Орчин цагт бүсгүйчүүд хүүхэдгүй амьдрах хандлагатай болж байгаа нь ямар шалтгаантай холбоотой вэ?

0

Өндөр боловсролтой бүсгүйчүүд ганц бие байхыг илүүд үзэх хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг ажээ. Харин манай сайт уншигч танд орчин үед бүсгүйчүүд ганц бие байхыг илүүд үзэх болсон нь өөр ямар шалтгаануудтай байдаг тухай хүргэхээр бэлдлээ байна.

Ээжүүдийг ажилд авах магадлал бага байдаг

© jenniferaniston / Instagram

Судалгаагаар ээжүүдийг ажилд авч ажиллуулах нь ажлын бүтээмж бага зэрэг хэд хэдэн сул талтай байдаг нь тогтоогджээ. Харин эрчүүдийн хувьд аав болох нь ажлын гүйцэтгэлтэй ямар нэгэн хамааралгүй байдаг ажээ.

 

Эхчүүд өвчинд илүү өртөмтгий байдаг

© Four Christmases / Warner Bros

Зөвхөн эхчүүд ч биш, аав нар ч мөн адил ганц бие эсвэл хүүхэдгүй хүмүүстэй харьцуулахад илүү их өвдөх, чөлөө авах явдал их байдаг ажээ. Судалгаагаар эцэг эхчүүд бусдаас 3 дахин илүү өвчинд өртөмтгий болдог гэдгийг баталсан бөгөөд хүүхэдтэй байх нь эмэгтэй хүний амьдралыг 95 долоо хоногоор багасгадаг гэсэн судалгаа ч байдаг байна.

 

Хүүхэдтэй болох нь гэр бүлийн амьдралыг илүү стресстэй болгодог

© Friends / Warner Bros

Хүүхэдтэй болно гэдэг нь гэр бүлийн харилцааг илүү хүндрэлтэй, стресстэй болгодог нь мэдээж. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар хүүхэдтэй болох нь амьдралаас авч буй сэтгэл ханамжийг бууруулдаг ажээ.

 

Хүрээлэн буй орчинд тустай

© selenagomez / Instagram

Бага аялж, ургамлын гаралтай хүнс хэрэглэнэ гэдэг нь эх дэлхийд ээлтэй амьдралын хэв маяг билээ. Тухайлбал, хүүхэдгүй байх нь дэлхийд ялгарч буй нүүрсхүчлийн диоксидийн хэмжээг 58.6 метр тонноор багасгадаг ажээ.

 

Хүүхэдтэй болох нь олон сул талтай

© Instagram/Sipa USA/East News, © alexandradaddario / Instagram

Хүүхэдгүй амьдрах нь бүсгүйчүүдэд илүү эрх чөлөөтэй, стрессгүй амьдралыг өгдөг боловч энэ нь төгс сонголт биш гэдгийг мэдэх нь зүйтэй. Тухайлбал, нас өндөр гарах үед таныг анхаарч халамжлах хэн нэгэн дэргэд чинь байхгүй байна гэдэг хамгийн гунигтай зүйл гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн хүүхэдтэй болох нь амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмж гэж олон хүмүүсийн хэлдэг тэрхүү мэдрэмжийг хэзээ ч мэдрэхгүй байх нь мөн л харамсалтай.

© gigihadid / Instagram, © ditavonteese / Instagram

Нийтлэлийнхээ эцэст өөрөө өөрийнхөө амьдралын эзэн нь ганц та тул хүүхэдтэй болох эсэх нь таны хувийн сонголт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Та хүүхэдтэй болохыг хүсдэг үү? Эсвэл хүүхэдгүй амьдрахыг илүүд үздэг үү? Хэрэв та хүүхэдгүй амьдрахыг илүүд үздэг бол яагаад? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.

16
ГоёГоё
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *