“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зохиолыг анх эдгээр жүжигчдэд зориулан бичиж байжээ. Хэрэв тэд энэ кинонд дүр бүтээсэн бол өнөөгийн амжилтандаа хүрэх байсан болов уу?

0

Кино үзэх үедээ бид жүжигчдийн гайхалтай авьяасыг бишрэн харахаас гадна энэ дүрд өөр хэн нэгэн тоглосон бол ямар байх байсан талаар ч бодох нь цөөнгүй байдаг билээ. Манай сайт уншигч танд Карибын тэнгисийн дээрэмчид киноны гол дүрүүдэд анх хэнийг тоглуулахаар зэхэж байсан тухай мэдээллийг толилуулж байна.

1. Hugh Jackman — Jack Sparrow

© thehughjackman / Instagram, © Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Jack Sparrow-ын дүрд кино зохиолыг бичсэн Stuart Beattie жүжигчин Hugh Jackman-ыг тоглуулах хүсэлтэй байжээ. Гэвч Диснейн найруулагчид тухайн үед АНУ-д төдийлөн нэрд гараагүй байсан Hugh Jackman-ы оронд Johnny Depp илүү тохирно гэж үзсэн ажээ.

 

2. Christoph Waltz — Captain Salazar

© Spectre / B24 and co-producers, © Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Карибын тэнгисийн дээрэмчид: Салазарын өшөө авалт киноны эсрэг дүрийг Javier Bardem бүтээсэн билээ. Харин дүр сонголт явагдахаас өмнө тус дүрд тухайн үед Inglourious Basterds киногоороо алдартай болоод байсан Christoph Waltz-ыг тохирно хэмээн үзэж байжээ.

 

3. Heath Ledger — Will Turner

© Brokeback Mountain / Focus Features and co-producers, © Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers

Will Turner-ийн дүрд Jude Law, Heath Ledger, Ewan McGregor зэрэг олон алдартнуудыг тоглуулахаар яригдаж байсан ч Бөгжний эзэн кинонд амжилттай тоглоод байсан Orlando Bloom-ыг сонгосон билээ.

 

4. Gabriella Wilde — Carina Smyth

© AFP/EAST NEWS, © Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Carina Smyth-ийн дүрийн сонгон шалгаруулалтад тунаж үлдсэн 5 жүжигчний жагсаалтад Gabriella Wilde байсан гэдэг. Гэсэн ч Henry Turner-ийн дүрд тоглохоор болоод байсан Brenton Thwaites-тай хослон тоглуулж үзсэний эцэст энэхүү дүрд Kaya Scodelario сонгогдож байжээ.

 

5. Jessica Alba — Elizabeth Swann

© jessicaalba / Instagram, © Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers

Elizabeth Swann-ы дүрийн сонгон шалгаруулалтад Jessica Alba, Jaimie Alexander, Amanda Bynes зэрэг алдартнууд тунаж үлдсэн боловч Keira Knightly тэднээс өрсөж энэ дүрийн эрхийг олж авч байжээ.

 

6. Taron Egerton — Henry Turner

© taron.egerton / Instagram, © Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Will Turner-ийн хүүгийн дүрд хэн тоглох талаар яриа гарах үед Taron Egerton, George Mackay, Ansel Elgort, Brenton Thwaites болон Sam Keeley зэрэг жүжигчдийг тоглуулах санал ирж байжээ. Ийнхүү эцэст нь энэ дүрд Brenton Thwaites сонгогдсон түүхтэй.

 

7. Robert De Niro — Hector Barbossa

© Invision/Invision/East News, © Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / Walt Disney Pictures and co-producers

Карибын тэнгисийн дээрэмчид киноны бэлгэ тэмдэг болсон дүрүүдийн нэг бол яах аргагүй ахмад Barbossa билээ. Гэсэн ч Robert De Niro энэхүү дүрийг бүтээхээс татгалзаж байжээ. Учир нь тэрээр олон удаа дээрэмчний дүрд тоглож байсан боловч төдийлөн амжилт олж байгаагүй тул ийн татгалзах болсон ажээ. Харамсалтай нь энэ нь тийм ч зөв шийдвэр байгаагүй нь хожим хэн бүхэнд ил болсон билээ.

 

8. Megan Fox — Mermaid

© meganfox / Instagram, © Pirates of the Caribbean: On Stranger Tides / Walt Disney Pictures and co-producers

Карибын тэнгисийн дээрэмчид цувралд нэрт жүжигчин Megan Fox-ыг тоглуулах хүсэл кино багийнханд байжээ. Жүжигчин бүсгүй ч өөрөө Jack Sparrow-ын дурлалт лусын дагины дүрд тоглох сонирхолтой байсан аж. Харамсалтай нь тэдний хүсэл биелсэнгүй, лусын дагины дүрд Àstrid Bergès-Frisbey тоглосон билээ.

 

9. Richard E. Grant — Davy Jones

© richard.e.grant / Instagram, © Pirates of the Caribbean: Dead Man’s Chest / Walt Disney Pictures and co-producers

Ахмад Davy Jones-ын дүрд нэрт жүжигчин Richard E. Grant-ыг тоглуулахаар зэхэж байжээ. Гэсэн ч найруулагч тус дүрд Bill Nighy илүү тохирно хэмээн сонгож байжээ.

 

10. Alfred Molina — Blackbeard

© Spider-Man 2 / Columbia Pictures and co-producers, © Pirates of the Caribbean: On Stranger Tides / Walt Disney Pictures and co-producers

Blackbeard-ын дүрд Хүн Аалз 2 кинонд доктор Наймаалжийн дүрийг бүтээснээр нь бидний сайн мэдэх жүжигчин Alfred Molinа-г тоглуулахаар анхлан тооцоолж байжээ. Гэсэн ч энэ дүрд түүнтэй тун төстэй өөр нэгэн жүжигчин болох Ian McShane тоглосон билээ.

Хэрэв эдгээр жүжигчид Карибын тэнгисийн дээрэмчид кинонд дүр бүтээсэн бол өнөөгийн бидний үзэх дуртай кино бүтэх байсан болов уу? Өөр ямар дүрд хэн тоглосон бол илүү сайн болох байсан гэж та боддог вэ?

9
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *