Билл Гейтсийн ирээдүй хойч үедээ хүргэх 11 зөвлөгөө

1

Билл Гейтс ахлах сургуулийн сурагчдад илтгэл тавихдаа багш нараас хэзээ ч сонсохгүй 11 зөвлөмжийг өгчээ. Өдөр тутмын сургалт нь бодит амьдралаас холдсон байдаг тул том хүний амьдралд ороод алдаж онох нь их байдаг гэж тэрээр онцолжээ.

Билл Гейтс ирээдүй хойч үедээ ийнхүү зөвлөж байна 1

1. Амьдрал шударга биш – энэ бүхэн баримтаар нотлогдох болно.

2. Өөрийгөө мэдрэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж бусдад огтхон ч хамаагүй. Энэ дэлхий ертөнц чамаас хүрч болшгүй оргилд хүрэхийг хүлээж байдаг.

3. Сургууль төгсөөд ажилд орсны дараа чамд жилийн 40 мянган доллараар цалинжуулна гэж бүү горьд. Чи өөрийнхөө хөлсөөр олж авахаас наана хэн ч чамайг компанийн захирал болгож хувийн жолоочтой лимузин гаргаж өгөхгүй.

4. Хэрвээ багшийгаа хатуу шаардлага тавьдаг гэж бодож байгаа бол өөрийнхөө босстой танилцахаа түр хойш нь тавиарай. Боссын албан тушаал чамайг өгсөн даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байгаагаас шалтгаална.

5. Макдоналдст бургер шараад зогсох нь чиний хийх ажил биш гэж бодож байвал чи андуурчээ. Чиний өвөг эцэг энэ ажлыг хамгийн “сайхан боломж” гэж тооцох байсан болов уу.

Билл Гейтс ирээдүй хойч үедээ ийнхүү зөвлөж байна 2

6. Азгүйтэл болгондоо эцэг эхээ буруутгахаа боль. Гаргасан алдаандаа гомдоллож зууралдахаа болиод алдаан дээрээ суралц.

7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь чиний бодож байгаа шиг ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байсан гэж бүү бод. Тэд чиний төлөө бүхий л зүйлийг буюу чиний хувцасыг угааж, чамайг өөрийгөө магтаж байгааг чинь сонссоор байгаад тийм болсон юм. Амазоны ойг муу санаат сүйтгэгч нараас хамгаалах аянд явахаасаа өмнө эхлээд өрөөгөө нэг цэвэрлээдэх.

8. Сургууль чинь шагнал авсан болон азгүй нөхдүүдийг хувааж зураас татдаг байх, харин амьдрал бол үгүй. Зарим сургуульд муу дүн тавихаа болиод шалгалтаа хэдэн ч удаа өгч болохоор болжээ. Гэхдээ бодит амьдрал дээр хэзээ ч ийм зүйл байхгүй гэдгийг бүү март.

9. Амьдрал семестр, зуны амралт гэж хуваагдахгүй. Маш цөөн тооны ажил олгогч нар л чамайг “өөрийгөө” олоход туслахыг хичээнэ. Энэ болгоныг чи өөрийнхөө хувийн цагаар л хийхээс өөр аргагүй.

10. Бодит амьдралыг телевизээр харуулдаг амьдралтай бүү харьцуул. Бодит амьдрал дээр хүмүүс кофены газар сууж биш ажлын байрандаа ажлаа хийж өнгөрөөдөг юм.

Билл Гейтс ирээдүй хойч үедээ ийнхүү зөвлөж байна 3

11. “Нүдний шилтэй ботаник”-уудтай сайн харьцаатай байгаарай. Тэдний нэг нь тун удахгүй чиний дарга болж ч магадгүй.

Билл Гейтс ирээдүй хойч үедээ ийнхүү зөвлөж байна 4

17
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *