Ёс зүйгүй нэгэн компани 00-ын цаасаар хуурамч маск хийж, олон нийтэд зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ!

1
0
8,494

Коронавирусын тархалт хүмүүсийг эрүүл мэндээ аюулаас хамгаалахыг шаардаж байгаа энэ цаг үед олон шунахай сэтгэлтэй хүмүүс нөхцөл байдлыг далимдуулан, бусдыг хуурч мэхэлсээр байна. Тэдгээр хувиа хичээгчид хүмүүсийн өвчин зовлон дээр дөрөөлж, эрэлт үүсээд байгаа бараа бүтээгдэхүүний хомдолоос ашиг олж авахаа л гол зорилгоо болгож байгаа юм.

Одоо цагт хүн бүр маск зүүж байж л үхлийн аюултай вирусээс өөрийгөө хамгаалах боломжтой гэсэн бодол хүмүүсийн дунд хүчтэй газар авчээ. Үүнээс болж хаа сайгүй маскны хомсдол үүсээд байна. Худалдагч нар маскны үнийг нэмж зарж байгаа гэсэн мэдээлэл хаа сайгүй байгаагийн дээр, Вьетнамын нэгэн компани нөхцөл байдлыг далимдуулан зөвхөн ашиг л олохыг зорьжээ. Ханой хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Viet Han Company Ltd” хэмээх уг компани сальфетка үйлдвэрлэл болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг боловч, маскны хомсдол үүссэнтэй холбоотойгоор маск үйлдвэрлэж эхэлсэн байна.

Tin tức Hằng ngày / YouTube

 

Гэвч холбогдох газраас компанийн үйлдвэрийг очиж шалгахад энэ компани бактерийн эсрэг давхарга бүхий хамгаалалтын маск бус, 00-ын цаасаар хуурамч маск хийдэг болох нь тогтоогджээ!

Tin tức Hằng ngày / YouTube

Вьетнамын хэвлэл мэдээллийн суваг “YouTube”-д бичлэг оруулсан бөгөөд бичлэг дээр маск хэрхэн амархан урагдаж, усанд тэр дорхноо уусаж байгааг харуулахаас гадна, компани аль хэдийнээ 140,000 ширхэг хуурамч маскыг олон нийтэд зарахад бэлэн болгоод байсан талаар мэдээлжээ. Энэ компани хуулийн өмнө хариуцлага хүлээж, өндөр хэмжээний мөнгөн торгууль төлөх нь тодорхой болсон байна. Компанийн үйлдвэрийг шалгасан хяналтын багийн ахлагч ийм төрлийн компаниуд коронавирусын халдвартай холбоотойгоор ард иргэдийг залилах үйлдэл хийх нь олширч байна гэж хэлжээ.

 

 

Бичлэг үзэх:

Нөхцөл байдлыг овжноор ашиглаж, зөвхөн ашиг л олж байвал бусад нь огтхон ч хамаагүй энэ мэт шунахай хүмүүсийн тоо цөөрөөсэй. Хэрэв эдгээр маскнуудыг олон нийтэд худалдаалаад эхэлчихсэн байсан бол, худалдаж авсан хүмүүс ямар ч хамгаалалтгүй маск зүүж, эрүүл мэндээрээ хохирох байсан биз ээ.

19
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2020/02/21 at 22:27

    Vitnamaas garah gargahgui yum garah yumaa. Bateriagaar kofend hiilee c g9eh shig yamar itgelgui humuus baidagiin.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.