Амьдралд тохиолдох аливаа нөхцөл байдалд эрүүл мэнд, амь насаа хамгаалахад туслах 9 мэдлэг

1

Заримдаа булан тойроод л аюултай учирдаг. Энэ таагүй үед сандарвал өөрийгөө болон ойр дотнын хүнээ аврах боломж, цаг алдах эрсдэлтэй. Үүнээс зaйлсхийхийн тулд элбэг тохиолддог таагүй тохиолдлуудад ямар арга хэмжээ авах ёстой талаар мэдлэгтэй байвал зохино.

1. Гал асаах бодисыг ил гал дээр шууд асгахгүй байх

Шингэн бодисыг задгай гал дээр асгах аюултай: гэнэт их гал дүрэлзэн асаж хүн түлэгдэж болно, цаашлаад гарт байсан бодис ч галтай авалцах магадлалтай. Аюулгүй байдлын дараах дүрмийг баримтлаарай:

  • Гал асаах сайн чанарын шингэн сонгоно: парафин, глицерин эсвэл тосон спиртийн орцтой, өнгөгүй, хурц үнэргүй.
  • Гартаа шатдаггүй материалаар хийсэн бээлий өмсөх эсвэл тогооны жирийн бариул байсан ч болно
  • Хүйтэн мод эсвэл нүүрсэн дээр гал асаах шингэнийг хийгээд 2-3 минут байлгаж бүрэн шингэтэл нь хүлээ.
  • Галд модыг хийхдээ галын хайч ашиглана эсвэл 30 см-ээс багагүй урттай цаасанд ороосны дараа галд хийгээрэй. Гал дээр тонгойж болохгүй.
  • 10-15 см-ээс өндөргүй гал асаах хэрэгтэй.

 

2. Хэрвээ та шaрхадсан эсвэл амьтанд хaзуулсан бол татрангийн вакцин хийлгүүлнэ

Татрангид хүргэх татрангийн савханцар нь хүний биед маш xор xөнөөлтэй бөгөөд мэдрэлийн системийг гэмтээж булчингийн чангарал, чичирхийлсэн таталтад хүргэдэг. Татрангийн савханцар нь амь бөхтэй. Хөрс, хүн, амьтны ходоод, өтгөн, мөн зэвэрсэн багаж төхөөрөмж зэрэг газруудад хадгалагдана. Вакцины ачаар бид татрангаас өөрсдийгөө сэргийлж чаддаг юм. Ховор тохиолдох энэ өвчин үнэхээр үxлийн аюултай. Тийм учраас, хэрвээ та хүнд шaрхадсан бол ойр байгаа гэмтлийн эмчид хандах хэрэгтэй. Ялангуяа та татрангийн вакцин хийлгээд 10 гаруй жил өнгөрсөн бол нэн анхааралтай хандана (хүндхэн гэмтлийн үед 5-аас илүү жил).

 

3. Наранд удаан байсны дараа усанд шумбах эсвэл шууд орохоос зaйлсхийнэ

Наранд удаан суусны дараа усанд аажим, болгоомжтой орох хэрэгтэй. Хэмийн огцом өөрчлөлтийн үед ухаан алдах эрсдэлтэй.

 

4. Өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ халуун өдөр наранд цоxиулахаас хамгаалаарай

Халуун өдөр амархан халууцдаг. Бидний ярьж заншсанаар наранд цоxиулах буюу халуунд цоxиулах – зөвхөн наранд байхдаа ч биш, мөн хэтэрхий өндөр хэмтэй тасалгаанд байхдаа ч учирч болох таагүй тохиолдол. Халуунд цоxиулсны шинж тэмдгүүд: толгой эргэх, бие сулрах, давчдах, ухаан санаа орж гарах, хэл яриа орооцолдох, дотор муухайрах, бөөлжих. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмч дуудах шаардлагатай.

Өндөр настан, хүүхэд болон амьтдыг битүү машинд битгий орхиж байгаарай. Наранд зогсож байгаа машины салон +49 хэм хүртэл халах аюултай, гадаа +21 хэм байсан ч гэсэн хамаагүй. Энэ тохиолдолд амь нaсанд аюултай. Цонх онгорхой байсан ч хамаагүй хэдхэн минутын дотор халуунд цоxиулах ажээ.

Тасалгаанд халуун байвал дараах аргыг ашиглахыг сошиал хэрэглэгчид зөвлөж байна: 1,5 литрийн саванд ус хөлдөөгөөд сэнснийхээ өмнө тавина. Хөшиг рүүгээ хүйтэн ус шүршинэ, ванндаа хүйтэн ус дүүргэ (халуун агаарыг өөртөө шингээж бүлээснэ).

 

5. Модны доорх цасан хунгараас холуур яваарай

Их цасны дараа гацуур модны доор хөвсгөр цасны “худаг” бий болно. Модны доод хэсгийн мөчир цасыг шигшиж дагтаршуулдаггүй, ингээд модны ёроолд хий хоосон орон зай үлддэг. Мөчрийн дээрээс энэ хоосон орон зай огт харагдахгүй. Хэрвээ хүн ийм урхинд орвол бие дааж гарч ирэхэд их хэцүү байх болно: ямар ч хөдөлгөөн хийсэн цас дээрээс нурж орж ирнэ, цаашлаад хөдлөх нь бүү хэл амьсгалахад ч бэрхтэй санагдана. Ийм худганд ихэвчлэн цаначид их өртдөг – шинэхэн цаснаар гулгах дуртай хэн ч бай модноос аль болох зайгаа барьж гулгаарай.

 

6. Жолоочийн сохор/харагддаггүй бүсийг бодох хэрэгтэй

Машины толийг яг тохируулж чадаагүй бол жолооч сохор бүсээс (жолоочид харагддаггүй замын хэсэг) болж хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарыг анзаарахгүй мөргөх эсвэл замаас гаргах магадлалтай. Хэрвээ та мотоциклчин эсвэл дугуйчин бол хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй хэтэрхий ойр, наалдаж явахаас зaйлсхийгээрэй: осол болох аюултай нөхцөл юм. Хэрвээ та машин жолоодож яваа бол хажуугийн толиудаа өөртөө зөв тохируулаарай.

 

7. 16 хүртэлх насны хүүхдэд аспирин битгий өгөөрэй

16 хүртэлх насны хүүхдэд Рейн хам шинж үүсэх эрсдэлээс болоод аспирин өгч болохгүй. Энэ бол маш аюултай өвчин. Эмчтэй зөвлөж аспириныг өөр эмээр солих хэрэгтэй.

 

8. Эмийг зөвхөн усаар л даруулж ууна

Эмийг усаар өөр юугаар ч даруулж ууж болохгүй. Өөр шингэнтэй холивол ямар хариу урвал өгөхийг хэн ч таашгүй. Жишээ нь, жимсний шүүс нь үйлчилгээг сулруулж эсвэл орцыг идэвхжүүлж болзошгүй юм.

 

9. Ямар нэгэн юманд хaхсан бол хүн байхгүй ариун цэврийн өрөө эсвэл өөр газар руу гүйх хэрэггүй

Хэрвээ ямар нэгэн зүйлд хaхсан бол бусдад “саад болохгүй” гэж ариун цэврийн өрөө рүү битгий гүйгээрэй. Ариун цэврийн өрөөнд та ухаан алдаж унаад бүр амь нaсаа алдаж болзошгүй. Танд яаралтай тусламж хэрэгтэй байгаагаа бусдад ойлгуулахаас бүү ич.

Та онцгой нөхцөл байдалд сандарч хяналтаа алддаг уу эсвэл бүр эсрэгээрээ хурдан бөгөөд зaйлшгүй шаардлагатай арга хэмжээг авдаг уу?

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *