Интернэтийн талаарх 15 сонирхолтой баримт

0

Дэлхий дээр нэг тэрбумаас илүү хүн интернэтийг өдөрт тутамдаа хэрэглэж байна. Хоол захиалахаас эхлэн мөнгө олж мөрийтэй тоглох, үнэгүй сурч боловсрох зэргээр бараг л бүгдийг онлайнаар гүйцэтгэдэг болжээ. Өргөн уудам интернэтийн орчин дахь 15 сонирхолтой баримтыг танд толилуулж байна.

internet connection concept, 3d generated image

1. Дэлхийн хамгийн анхны веб сайт өнөөг хүртэл ажилласаар байдаг. Зохиогч Тим Бернерс-Ли 1991 онд уг сайтыг бүтээжээ.

http://info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html

2. Youtube-д хамгийн анхны видео бичлэгийг 2005 оны 4-р сарын 23-нд түүнийг үүсгэн санаачлагчдын нэг Жейд Карим оруулсан байдаг. Видео бичлэгийн нэр нь Сан Диего хотын амьтны хүрээлэнд хийгдсэн “Би амьтны хүрээлэнд”.

3. Youtube-ийн зохиогчийн эрхийг хянах програм өдөр бүр 100-аас илүү жилийн урттай (нэгтгэн тооцвол) видео бичлэгүүдийг шалгаж байдаг.

4. Хамгийн анх бүртгэгдсэн домайн нэр бол symbolics.com. 1985 оны 03-р сарын 15 өдөр.

5. Зургаан гэрлэлт тутмын нэг нь онлайнаар танилцсан хосууд байдаг.

6. Дэлхийн нийт вэб сайтуудын 37% нь порно сайтууд байдаг.

7. Цахим сүлжээнд 1 тэрбум гаруй веб сайт байдаг.

8. Facebook сайтад 1,2 тэрбум идэвхтэй гишүүд байдаг гэж тооцоолсон байдаг. Энэ нь дэлхийн хүн амын 17 хувь нь гэж ойлгож болно.

9. Өдөр бүр 100,000 дот ком (.com) домайн сүлжээнд бүртгэгдэж байдаг.

10. Өдөр бүр Google хайлтын системээр хайлт хийж байгаа зүйлсийн 16% нь Google-ийн урьд нь хайж байгаагүй шинэ зүйлс байдаг.

11. Хамгийн анх интернэтэд гэрэл зураг оруулсан (“upload” хийсэн) хүмүүс бол Францын “Les Horribles Cernettes” хамтлагийнхан ажээ.

12. Интернэтийн багтаамж өдөрт exabyte хэмжээгээр тэлж байна. Энэ тоо таныг нэг их цочирдуулахгүй байвал өөрөөр тайлбарлая. 1 exabyte – 250 сая “DVD” гэсэн үг юм.

13. Шведийн ард түмэн интернэтийг хамгийн өндөр хувиар буюу 75 хувь нь хэрэглэдэг байна.

14. Интернэтийн зөвхөн 4 хувь нь л энгийн браузераар хайлт хийгдэх боломжтой, Google-д бүртгэлтэй сайтууд байдаг байна. Далд веб сайтууд болон бусад бүх агуулгууд 96 хувийг эзлэх ба Google-д огт бүртгэлгүй байдаг.

15. Ганнам Стайл бол YouTube дээрх хамгийн их хүн үзсэн видео юм. Тэрээр бүх цаг үеийн рекорд амжилтыг эвдэж өнөөдрийн байдлаар 2,363,287,905 (2 тэрбум удаа) үзэгчтэй байгаа юм байна.

 

2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *