“Ээжүүдийн баяр”-ын өдрөөр хүүхдүүдийнхээ ээжийн дүрд хувирч, юунаас ч дутаалгүй өсгөхийг хичээдэг ганц бие аавын түүх

0

Судалгаагаар ганц бие эхчүүдийн эзлэх хувь ганц бие аавуудынхаас хавьгүй илүү нь батлагдсан байдаг ажээ. Гэвч үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулан амьдарч буй ганц бие аавууд ч цөөнгүй бий. Манай сайт уншигч танд тэдний нэгээхэн төлөөлөл болох Чатчай Панутайн түүхээс хүргэж байна.

© Kornpat Ae Sukhom / Facebook

Эцэггүй эсвэл эхгүй өсч буй хүүхдэдээ тэрхүү хоосон орон зайг нь нөхөх үүргийг асран хамгаалагч нь дангаар хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Ганц бие аавуудын хувьд амьдралаа авч явах санхүүгийн асуудлын зэрэгцээ ийнхүү ар гэрийн асар том хариуцлага ирэх нь маш том дарамтыг үүсгэж байдаг нь гарцаагүй биз ээ. Гэхдээ манай нийтлэлийн гол дүр болох Чатчай Панутай буюу өөрийгөө Сем хэмээн дууддаг эрийн хувьд энэ бүх асуудлыг даван гарч чадсан туршлагатай нэгэн ажээ. Тайланд улсад аж төрдөг түүний гэр бүл гурван гишүүнтэй. Тэрээр Имсоме болон Озоне нэртэй хоёр хүүгийн эцэг. Гэрлэлтээ цуцлуулсны дараа салсан гэргий нь Европ тив рүү нүүсэн тул хүүхдүүдийнхээ хоосон орон зайг тэрээр өөрийн биеэр нөхөж яваа юм.

 

Ээжүүдийн баярын өдөр

© Kornpat Ae Sukhom / Facebook

Тайланд улсад жил бүрийн 8-р сарын 12-ны өдөр ээжүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хүүхдүүд сургууль дээрээ ээжтэйгээ ирж баяр тэмдэглэдэг аж. Иймээс ч Чатчай Панутай хүүхдүүдээ ганцаардуулахгүйн тулд ээжийнх нь дүрд хувирч хөвгүүдийнхээ сургуулиар зочилжээ. Энэ тухай нийтлэлийг түүний найз Корнпат Ае Сухом цахим хуудастаа оруулсан нь олны анхаарлын төвд орсон юм.

© Kornpat Ae Sukhom / Facebook © Kornpat Ae Sukhom / Facebook

Түүний Facebook хуудастаа нийтэлсэн бичлэгт тэрээр даашинз өмсөж бусад ээжүүдийн хамтаар суусан байх бөгөөд Тайланд уламжлалын дагуу хөвгүүд нь түүний өмнө өвдөглөн суугаад баярлаж буйгаа илэрхийлж, сэтгэлийн үгээ хэлэх ажээ.

© Kornpat Ae Sukhom / Facebook

Корнпат Ае Сухомын нийтэлсэн “2018 оны шилдэг ээж” нэртэй энэ бичлэг одоогийн байдлаар 6 сая гаруй үзэлттэй болоод байгаа юм.

© Kornpat Ae Sukhom / Facebook

Хүүхдийг эрэгтэй хүн өсгөх, эмэгтэй хүн өсгөх хооронд ялгаа асар их байдаг. Түүнчлэн хүүхдүүдээ ганцаараа өсгөдөг эрчүүд тун цөөн байдаг тул бидний олонхын хувьд бүсгүйчүүд л хийдэг гэх зүйлсийг эр хүн хийж буйг хараад түүнийг бусдаас өөр мэт хүлээн авах явдал ч их гардаг ажээ.

© Kornpat Ae Sukhom / Facebook

Мөн хүүхдүүдээ ганцаар өсгөж буй аавуудыг баатар мэт хүлээн авдаг ч ганц бие ээжүүдийг байдаг л зүйл мэт хүлээн авдаг үзлийг ч тэрээр өдөр тутамдаа мэдэрдэг бөгөөд эр хүн хүүхдүүдээ өсгөх нь эмэгтэй хүний нэгэн адил энгийн л зүйл гэдгийг бусдад ойлгуулахыг зорьж яваа юм.

Хүүхдийг эрэгтэй, эмэгтэй хүний аль нь илүү сайн өсгөнө гэж та бодож байна вэ?

5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseden Lhagvasuren

    Tseden Lhagvasuren

    2022/08/02 at 12:33

    Мундаг хүү юмаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсьё