Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино

1

Баримтат кино хийсэн эзэндээ өвөр дүүрэн мөнгө авчрахгүй, үнэтэй спефэффектэрээ гайхуулахгүй, жүжигчний гайхамшигт жүжиглэлт шаардлагагүй. Баримтат кино бол бодит, сайн муу бүхнийг харуулж, үнэнийг мэдрүүлнэ.

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат киног танилцуулахаар бэлдлээ.

Exit Through the Gift Shop

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 1

Баримтат кино үзэлгүй удаж уу? Уран бүтээлийн тухай сүүлийн үед тунгаан бодож байсангүй юу? Орчин үеийн урлагийг ойлгохгүй байна уу? Уран бүтээлээр яаж оролдож байна вэ гэсэн асуулт байна уу? Таны энэ олон асуултын хариултыг Бэнкси өгөх болно.

 

Home

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 8

Дэлхий ертөнцийн гоо сайхныг бидэнд мэдрүүлэхээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас хэрхэн сүйдэж байгааг харуулна. Аж үйлдвэр, дайн байлдаан, экологийн сүйрлээс бий болсон анихгүй шарх – үзэгчдийн нүдийг нээж нэгийг бодогдуулах биз ээ. Уг киног 36 оронд үзүүлэхийг хориглосон байна.

 

Fed Up

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 2

Бидний өнөөдөр ууж идэж байгаа хүнсний бүтээгдэхүүн урьд өмнөхөөс тэс өөр болжээ. Орчин үеийн хүүхдүүд илүүдэл жингээр шаналж, яагаад бие муутай болж байгааг, харин настай хүмүүс илүү эрүүл саруул байгаагийн ялгааг энэ кино тод томруун харуулжээ. Киног үзээд та хүнсний бүтээгдэхүүнийг өөр нүдээр харах болно.

 

Zeitgeist

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 3

Зүгээр нэг сонирхолоороо бүтээсэн жирийн баримтат кино биш юм шүү. Орчин үеийн дэлхий ертөнцийн тухай үзэл бодлыг өөрчлөхгүй ч нэгийг бодогдуулахыг хичээсэн кино. Хүнийг үй олноор хянаж байгаа тухай өгүүлнэ – улс төр, шашин, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, санхүүгийн замаар биднийг хянадаг байна. Энэ бол хэнд ч таалагдахгүй үнэн.

 

Are We Alone: NASA’s Unexplained Files

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 9

Сэтгэл татам зураг авалт, баримтат зураг, нислэгийн багийнхантай хийсэн сонирхолтой ярилцлага, энэ бүгдийг NASA-гийн архиваас авчээ. Хүн төрөлхтний одоо болтол хариултыг нь олоогүй байгаа асуултын хариултыг олохыг оролджээ: Сансар огторгуйд бид ганцаар уу?

 

Моя блокада

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 4

Ленинградын бүслэлтийн тухай, үхэшгүй мэт тэмцсэн ард түмний дурсгалд зориулсан баримтат кино. Сэтгэл зүсэм. Хүүхэд нас нь энэхүү бүслэлтэд өнгөрсөн хүмүүсийн дурсамжаар хийжээ. Орос хүн болгоны үзэх ёстой киноны тоонд орсон байна.

 

Journey to the Edge of the Universe

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 10

Амьдрал хэрхэн үүссэн тэр үе рүү биднийг хүргэнэ, хөгжлийн үе шат, сансар огторгуйн тоосонцрын цаана ямар том од эрхэс хэрхэн үүсэж, дэлхий ертөнцөд гэрэл гэгээ бэлэглэж, магадгүй амьдралыг бий болгож байж ч болох юм …

¡Vivan las Antipodas!

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 5

Уг киноны найруулагч Виктор Косаковский нэгэн удаа Аргентинд явж байхдаа гүүрэн дээр зогсон загас барьж буй хүнийг хараад боджээ: “Дэлхийн нөгөө тал руу явбал хаана очих бол?”. Тэр газрын эсрэг тал нь – Шанхай байжээ. Ийнхүү дэлхий дээр нэг нэгнийхээ “толгой дээр” амьдарч буй хүмүүсийн тухай кино хийх санаа төржээ. Орон зайн хувьд бие биенээсээ хол орших хүмүүсийн хоорондоо уялдаа холбоо, газар зүйн ялгааг харуулахыг уран бүтээлч хичээсэн байна.

CM101MMXI Fundamentals

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 6

Туркийн жүжигчин Жем Йылмазийн санаа. Инээдмийн жүжигчин өөрийн шоундаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолдох хөгтэй явдлуудыг оруулж хүмүүсийг инээлгэхийг хүсжээ. Тэрээр хүмүүсийн харилцаа, орчин үеийн технологийн тухай ярьж, хоол хүргэлт, оршуулгын ёслол зэргийг зөв өнцгөөс харвал ямар хөгжилтэй болохыг үзүүлнэ. Сэтгэл сэргэнэ гэдгийг амлаж байна.

The Human Experiment

Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх 10 баримтат кино 7

Хэдэн зуун хүн, арваад эрдэмтэн, нэг зорилго. Сэтгэл хөдлөл, үг болон хүлээн авах чадвар. Нэг сонссон зүйл хүний ухамсарт хэрхэн нөлөөлөх вэ? Бодол хүний амьдралд ямар үүрэгтэй вэ? Үгэнд эрч хүч агуулагдаж байна уу? Туршилтаар эдгээр асуултуудын хариултыг өгөхөөр оролджээ.

4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  2. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  3. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  4. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  5. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  6. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  7. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  8. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  9. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  10. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  11. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  12. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  13. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:09

  14. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:10

  15. Enhbayar Erdenetsogt

    Enhbayar Erdenetsogt

    2015/11/05 at 17:10

  16. ЗочинЛҮЛ

    2015/11/05 at 18:47

    Сэтгэгдэл *өйыбйыб өйб

  17. Б. Алтансүх

    Б. Алтансүх

    2015/11/05 at 19:48

    Уртын дуу дэлхийн анхааралд орсоорл

  18. Б. Алтансүх

    Б. Алтансүх

    2015/11/05 at 19:48

    Уртын дуу дэлхийн анхааралд орсоорл

  19. Б. Алтансүх

    Б. Алтансүх

    2015/11/05 at 19:48

    Уртын дуу дэлхийн анхааралд орсоорл

  20. Б. Алтансүх

    Б. Алтансүх

    2015/11/05 at 19:48

    Уртын дуу дэлхийн анхааралд орсоорл

  21. Зочин

    2015/11/06 at 17:01

    Сэтгэгдэл *bugdiiin orchuulgata uzuul tee. tvnuud shal demii serial gargaj bhaar iimerhuu yum garguul

  22. Зочин

    2017/04/23 at 00:04

    Сайхан баримтат кинонууд байна

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/106848/ © XopoM News

  23. Зочин

    2017/04/23 at 00:06

    Сэтгэл их хөдөллөө.

  24. Зочин

    2017/04/23 at 00:07

    Өөр иймэрхүү баримтат кинонууд байна уу?

  25. Зочин

    2017/04/23 at 00:08

    Өөр ийм кинонууд байна уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *