Хойд Солонгосын дээд цолтой офицeруудад үйлчлэх 2000 эмэгтэйгээс бүрдсэн засгийн газрын нууц бригад

0

2010 онд 20 настай Ми Хян бүсгүй Хойд Солонгосоос зугтааж Marie Claire сэтгүүлд ярилцлага өгч байв. Тэрээр өөрийгөө Ким Жон Илийн үед төрийн нууц бригад болох“киппымчо” (үгчлэн орчуулбал “таашaaлын бригад” гэх)–д хэдэн жилийн турш ажилласан тухайгаа ярьсан байсан юм.

dzeninfra.ru

“Таашaaлын бригад”-ыг анх 1970-аад онд Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Соны үед байгуулсан тухай ч ярилцлагадаа дурджээ. Эмэгтэйчүүдийн уг нууц бригадыг арав гаруй жил нууц байлгаж чадсан ч гэлээ эцэс сүүлдээ ил тодоор яригдах болсон гэдэг.

“Таашaaлын бригад” гэж юу болох мөн яагаад тийм нууц байдаг юм бэ?

 

“Киппымчо” бригадад хэнийг яаж сонгон шалгаруулж авдаг вэ?

dzeninfra.ru

Киппымчо бригадыг зөвхөн 15-17 хүртэлх насны залуу 2000 охидоос бүрдүүлдэг. Уламжлал ёсоор тэд царайлаг байх ёстойгоос гадна эмэгтэйлэг, зөөлөн дуу хоолойтой, биеийн өндөр 160-аас доошгүй бөгөөд 170 см-ээс дээшгүй байх ёстой ажээ. Бүгд төр засгаас тавьсан шаардлагыг (эдгээрийн нэг нь охид онгoн байх) хангасан байх ёстой юм.

Киппымчо бригадыг бүрдүүлэх эсвэл шинэ охидыг хайж олохын тулд дээд цол зэргэмийн хоёр офицeр бараг 2 сарын турш улс эх орны өнцөг булан бүрд очиж ажилладаг ажээ. Тэдний гол зорилго нийслэл хотын хязгаараас гадна амьдарч байгаа хамгийн шалгарсан охидыг олоход оршино.

Охидыг гэрээс нь авч явж Пхеньяны хамгийн сайн эмнэлэгт бүрэн шинжилгээнд хамруулсны дараа эрүүл мэндээр тэнцсэн охидыг 6 сарын хугацаанд гадагшаа (ер нь л Хятад руу) сургалтанд явуулдаг байна. Тэндээ дуулж, бүжиглэж сурахаас гадна хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна, тэр ч бүү хэл мэргэжлийн иллэг хүртэл хийх чадвартай болдог. Тэд аль болох богино хугацаанд эрдмээ сурахын хажуугаар төрийн удирдагчийнхаа бүхий л хүсэл таашaaлыг судалж мэдэх ёстой. Тэдний гол зорилго – үйлчилж, зугаацуулах (гэхдээ энэ тухай хожуу өгүүлье). Сургалтаа амжилттай дүүргээд улсын нийслэл Пхеньянд амьдарна эсвэл зуны виллад томилогдон ажиллана. Бригадад ойролцоогоор 10 жил xүчин зүтгэдэг. Энэ хугацаанд охид гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхгүй, мөн өөрийн удирдагчдаа үнэнчээр xүчин зүтгэнэ гэж тангараг өргөдөг ажээ.

Киппымчо бригадын охид бүсгүйчүүдийн амьдрал хойд солонгосын aрмид алба хааж байгаа бусад эмэгтэйчүүдийнхээс тэс өөр. 10 жил нууц бригадад xүчин зүтгээд тэд өндөр цалинтай, нийгмийн дээд зиндааны хүмүүс болно.

dzeninfra.ru

Хойд Солонгосоос гэр бүлийн хамт зугтаасан Ми Хян бүсгүй өгсөн ярилцлагадаа киппымчо бригадад өөрийг нь хэрхэн хүчээр авч явсан тухай ч өгүүлжээ:

“Сургууль дээр 40 орчим насны хоёр офицeр ирэхэд би 15 настай байсан. Манай сургуулийн бүх охидыг нэг эгнээнд зогсоогоод хэд хэдийг тэр дор нь сонгосон юм. Би тэр тоонд багтсан. Офицeрууд бид нарын сурлагын дүнг бүгдийг нь хуулж авч байсан санагдана, дараа нь олон янзын асуулт асууж эхэлсэн юм. Мөн охид болгоноос тусад нь 5 минут асуулга асуусан. Надаас урьд нь банди нартай харилцаанд орж байсан уу гэж асуусан. Надад ийм эвгүй асуултанд хариулахад их ичмээр санагдсан шүү. 170 см-ээс дээш өндөртэй охидыг шууд хассан, яагаад гэхээр удирдагч Ким Жон Ил намхан хүн” гэж яриад шалгаруулалтад орж байгаа охидод ямар нэгэн шарх сорви, батга эсвэл толбо зэрэг байх ёсгүй, мөн дуу хоолой нь маш уян зөөлөн, эмэгтэйлэг байх ёстой гэжээ.

 

Киппымчо бригадын үүрэг юу вэ?

dzeninfra.ru

Киппымчо бригад нийт 2000 бүсгүйчүүдээс бүрдэх бөгөөд тэднийг дотор нь 3 бүлэгт хуваана:

1. Манжкожо – таашaaлын бригад (бэлгийн шинж чанартай үйлчилгээ үзүүлэх). Энэ бүлгийн зарим нэг бүсгүйчүүд дотроо мөн тусгай үйлчилгээ үзүүлдэг дэд бүлэгт хуваагдаж болно.

2. Хангбукджо – аз жаргалын бүлэг (офицeр болон Хойд Солонгосын дээд зиндааны төлөөлөлд иллэг хийдэг)

3. Гамудзё – дуулж-бүжиглэх бригад (төрөл бүрийн баяр наадмын үеэр дуулж бүжиглэнэ).

“Киппымчо – нэг ёсондоо төрийн мэдлийн татвaр эмс гэж үзэж болох юм” хэмээн Сөүлийн Донгу их сургуулийн Хойд Солонгос судлалын профессор Ким Ю-Хван хэлсэн байна. “Эдгээр 2000 бүсгүй зөвхөн Хойд Солонгосын удирдагчид зориулагдаагүй, мөн дээд албан тушаалын бусад эрэгтэйчүүдэд ч үйлчилдэг” гэжээ.

Энэ дэлхийн 25-27 насны бүх эмэгтэйчүүдийн ажлын гараагаа дөнгөж эхэлж байхад киппымчо бригадын бүсгүйчүүд тэтгэвэртээ гарах нас нь болно. Тэд 10 жилийн хугацаанд бүхий л чадлаараа xүчин зүтгэсэн, үүнийхээ ч төлөө чамлахааргүй шан харамж, хангамж авах ажээ.

Xүчин зүтгэх 10 жилийн хугацаа дуусангуут ихэнх эмэгтэйчүүдийг Хойд Солонгосын удирдагчийн ойр дотнын элитүүдийн төлөөлөл болох эрчүүдийн эхнэр болгоно, жишээ нь, ойрын хамгаалагч, офицeр болон цэpгийн дарга: энэхүү нягт харилцаа холбоо нь киппымчо нууц бүлгэм хэвээр үлдэж байгаагийн баталгаа болох ажээ (эх орондоо ч тэр, гадаад улс эх оронд ч тэр). Эдгээр эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийнхэн улсын нийслэл Пхеньянд амьдрах эрхтэй болдог (энэ үнэхээр том шан харамж), өөрсдөө нийгмийн дунд эсвэл дээд давхаргын төлөөлөл болохын зэрэгцээ дуучин, жүжигчин зэрэг урлагийн алдартай зүтгэлтэн болж үлдэх боломж өндөр.

Ким Жонъынь өөрийн эцэг Ким Жон Илийг өөд болсны дараа өмнөх киппымчо бригадыг тараасан гэж ярих бөгөөд уг бригадын бүрэлдэхүүнээс тэтгэвэрт гарсан эмэгтэй болгон ойролцоогоор 4000 орчим ам.долларын (НҮБ-ын сүүлийн үеийн баримтаас харахад тус улсын жилийн дундаж цалин – 120 орчим ам.доллар байна) нэмэлт шагнал хүртсэн гэж ярьдаг юм.

Эх орноосоо зугтсан нэгэн бүсгүйн үгээр л хийсэн түүх шүү дээ. Та үүнийг үнэн гэж бодож байна уу, худлаа гэж бодож байна уу?

10
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *