Гэрээ тохижуулахад гаргадаг хамгийн түгээмэл 10 алдааг дотоод заслын дизайнерууд нэрлэжээ. Эдгээрийг мэдэж авснаар та гэртээ илүү тав тухтай орчинг бүрдүүлэх боломжтой!

1

Гадны улс орнуудад дотоод заслын дизайнер хөлслөхөд дунджаар 2000-5000 долларын үнэтэй байдаг. Манайд ч гэсэн багагүй өндөр хөлстэй байдаг билээ. Хүн бүр энэ хэмжээний мөнгийг зарцуулах боломжгүй. Гэсэн хэдий ч, та гэрээ шинэчлэхийг хүсэж байгаа бол их хэмжээний мөнгө зарцуулалгүй, өөрөө гэрийнхээ дотоод заслыг хийх боломжтой.

Бид та бүхэнд олон төрлийн дотоод засалтай холбоотой мэдээллүүдийг хүргэж байсан. Энэ удаа дэлхийн алдартай дизайнеруудын гаргасан орон байраа тохижуулахад анхаарах 10 дүрмийг танилцуулж байна.

1. Дизайны нэгэн хэвийн хэв маягийг хэт дагах

Гэрийнхээ дизайныг тодорхой хэв маягаар сонгосон ч бусад төрлийн хэв загваруудын элементийг хасах шаардлагагүй. Жишээ нь, уламжлалт дизайн орчин үеийн хэв загвар болон тосгоны мэт өнгө төрхтэй тохирдог. Хэрэв та гэрийнхээ тавилгуудын хоорондын авцалдаанд эргэлзэж байвал дизайнерууд дунд нь өвөрмөц өнгө оруулахыг санал болгож байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Үргэлж хоорондоо тохирох тавилгын хэрэгслүүдийг ашиглах

Тавилгыг багцаар нь буюу бидний хэлж заншиснаар комоор нь гэртээ тавих нь хоцрогдсон гэдгийг дизайнерууд дурджээ. Та өөр өөр хэв загвартай тавилгануудыг гэртээ тавиад үзээрэй. Орчин үеийн буйдан хуучны түшлэгтэй сандал болон металь хийцийн сандал, ширээтэй төгс зохицно. Ингэснээр танай гэрийн дотоод заслыг илүү сонирхолтой, гэгээтэй харагдуулах юм.

© depositphotos.com © depositphotos.com

 

3. Минималист дизайнууд

“Илүү цөөхөн” буюу минималист хандлага алдартай тренд байхаа болиод удаж байгааг дизайнерууд хүлээн зөвшөөрч байна. “Харааны хэт ачаалал” бүхий дизайн бол “шинэ хар” өнгөний дотоод засал гэж хэлж болох бөгөөд олон хэв загваруудыг ашиглахыг шаарддаг. Тухайлбал, металь, мод, гар урлал бүхий тавилгануудын жижиг хэсгүүд байж болно. Нэг төрлийн өнгөнүүд болон төвийг сахисан дотоод заслууд сонирхолтой санагдахгүй. Таны гэрийн дизайн илүү утга учиртай байх ёстой.

© pixabay.com © depositphotos.com

 

4. Хананы дагуу тавилгануудыг байрлуулах

Бүх тавилгануудыг өрөөнийхөө хананы дагуу байрлуулах нь зай хэмнэх эсвэл илүү том зай гаргахад туслахгүй. Оронд нь, танай гэрийн дотоод заслыг аймшигтай, уйтгартай харагдуулна. Илүү дээр сонголт бол тохирсон зай талбайд тавилгыг байршуулан донжтой чимэглэлүүдийг ашиглах юм. Энэ нь танай гэрийн дотоод заслыг илүү зохион байгуулалттай, ер бусын харагдуулна.

© pixabay.com © pixabay.com

 

5. Өнгөнүүд тохирохгүй байх

Дизайнерууд дотоод заслынхаа хэв маягийг сонгохдоо өнгөний хослолыг анхаарах хэрэгтэй хэмээн үзэж байна. Үүнд бүх бүрэлдэхүүн хэсгүүд буюу хананаас гадна тавилга, хөшиг, ор зэрэг бүх эд хогшил хамаатай. Тод өнгөнүүд цайвар, зөөлөн өнгөтэй тийм ч сайн зохицдоггүй учраас аль нэгийг нь сонгоход болно. Гэхдээ энэ нь таныг уйтгартай орчин бүрдүүл гэсэн үг биш шүү. Зөв сонгосон нөхцөлд олон төрлийн өнгөнүүд хоорондоо гайхалтай зохицдог.

© shutterstock.com

 

 

6. Зайг хэмжихгүй байх

Энэ бол хамгийн түгээмэл алдаа юм. Хэт их бөөгнөрөл үүсэх эсвэл орон зайг дутуу нөхөхөөс сэргийлэхийн тулд, тавилга эсвэл өөр бусад эд хогшил худалдаж авахынхаа өмнө өрөөний бүх хэмжээсүүдийг нэг бүрчлэн сайтар хэмжих хэрэгтэй. Түүнчлэн, мэргэжилтнүүд тавилгануудын хооронд чөлөөт явах зайг 91 см байх ёстой гэж үздэг.

 

7. Өрөөг зөвхөн зориулалтын дагуу ашиглах

Аливаа өрөөг ашиглахад заавал дүрэмд захирагдах албагүй. Та эсвэл архитектур өрөөг тодорхой байдлаар нэрлэлээ гээд энэ нь зөвхөн тэр л зориулалтаар ашиглах боломжтой гэсэн үг биш. Та өөр өөр өрөөнүүдийг бусад зорилгуудаар ашиглаж болно. Жишээ нь, номын санг зоогийн өрөө болгох эсвэл унтлагийн өрөөндөө жижиг ажлын өрөө гаргаж болно.

© depositphotos.com © depositphotos.com

 

8. Зөвхөн нэг гэрэлтэй байх

Гэрэлтүүлэг бол ямар ч дизайнын хувьд маш чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гэрэл болон чимэглэл хоёр үүргийн хувьд тохирч байх хэрэгтэй. Ер нь, бүхэл бүтэн өрөөнд нэг гэрэл таазнаас унжиж байх нь хангалтгүй бөгөөд ингэснээр эд юмсыг хэтэрхий бараан болгож харагдуулдаг. Оронд нь, өөр өөр гэрэл ашиглах нь үзэгдэх орчинг нэмэгдүүлдэг бөгөөд янз бүрийн гэрлээр өрөөнийхөө дизайныг тодотгож болох юм.

themodernvault / Instagram

 

agatarauchconsulting / Instagram

 

9. Суух зориулалттай хуваагдмал тавилгануудын хоорондох зайг онгорхой үлдээх

Хэтэрхий их жижиг онгорхой зайнууд хананд үлдээх нь тухайн өрөөг зохион байгуулалтгүй харагдуулаад зогсохгүй, хананд эд зүйл тогтооход үзэмжгүй санагдуулдаг. Оронд нь, мэргэжилтнүүд хуваагдмал тавилгануудыг хооронд нь ойр тавих хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Ингэснээр илүү тохилог харагдах гэнэ.

10. Өөрийнхөө хувийн гоо зүйн баримтлалыг дагахгүй байх

Гэрээ чимэглэх үед бид үргэлж бусад дизайнеруудын хувийн вебсайтаас санаа авдаг. Тэгвэл бид өөрийнхөө юу хүсэж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн тэд зөвлөж байна! Төгс дизайныг цогцлоохын тулд өөрийнхөө гоо зүйн баримтлалыг дагаж, өөрийгөө дизайнерын үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөр. Хүсвэл та мэргэжлийн дизайнеруудаас нэмэлт зөвлөгөө авч болно шүү дээ.

kalapetersondesign / Instagram

 

gpjbaker / Instagram

Танд дотоод засал хийхэд бусдад санал болгох зөвлөгөө бий юу? Тийм бол зөвлөгөөгөө сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *