Дриллийн тусламжтайгаар өдөр тутмын ахуйн ажлыг хөнгөвчлөх 9 арга

2

Анхны гар дрилл 1895 онд Германд бий болжээ, дараа нь анхны триггер-сонголттой, бууддаг бариултай сольдог хошуутай дриллийг Black & Decker 1917 онд патентжуулж авсан байна. Ингээд л орчин үеийн дриллийн эрин үе эхэлсэн гэж хэлж болно, уг төхөөрөмж нь гар ажиллагаагаар хийх маш олон ажлыг хөнгөвчилж өгдгийг дурдаад ч хэрэггүй биз ээ. Дараах 9 аргуудтай танилцаад та үнэний хувьтай гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй болно.

1. Цэвэрлэгээний сойз

Танд шаардлагатай зүйл:

  • Шүдний сойз
  • Винт
  • Халуун цавуу

Хийх арга:

1. Сойзны үстэй хэсгийн дунд нь өрөмдөж нүх гаргана.
2. Сойзны нүхээр винтээ шургуулаад халуун цавуугаар наана.
3. Шүдний сойзны толгойг бариулаас нь тасалж авна.
4. Винтээ дриллдээ хийгээрэй.
5. Сойзондоо цэвэрлэгээний бодисоо түрхэнэ.
6. Одоо угаалгын өрөөний плита зэрэг дурын гадаргууг ямар ч хүч гаргалгүйгээр цэвэрлэж болно.

 

2. Нэмэлт миксер

Таны гар миксер эвдэрсэн бол холигч толгойг дриллдээ углахад л бас нэгэн миксерийн хувилбар бэлэн боллоо.

 

3. Алим хальслах

Танд шаардлагатай зүйл:

  • Ногоо/жимс хальслагч хутга
  • “Хүрз” хэлбэрийн дрилл

Хийх арга:

1. Дриллийн хошууг шургуулж бэлдэнэ.
2. Нөгөө үзүүрт нь алимаа шургуулаарай.
3. Дриллээ ажиллуулахад алим удаан эргэлдэнэ, тэр үед нь хальслагч хутгаа бариад л алим цэвэрлэчихнэ.

 

4. Хог тосогч

Цавуутай цаасыг өрөмдөх гэж байгаа газраа наагаарай. Хана өрөмдөх үед элдэв хог газар унаж танд төвөг болохгүй.

 

5. Хэмжих төхөөрөмж

Хананд хэдий хэр гүн өрөмдөхөө тодорхойлохын тулд хошуунд тусгай тэмдэглэгээ тавина. Дриллийн хошуунд цавуутай цаасаар тэмдэглэгээ хийгээрэй.

 

6. Гар халив

Шрупыг хавтанд бэхлэхийн тулд цэцгэн эсвэл хасах толгойг дриллийн хошуунд тогтооход л болно.

Одоо шрупыг хүссэнээрээ гүн бэхлэх боломжтой боллоо.

 

7. Харандаа үзүүрлэгч

Харандаа үзүүрлэх хэрэгтэй бол харандаагаа дриллийн хошуунд шургуул. Дриллээ эргүүлэхдээ харандааны үзүүрт үзүүрлэгчээ барь. Ингээд л багахан хурд дээр харандааг амархан үзүүрлэж чадлаа.

 

8. Төмөр утас чангална

Танд шаардлагатай зүйл:

  • Хадаас
  • Хөрөө
  • Бахь

Хэрэглэх арга:

1. Урт хадаасны толгойг тастаж авна.
2. Хадаасаа L – үсгийн хэлбэрт оруулж дэгээ шиг болгоно, зураг дээрээс харна уу.
3. Нугалсан хадаасаа дриллийн хошуунд шургуулна.
4. Дриллээ ажиллуулаад төмөр утсыг амархан гэгч нь эргүүлж чангална.

 

9. Хутга ирлэгч

Дриллийг ирлэгч машин болгохын тулд зүлгүүрийн цаасыг дриллийн хошууны өргөнтэй адил хэмжээгээр зүсэж бэлдэнэ. Халуун цавуугаар хошуунд бэлдсэн зүлгүүр цаасаа наана.

Дриллээ ажиллуулаад хутганы ирээ эргэлдэж байгаа зүлгүүр цаасны эсрэг бариарай.

Дриллийг зөвхөн хана өрөмдөхөд л хэрэглэнэ гэж бодож болохгүй нь, өөр маш олон хувилбараар ашиглах нь ээ. Та эдгээр аргуудын тусламжтайгаар мөнгө, цагаа хэмнэх бүрэн боломжтой боллоо.

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *