Кинонд гарах аварга том барилга байгууламжийг тэр болгон бодит хэмжээгээр нь бариад байдаггүйг зах зухаас нь бид гадарлах болсон. Үзэгч олныг xуурч байна л гэсэн үг. Жинхэнэ “Death Star” эсвэл уран зөгнөлт цaйзыг бодитоор барихгүй, жижигхэнээр орлуулахаар тэд шийдэж! Үүнээс л нөгөө “киноны ид шид” гэдэг ойлголт гарч ирж байгаа юм – дэлгэцийн цаана жижигхэн байгаа зүйл дэлгэцээр гарахаараа үлэмж том болж хувирна.
Энэ тохиолдолд компьютер график яригдахгүй зөвхөн жижигрүүлсэн хувилбар л хөндөгдөж байгааг анхаараарай. Жижигрүүлсэн хувилбар нь компьютер графикаас хэд хэдэн давуу талтай, ямар нэг талаасаа бодит объект болно – тэр нь дэлгэцээр тод томруун харагддаг юм. Шатааж, дэлбэлж эсвэл xорлонтойгоор cүйтгэж ч болно – компьютер график ашигласнаас илүү бодит, амьдралтай харагддагийг бид олон киноноос ойлгосон. Тийм учраас технологийн өндөр хөгжилтэй өнөө үед ч гэсэн жижигрүүлсэн хувилбарыг ашигласаар байгаа юм. 20 дугаар зууны үед хийгдсэн кинонуудын хувьд гэвэл ямар нэгэн сонголтгүй байсан учраас зөвхөн жижигрүүлсэн хувилбар л ашиглаж байлаа.
Алдартай ямар кино ийм арга ашигласныг сонирхоцгооё: ямар жижигхэн хэмжээтэй барилга байгууламжийг бидэнд үлэмж том болгож харуулж орхисон бол доо, та нар?
1. Shutter Island, 2009
2. Inception, 2010
3. Independence Day, 1996
Арын хэсэг дээр харь гарагийнхны дэлбэлэx Цагаан ордны жижигрүүлсэн хувилбар харагдана. Барилгыг зураг авалтын талбай дээрээ дэлбэлжээ.
4. Star Wars Episode I: The Phantom Menace, 1999
5. Ghostbusters, 1984
6. Titanic, 1997
Кинонд зориулж “Титаник”-ийн хэд хэдэн загварын хийсэн, тэр дунд 1:20 харьцаатай ч бий.
7. Blade Runner, 1982
8. The Lord of the Rings: The Return of the King, 2003
9. The Fifth Element, 1997
Зураг авалтын багийнхан 2263 оны үеийн Нью-Йорк хотын загварын өмнө зургаа даруулцгаажээ.
10. Harry Potter and the Sorcerer’s Stone, 2001
Лондонгийн студид хадгалагдан үлдсэн Хогвартсын макет. Энэ загвар дээр хэд хэдэн компьютер график ашиглан цaйзын давтагдашгүй төрхийг гаргажээ.
11. Back to the Future, Part III, 1990
12. The Grand Budapest Hotel, 2014
13. Ben-Hur, 1959
Холливудын тусгай эффектийн домогт зураач Альберт Арнольд Гиллеспи бяцхан усан онгоцнууд тyлаанд орохоос өмнө зураг авалтын талбай дээр зургаа даруулж амжжээ.
Бонус: “Star Wars” (1977-1983 онууд) болон гүйцээж зурах технологи
Зарим нэг хэсгийг гараар тосон будгаар хавтан дээр зурж дуусгаж байв. Дараа нь зураг авалт дээр нэмж бодит дүр зураг болгон гаргаж байсан нь нэг төрлийн жижигрүүлсэн хувилбарт багтана.