Дэлхийн ТОП-5 супер компьютер

0

Өнөөдрийн супер компьютерууд гэдэг бол 1960-аад оны үеийн супер компьютерийн “жижгэрч, доройтсон” дүр төрх шиг санагдаж магадгүй юм. Учир нь тэр үед асар том дэлгэц бүхий аварга том машин, зуу зуун цахилгаан утас, товчлуураар холбогдож бүтэн өрөөг дүүргэж байлаа. Өнөөдрийн компьютерууд номын сангийн тавиур дээрх багц номыг санагдуулам тийм л бяцхан болсон байна. Гэхдээ эдгээр компьютеруудын авхаалж самбаа гэж цадиггүй их ажээ. Сүүлийн үеийн супер компьютеруудын тооцоолон бодох хүчин чадал Петафлопсоор хэмжигддэг ажээ. Петафлоп гэдэг бол 1 секундэд 10-ын 15 зэрэгт буюу квадриллион (мянган тэрбум)-тай тэнцэх флот үйлдэл хийдэг гэсэн үг аж.

5. Mira (АНУ)

Мира бол IBM корпорацийн өөрсдийнх нь бүтээсэн Суперкомпьютер бөгөөд үйл ажиллагааны оргил үедээ 8.6 петафлопс (petaflops=1000 teraflops, flots=floating point operations per second) хурдтай ачааллаж ажилладаг. АНУ-ын Аргонны Үндэсний лабораторид байрлах энэхүү аварга компьютер нь IBM-ийн “BlueGen/Q” хавтанд суурилуулсан 786,000 кор процессортой.

Дэлхийн Топ-5 супер компьютер 1

4. K Computer (Япон)

10.5 петафлопс хүчин чадалтай Фужицу (Fujitsu)-гийн К компьютер Японы Тооцоолон Бодох Шинжлэх Ухааны Дээд Байгууллага RIKEN-д байрладаг. Тэрээр 705,000 ширхэг SPARC64 VIIIfx окто-кор процессортой, бөгөөд К компьютерийг шинжлэх ухааны тооцоолол хийхэд ашигладаг. Тухайлбал, дэлхий дээр тохиолдож болох гамшгийг урьдчилан тооцоолох, цаг уурын төлөв байдал, эрүүл мэндийн судалгаа шинжилгээнд ашиглах гэх мэт.

Дэлхийн Топ-5 супер компьютер 2

3. Sequoia (АНУ)

IBM-ийн бас нэгэн машин Секвоя нь мөн л BlueGene/Q загвартай бөгөөд 1.6 сая 16-кор процессортой. Тэрээр 17.2 петафлопс хүртэл хурдлах хүчин чадалтай.

Дэлхийн Топ-5 супер компьютер 4

2. Titan (АНУ)

Ягуар хэмээх Суперкомпьютерийн сайжруулсан загвар болох Титан суперкомпьютер нь 17.6 петафлопсын галзуу хурданд хүрч ажилладаг. Бүхэлдээ NVIDIA GPU график карттай 561,000 ширхэг оптерон 6274 16-кор 2.2 Гега.герц процессорыг суулгасан байдаг.

Дэлхийн Топ-5 супер компьютер 3

1. Tianhe-2 (Хятад)

Утгачилбал Сүүн Зам-2 гэж дүйх, суперкомпьютерүүдийн хаан Тианхе-2 нь 33.9 петафлопсын солиормоор хурдаар ажиллаж чадна. Хятад Улсын Батлан Хамгаалах Технологийн Үндэсний Их Сургууль энэхүү компьютерийг зохион бүтээсэн. Энэхүү шилдэг компьютер Intel Xeon E5 болон Intel Xeon Phi процессоруудын холимог бүхий 3,120,000 ширхэг цөм дээр ажилладаг.

Эдгээр супер машинуудыг ажлын талбарт ашиглаж чадсанаараа эрдэмтэд өөрсдийн хил хязгаарыг тэлж, нарийн төвөгтэй квант механикын тооцооллуудыг гүйцэтгэх болжээ. Мөн түүнчлэн, цаг уурын судалгаа шижилгээ, огторгуй ертөнцийн эртний цаг мөчийг, цөмийн дэлбэрэлтийг давтан дуурайлгах, мөн крипт аналитик зэрэгт ашиглах болжээ.

Дэлхийн Топ-5 супер компьютер 5

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/16 at 09:37

    Сэтгэгдэл *крипт аналитик нь л үнэн байх бусад улс орнуудыг хакердахдаа л ашиглаж байгаашд хятадууд өөр яах гэж хэрэглэх вээ дээ

  2. Зочин

    2015/07/17 at 18:20

    Монголын сүпэр нь юу байна I7 хавьдаал байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *