Халуурахын өмнөх үе шат: 37 хэмийн халуун таны биеийн байдлын талаар юу өгүүлж байна вэ?

1

Халуурах шинж тэмдэг илрэв үү үгүй юу л халуунаа хэмждэг хүмүүс байдаг, харин халууны шил “37” гэсэн тоог заана. 36,6 хэмийг хэвийн хэмжээ гэж үзэх ёстой мэт, гэхдээ л ямар нэгэн хэмжээгээр биеийн халуун нэмэгдэж байгаа нь нэг их сайхан мэдээ биш болов уу. Үнэн хэрэгтээ биеийн дулааны энэ өөрчлөлтөд төдийлөн сандрах хэрэггүй юм. Субфебриль буюу халууралтын өмнөх байдал тунд юу ойлгуулах гээд байгаа учрыг нь олохыг хичээе.

Субфебриль халууралт гэж юу вэ?

Хоёр дахь нэршил нь субфебриль чичрэнгэ. 37,0-38,0°C хэмийн хооронд хэлбэлзэж байгаа халууралт юм. Гэхдээ дүрэм ёсоор хэрвээ та ханиад томуу тусаагүй эсвэл ямар нэгэн өвчнөөр шаналж зовоогүй бол субфебриль халууралт нь 37,0-37,2°C хэмийн хооронд хэлбэлзэж болно.

 

Субфебриль халууралтын шинж тэмдгийг авч үзье

Субфебриль халууралт нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Вирусын халдвар, ханиад томуу, туберкулез, хатгаа, хоолойн үрэвсэл, ауто дархлааны өвчлөл, цистит, ходоодны дисбактериоз, ДОХ зэргээс шалтгаалан халуурч болно. Мөн шүд авахуулсан эсвэл мэс заслын дараа энэ хэмжээнд хүртэл халуурах тохиолдол байдаг.

 

Субфебриль халууралт эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаас

Жирэмсний эхний 12 долоо хоногт 37,5°C хэм хүртэл халуурах тохиолдол байдаг, энэ нь прогестероны хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Халуун нэг их нэмэгдэхгүй, гэхдээ субфебриль халууралт жирэмсэн эмэгтэйчүүдэд удаан үргэлжилж болно, мөн энэ нь дархлааны систем бүхэлдээ суларч байгаатай ч холбоотой байж болно. Жирэмсний эхний саруудад болон эхний сарууд дууссанаас хойш үргэлжилж байгаа халууралтыг тоолгүй явж огт болохгүй, эмчлэгч эмчдээ заавал үзүүлнэ.

Субфебриль халууралт нь сарын тэмдэг үзэгдэхээс өмнө илэрч болно, энэ нь биеийн дулааны горим өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор илэрнэ. Эстроген болон эстрадиолын ялгаруулалт ихсэж байгаа учраас биеийн халууны горим өөрчлөгддөг ажээ. Мөн цэвэрших насны эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн субфебриль халууралт түгээмэл илэрнэ.

 

Хэзээ эмчид хандах вэ?

Хэдэн өдрийн турш үргэлжилж байгаа субфебриль халууралт нь насанд хүрэгчид ч тэр, багачуудад ч тэр эмчид үзүүлэх шалтгаан болно.

Насанд хүрэгчдийн хувьд:

Дараах шинж тэмдгүүд нь халууралттай цуг илэрч байгаа бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй:

  • Тууралт
  • Бөөлжих
  • Шээхэд хорсож өвдөх
  • Толгой хүчтэй өвдөх
  • Хоолой хавагнах
  • Булчин сулрах
  • Хий зүйл харах
  • Амьсгал боогдох

Бага насны хүүхдүүдийн хувьд:

3 хүртэлх насны хүүхэд өндөр халуурч байгаа нь хүнд хэлбэрийн халдвар авсныг илтгэнэ, тийм учраас эхний өдөр нь л хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Хэрвээ хүүхэд тайван бус, ихээр уйлж байгаа бол, мөн ойр ойрхон гүйлгэж эсвэл ханиалгаж байгаа бол яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

 

Хүүхдүүд (3+)

Хүүхдийн биеийн байдал ерөнхийдөө тайван байвал энэ хэмжээний халууралтад сандрах хэрэггүй, ямартай ч эхний 3 хоног ажиглана. Хэрвээ 3 хоногоос хойш биеийн халуунд өөрчлөлт орохгүй бол эмчид үзүүлнэ. Илэрч болох өөр бусад шинж тэмдгүүд:

  • Бие нь арзайх
  • Гүйлгэх
  • Бөөлжих

Дээрх нийтлэлээс харахад 37,0°C хэмийн халууралт олон шалтгаантай байна. Хамгийн гол нь аяндаа зүгээр болно гэж анхааралгүй хаяж болохгүй байнга хараа хяналтандаа байлгаж ажиглаж байх ёстой юм. Хэрвээ биеийн халуунд өөрчлөлт гарахгүй 3-аас илүү хоног явбал эмчид заавал үзүүлнэ. Танд эрүүл энхийг хүсье.

13
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *