Хүүхэлдэйн кинонуудад гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга

1

Хүүхэлдэйн киногоор заримдаа үнэхээр хийж идэж үзмээр амттай хоолнууд гардаг. Гэртээ хийхэд яагаад болохгүй гэж, маш энгийн бөгөөд амархан. Хүүхэлдэйн киноны хоолыг хийгээд өгвөл хүүхдүүд төдийгүй томчууд ч гэсэн амтархан идэх болно.

1. Ratatouille нэртэй хүүхэлдэйн киноны Рататуй хоол

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 1

Орц:

  • Амтат чинжүү – 350 г
  • Улаан лооль – 350 г
  • Сонгино – 200 г
  • Ургамлын тос
  • Хаш – 500 г
  • Хурган гуа/кабачки – 500 г
  • Улаан лооль – 500 г

Амталгаанд: 

  • Ургамлын тос – 5 хоолны халбага
  • Сармис – 4 хумс
  • Амтлагч ногоонууд
  • Давс
  • Перец

Бэлтгэх арга:

Амтат чинжүүг хагас цаг орчим 180-190 хэмийн халаасан зууханд хийж хальс нь харалтал шарна. Хөргөсөн амтат чинжүүг кубик хэлбэртэйгээр, харин сонгиноо жижигхэн хэрчиж бэлдэнэ. Улаан лоолийн хальсыг авахын тулд буцламтгай усанд хагас минут байлгаж байгаад хальсыг нь авч мөн кубик хэлбэртэйгээр хэрчинэ. Халаасан ургамлын тосонд сонгиноо хуураад перец нэмж 3 минут орчим шарсны дараа улаан лооль хийж давс нэмнэ. Соус өтгөртөл 7 минут орчим хуурсны дараа холигчинд хийж соусыг бэлдэнэ. Бэлэн болсон соусаа саванд хийж бэлдэж тавина.
Хашаа нарийхан дугуй хэлбэртэй (хашийг гашууруулахгүйн тулд урьдчилан давсалж шүүсийг авч болно), кабачки, улаан лоолийг мөн л дугуй хэлбэрээр нарийхан хэрчинэ. Хэрчиж бэлдсэн ногоонуудаа саванд тойруулж дүүртэл нь хийж амтлахаар бэлдсэн жижиглэж хэрчсэн амтлагч ногоо, сармис, перецтэй тос дээрээс нь асгана. Таглаад зуухандаа хийж 1 цаг, арай ч их байж магад ямартай ч ногоо болтол шарна.

2. “Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны бяслагны суфле

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 2

Орц:

  • 250 мл сүү
  • Лаврын навч
  • Тал сонгино
  • Чимх перец
  • Үрж жижиглэсэн пармезан бяслаг
  • 1,5 цайны халбага цөцгийн тос
  • 1,5 цайны халбага гурил
  • 3 өндөг+1 өндөгний шар
  • 100 г үрж жижиглэсэн бяслаг
  • 1 цайны халбага жижиглэж хэрчсэн шинэхэн амтлагч ногоо
  • Давс, нунтаг хар перец
  • 3 хуваасан розмарины шилбэ

Бэлдэх арга: 

Сүүгээ саванд хийж дээрээс нь лаврын навч, сонгино, чимх давсаа нэмнэ. Буцлах дөхөөд ирэнгүүт нь галаа унтрааж 10 минут таглаж тавьсны дараа лаврын навчийг нь авч хаяна. Шарах шүүгээг урьдчилан 200 хэм халаана. 125 мл 8 хэвэнд эсвэл 1 литр нэг хэвэнд хийгээд дотор нь үрсэн пармезан бяслагаа хийнэ.

Цэвэрхэн саванд цөцгийн тосоо хайлуулж шигшсэн гурилаа хийж гал дээр 1 минут орчим байлгахдаа сайн хутгана шүү. Дээрээс нь бага багаар сүүгээ нэмж өтгөртөл нь хутгаж гал дээр 5 минут орчим байлгана. Галаа унтрааж өтгөрсөн зуурмагаа хөрсний дараа өндөгний шар хийж сайтар хутгаад бяслаг, амтлагч ногоонуудаа хийж, багахан давс, перецээр амтлаарай.

Өндөгний шартай бэлэн зуурмагаа хөөсөртөл нь хутгана. Бэлэн болсон хөөсийг саванд болгоомжтой хийж халбагаар зөөлөн хутгана. Суфлег жижиг хэвтэй саванд хийж шарах шүүгээнд хийж шарна. Суфле хөөгөөд ирэнгүүт голд нь багахан цөцгийн тос асгаад бэлэн болтол нь шарна. Хэмжээнээс хамаарч бэлэн болох хугацаа их бага байна.

Бэлэн болсон суфлег дор нь идэхгүй бол хэлбэргүй доош унах болно шүү.

3. “Monster’s Inc” хүүхэлдэйн киноны зайрмаг 

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 3

Бэлтгэх арга – мөсийг бутлагчаар бутлаад л бэлэн болно гэж ойлгоход буруудахгүй, гоё хэлбэртэй саванд буталсан мөсөө хийгээд л дээрээс нь дуртай сиропоо асгаад идээрэй.

4. “Mulan” хүүхэлдэйн киноны өглөөний хоол

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 4

Орц:

  • ½ аяга будаа
  • 3-4 аяга ус
  • 2 өндөг
  • 1 хэрчим гахайн утсан мах

Бэлтгэх арга:

Будаагаа агшаана. 2 өндгөө нүдэлж шараад, хэрчим утсан гахайн махаа шарна. Бэлэн болсон өглөөний хоолоо гоё засаж тавиад л идэхэд бэлэн боллоо.

5. “Alice in Wonderland” хүүхэлдэйн киноны шидэт жигнэмэг

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 5

Орц:

  • 1 аяга цөцгийн тос (тасалгааны хэмтэй)
  • 1,5 аяга сахар
  • 1 өндөг
  • Чимх ванил
  • 2,5 стакан гурил
  • 1,5 цайны халбага хөөлгөгч
  • ½ цайны халбага давс
  • Ягаан, улбар шар хүнсний будаг
  • 30 г хар шоколад

Жигнэмэгийн хэлбэрийн санаанууд

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 6

Бэлдэх арга:

Нэг саванд масло, сахар, өндөг, ванилаа хийж хутгана. Өөр саванд хуурай орцнууд буюу гурил, хөөлгөгч, давсаа хольно. Дараа нь хоёр бэлдмэлээ холиод бэлэн болсон зуурмагаа 4 тэнцүү хэсэгт хуваана. Нэг нь ягаан будаг, хоёрдах нь улбар шар ягааныг, гуравдахь нь хайлуулсан хар шоколад. Будагтай болон будаггүй зуурмагаа гялгар уутанд хийж 2 цаг хөргөгчинд байлгана. Шарах шүүгээг урьдчилан 180 хэмд халаах бөгөөд зуурмагаа хэлбэр оруулж халаасан зуухандаа хийж 8-10 минут болгоно.

6. “Rapunzel”-ийн шоколадтай жигнэмэг

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 7

Орц:

  • 2 ¼ стакан (360г) гурил
  • 1 цайны халбаг давс
  • 1 цайны халбага хүнсний сод
  • 250 г зөөлөрсөн масло /(хайлуулсан биш шүү)
  • 175 г бор сахар
  • 150 г цагаан сахар
  • 2 том өндөг
  • 1 цайны халбага ванильний экстракт
  • 1-2 стакан (170-330 г) шоколадны хэлтэрхий

Бэлдэх арга:

Эхний ээлжинд шарах шүүгээг 190 хэм халаана. Дунд зэргийн хэмжээтэй саванд гурил, давс, хүнсний содоо хийж холино. Гурилаа сайн шигшээрэй.

Том саванд масло, сахар, өндөг болон ванилийн экстрактаа хийж сайтар хутгана. Хамгийн түрүүнд сахраа маслонд хийж уустал нь хутгаад, дээрээс нь өндөг, ваниль гэсэн дараалалтай хийнэ. Энэхүү зуурмаг дээрээ бага багаар гурилаа нэмж сүүлд нь шоколадны үйрмэгээ хийгээрэй. Ингээд жигнэмэгийн өтгөн зуурмаг бэлэн болох бөгөөд тос түрхсэн эсвэл пергамент цаас дэвссэн хавтан дээр халбагаар нэгэн хэмжээтэй зуурмагаа тараана. Жигнэмэгийг болгох явцад өсөх тул хооронд нь 2,5 см-ийн зайтай тавиарай.

Жигнэмэг шаргал болтол буюу 9-11 минут орчим болно. Бэлэн болсон жигнэмэгийг гаргаж ирээд 3-4 минут хөргөж хусуураар авч сараалжин төмөр дээр тавьж сайн хөргөнө.

7. “Enchanted”-ийн Мартини

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 8

Орц:

  • Жин архи – 90 мл
  • Хуурай вермут – 30 мл
  • Нимбэгийн шүүс болон хальс – 30 мл
  • Мөс

Бэлдэх арга:

Хундаганд нимбэгийн 3 нимгэн хальс болон мөс хийнэ. Жин архи, вермут, нимбэгний шүүсээ нэмээд сайн хутгаарай.

8. “The Princess Diaries” киноны гаатай сорбет

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 9

Орц:

  • 140 г нунтаг сахар
  • 40 г гааны навч
  • Нимбэгний шүүс
  • 500 мл ус

Бэлдэх арга:

Зөөлөн гал дээр усаа бүлээсгээд нунтаг сахарыг уустал хутгаад дөнгөж буцалгаад авна. Бэлэн болсон сиропыг хөргөж дээрээс нь жижиглэсэн гааны навч, хүссэнээрээ нимбэгний шүүс хийгээрэй. Холимогыг хөлдөөгчинд 1 цаг хийсний дараа дахин нэг сайн хутгаад буцааж хийнэ. Үүнийг 2-3 дахин давтана.

9. “Mary Poppins”-ийн чихрэнд дүрсэн алим

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 10

Орц:

  • 2 ш алим
  • 150 г сахар
  • 1 цайны халбага нимбэгний шүүс

Бэлдэх арга:

Гоё, зөв хэлбэртэй алим сонгож авах хэрэгтэй. Алимаа сайтар угааж хуурай болтол нь арчина. Хуурай байх ёстойг анхаарах хэрэгтэй. Бэлэн болсон алимаа тавих хавтгай том амтай, ёроолыг нь тосолсон (эсвэл чихэртэй алим наалдахгүй цаас) саваа юуны түрүүнд бэлдэж тавиарай.

Сироп бэлдэх савандаа сахараа хийгээд дээрээс нь нимбэгний шүүсээ хийж зөөлөн гал дээр тавина. Зунгааралдах хүртэл нь зөөлөн хутгаарай. Сахар нь хурдан хайлаад байвал галаа багасгах хэрэгтэй, яагаад гэвэл карамель нь харлаж гашуурах болно.

Сахар хайлж өтгөн сироп болохоор нь савханд хатгасан алимаа сиропонд маш хурдан дүрж авна. Харин, алим дүрэхээсээ өмнө галаа багасгасан байх ёстойгоос гадна сиропоо галнаасаа авч болохгүй /яагаад гэвэл карамель хатуурч эхлэх тул/. Алимаа бүтэн бүрж чадаагүй бол халбагаар алим дээрээсээ асгаарай. Дүрж бэлэн болсон алимаа бэлдсэн савандаа хийнэ.

Хэрвээ олон өнгийн карамель гаргахыг хүсвэл хүнсний будаг нэмж болно. Мөн, алимаа сиропонд дүрэнгүүтээ алим дээрээ жижиглэсэн самар, кокосын үйрмэг цацаж бас болно.

10. “Ральфе”-гийн медаль-жигнэмэг

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг 10 хоолыг гэртээ бэлтгэх арга 11

Орц:

  • 250 г гурил
  • ¼ г цөцгийн тос
  • 100 г нунтаг сахар
  • 1 өндөг
  • 1 ц.х ванилийн экстракт

Чимэглэл:

  • 480 сахарын пудр
  • 2 өндөгний шар
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • Цэнхэр хүнсний будаг

Бэлдэх арга:

Өндөгний шар болон нимбэгийн шүүсийг хөөсөртөл нь хутгаад бага багаар сахарын пудрээ нэмнэ. Бэлэн болсон чимэглэлийг 2 хэсэг хувааж нэгийг нь цэнхэр будаг оруулаарай. Сиропноос арай өтгөн байлгах хэмжээний багахан ус нэмээд нарийн боов чимэглэх зориулалттай тусгай шприцээр эхлээд цагаан чимэглэлийг түрхээд, хатсаны дараа цэнхэрийг түрхэхээс гадна дуртай үгээ бичиж болно.

28
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. ariunaa ariunjargal

    2015/07/16 at 15:51

    Olon sonirholtoi zuil oruulsan bn sjuu

  2. Зочин

    2015/07/20 at 23:06

    Сэтгэгдэл * yag adilhan bna amttai yum bhdaa

  3. Зочин

    2015/08/01 at 23:49

    Сэтгэгдэл *goe um bn aa

  4. Зочин

    2015/08/16 at 20:28

    Zarim ni YouTube deer baisan sh dee

  5. Зочин

    2015/08/24 at 12:22

    Сэтгэгдэл *

  6. Зочин *

    2015/08/31 at 00:24

    mash goe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *