
Туршилтын журмаар Twitter тэмдэгтийнхээ тоог 2 дахин нэмэгдүүлжээ. Урьд өмнө нь 140 тэмдэгтээс л бүрддэг байв.
280 тэмдэгтээс бүрдэх жиргээг зөвхөн сонгогдсон цөөн хэдэн хэрэглэгчид л хэрэглэх боломжтой. Гэхдээ дурын хэрэглэгч хэрэглэж болох заль байгааг дуулгахад таатай байна.
Танд хэрэгтэй зүйл:
- Chrome-оор дамжин TweetDeck-ийг нээнэ.
- New Tweet товчлуур дээр дарж (F12) цонхыг нээнэ.
- Sources-ыг сонгох.
- Доош гүйлгээд Snippets-ийг сонгоно.
- New snippet дээр дараад доорх кодыг хуулж тавина:
twttrTxt=Object.assign({},twttr.txt,{isInvalidTweet:function(){return!1},getTweetLength:function(){return twttr.txt.getTweetLength.apply(this,arguments)-140}});
- Run Snippet (Ctrl + Enter)-ийг дарна.
Ингээд л бэлэн боллоо. Одоо та TweetDeck-д илүү урт жиргээ илгээж болно. Харамсалтай нь жиргэх тоолондоо уг аргыг ашиглах юм даа.







