуйцаа, банштай цай гэх мэт хоолнуудыг идэх дуртай хүмүүсийн хувьд өвлийн улирлыг тэсэж ядан хүлээдэг нь нууц биш. Учир нь эдгээр хоолнуудыг өвлийн улиралд идэхэд хамгийн тохиромжтой байдаг.

 

7. Өвлийн спортууд

Өвөл нэгэнт айлчлан ирэх үед цаг уурын нөхцөл байдалд тохируулан өвлийн спортоор хичээллэх нь тохиромжтой байдаг. Цана, чаргаар гулгах, цэвэр агаарт гэр бүлээрээ гарах нь амьдралд тэр бүр тохиолдохгүй, сайхан мөч гэдгийг мартаж болохгүй. Иймд цэвэр агаарт гарч, спортоор хичээллэж, эрч хүчийг мэдрээрэй гэж танд зөвлөе.

 

8. Халуун дулаан уур амьсгал

Шинэ жил өвлийн улиралд болдог тул энэ үед хүмүүс нэгнийгээ уучилж, хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, гэр бүлээрээ цугларч, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Бие биенийгээ гэсэн сэтгэл, хайр байхад өвлийн хүйтэнд даарах нь юу л бол…

 

9. Шинэ эхлэл

Өвлийн улирлын хамгийн гайхалтай зүйл бол мэдээж шинэ жилийн баяр билээ. Шинэ он гарах мөч ойртох тусам хүн бүрийн сэтгэл догдолж, баяр хөөрт автдаг. Хотын хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал орж, айл бүр гацуур модоо засч, баярын ширээндээ гэр бүлээрээ сууж, шинэ оноо хамтдаа угтах мөч юутай ч зүйрлэшгүй, аз жаргалаар бялхсан агшин гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Түүнчлэн шинэ жил шинэ бүхний эхлэл байдаг.

 

10. Хамгийн урт өдөр

12-р сарын 21-ний өдөр жилийн хамгийн урт өдөр байх болно. Энэ өдрийг хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх боломжтой.

65
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyun Sh

    Oyun Sh

    2018/11/14 at 15:19

    ? Mанай УБ хотод одоогоор биш… дараа жилээс харин евлийн цэнгэг агаартай УБ хот болно гэдэгт найдаж байна ?? ?? ??

  2. Unshigch

    2018/11/15 at 13:41

    za boli l doo 12 r sariin 21 chin hamgiin urt shuno, hamgiin bogino udur bizdee ? why iim ym be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *