Дэлхийн хамгийн содон фестивалиудын нэгийг Испаний Валенсиад тэмдэглэдэг [25 зураг]

0

Дэлхийн хамгийн содон фестивалиудын нэгийг Испаний Валенсиад тэмдэглэдэг [25 зураг]


Жил бүрийн 3-р сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд Испаний Валенсиад Las Fallas хэмээх фестивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хаврын улирал айлчлан ирж байгааг илтгэдэг энэхүү галт фестивалийг Валенсиа суурингийн олон хотуудад тэмдэглэдэг бөгөөд фестивалийн гол онцлог нь баярын үеэр олон арван баримлуудыг барьж бүтээгээд дараа нь тэднийгээ шатаадаг явдал юм. Таван өдөр шөнийн турш үргэлжлэх фестивалийн үеэр үдэшлэг, зоогууд тасралтгүй болох ба тэндхийн гол зоог нь паелла гэх Валенсиагийн будааны зоог байдаг байна.Түүхийн ёслол, шашны ёслол, инээдмийн ёслол гэх мэт ёслолуудаас бүрдэх уг фестивалийн үеэр гудамжин дахь зоогийн газрууд үйлчлүүлэгчдээр дүүрэн байдгаас гадна өдөржин тэсрэлт дэлбэрэлтийн дуу дуугардаг аж. Гудамжинд бяцхан хүүхдээс эхлээд хөгшин эр хүртэл бүх насны хүмүүс тэсэрч дэлбэрдэг, дуу чимээ гаргадаг зүйлс шидэж байхыг нь харвал үнэхээр гайхмаар. Falles ч гэж нэрлэгддэг энэ фестивалийн үүслийн талаар янз бүрийн эх сурвалж байдаг. Тэдгээрийн нэгэнд Дундад зууны үеийн гар урчууд өвөлжин хураасан эвдэрч хэмхэрсэн гар урлалын зүйлс болон модны өөдөс үлдэгдлүүдээ хаврын өдөр шөнө тэнцдэг өдрийг тэмдэглэхээр шатаадаг байснаас үүдэлтэй гэсэн байдаг байна. Ямартай ч та бүхэн энэ хаврыг угтаж Валенсиачуудын тэмдэглэсэн Falles фестивалийн зургуудыг хүлээн авч үзнэ үү.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/26 at 01:49

    Hairan barimaluud

  2. kabuki

    2012/03/26 at 02:46

    sonirholtoil ym shataadag ni teneg ym

  3. erxem_0505

    2012/03/26 at 08:25

    t1 bxaa

  4. Зочин

    2012/03/26 at 10:16

    iiim goy barimaluudiig shataaj bdag hulduu humuus bn da!

  5. dT_Tb

    2012/03/26 at 10:59

    Sonin yumaa. Saihan yum hiicheed shataagaad.

  6. jerry-man

    2012/03/26 at 17:47

    crazy

  7. Mongolhh

    2012/03/26 at 19:37

    бнаа бн

  8. labyrinth

    2012/03/27 at 00:30

    hairan yum. Tiim goy hiisen yumaa shataachihiin

  9. StoRm-mN

    2012/04/05 at 21:59

    Sonin l ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *