Алдартнуудын сэтгэл татам бие хамгаалагч нар. Тэд хамгаалж байгаа одуудаасаа ч илүү сэтгүүлийн нүүрийг чимнэ

3

Алдартнуудын бие хамгаалагч өөрийн хамгаалж буй хүнээ байнга паппарацийн дурангаас хамгаалах хүнд хүчир ажил хийхэд хүрдэг. Тийм учраас тэд хамгийн түрүүнд гэрэл зургийн дуранд өртөх нь олонтаа. Зарим тохиолдолд өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй ч болох тийм сайхан бие хамгаалагч нар ч бас байна.

Та бүхэндээ оддын хамгийн сэтгэл татам 15 бие хамгаалагчийг танилцуулж байна. Тэд загварын ямар ч сэтгүүлийн нүүрийг “нүүр улайлгахгүй”-гээр чимэглэж чадахаар шүү.

15. Кайли Женнерийн бие хамгаалагч

Тим Чан – Кардашьян-Женнерийн гэр бүлийн хувийн бие хамгаалагч юм. Нэг хэсэг Кимийн үеэл эгч Кайлийг нүд салгалгүй хамгаалсан. Одоо энэ царайлаг залуу цагдаа болжээ, загварын ертөнцөд ч од болохоор шийдсэн бололтой. Тэрээр алдартай брэндийн автомашины сурталчилгааны зураг авалтанд оролцоод амжсан байна.

 

14. Эзра Миллерийн бие хамгаалагч

Оньсого мэт Эзра Миллер юу л гэж жирийн нэг хүнийг бие хамгаалагчаараа авах вэ дээ. Түүний хувийн бие хамгаалагчийг Гу Рабби гэдэг – этгээд загвар сонирхдог бөгөөд камерын өмнө гоёор гарахыг хүсдэг. Тэгээд ч ийм загварын гэмээр хүний зургийг хараад мэргэжлийн “бие хамгаалагч” гэж бодмооргүй. Түүний зургийг бүсгүйчүүд анхааралтай харахад хүрдэг гэжээ.

 

13. Дэниел Рэдклиффийн бие хамгаалагч

Алдартай одыг хаа сайгүй дагаж явах шаргал үст өндөр залуу – Сэм гэх бие хамгаалагч нь ажээ. Дэниел Рэдклиффийн үнэнч шүтэн бишрэгчид нь бие хамгаалагчийнх нь тухай илүү мэдээлэл хайгаад үүнээс илүүг олж чадаагүй байна. Алдартны хажууд ийм сайхан залуу явж байхад хэн л дайрахыг санаархав гэж дээ.

 

12. Хайди Клумын бие хамгаалагч

Мартин Кристен гэх энэ залуу германы супер загвар өмсөгч болон түүний 4 хүүхдүүдийн аюулгүй байдлыг олон жилийн турш найдвартай хангаж байсан. Өөрөө ч нэг хэсэг хараа салгахгүй паппарацийн бай болоод амжсан. Одоо хувийн хамгаалагчийнхаа ажлыг орхиод онгон байгаль хамгаалах ажилд эрчимтэй оржээ.

 

11. Бейонсегийн хамгаалагч

Бие хамгаалагч Жулиус де Боер – дэлхийд алдартай дуучин бүсгүйг хамгаалах хувь тавиланд буужээ. Тэр байнга паппарацийн дуранд өртдөг. Энэ сайхан залуу зүгээр ч нэг уул овоо шиг булчинтай нэгэн биш. Жулиас 5 гадаад хэлээр ярьдаг, мөн хувийн хамгаалагчийн үйлчилгээ үзүүлэх өөрийн гэсэн компанитай. Түүний компанийн оффис Нью-Йорк, Абу-Даби болон Лондонд байрлах ажээ. Бид саяхан төгс эр хүнийг олчихож байгаа юм биш үү?

 

10. Адель болон Леди Гага-ийн бие хамгаалагч

Голландын цагдаагаар ажиллаж байсан Питер Ван Дер Вин 2005 онд томоохон бодибилдерийн тэмцээнд оролцон “Европын мистер”–ээр өргөмжлөгдөж байсан удаатай. Хэдэн жилийн дараа цагдаагийн ажлаа хувийн хамгаалагчаар сольж алдартай бүсгүйчүүдийг хамгаалах болжээ. Цэнхэр нүдэт залуугийн хамгаалалт дор эхлээд Адель байсан. Дараа нь Леди Гагаг хамгаалах болсон байна.

 

9. Фергигийн бие хамгаалагч

Паскаль Дювье олон алдартнуудтай хамтран ажиллаж үзсэн нэгэн, жишээ нь Кардашьян-Женнер, Кэти Перри. Жудогийн мастер энэ сайхан залуу The Black Eyed Peas хамтлагийн гоцлол дуучин байсан Фергийг хамгаалж байна. Нэгэн концертын үед дуучин бүсгүй хамгаалагчийнхаа өргөн цээжийг ашигласан гэдэг – дуугаа дуулж байхдаа бөөгнөрсөн үзэгчдийг зүсэн явжээ.

 

8. Белл Хадидын бие хамгаалагч

Белл Хадидын цэнхэр нүдэн бие хамгаалагч залуу зурагчдын анхаарлыг зориудаар өөр дээрээ татдаг. Үүнд нь гайхаад байх зүйлгүй, хэрвээ чиний бие хамгаалагч Жейсон Стейтем болон Брюс Уиллисын төрсөн ах шиг харагдаад байвал яах уу? Мэдээж загварын сэтгүүл түүнийг анхааралдаа авсан. Тэр ч бүү хэл Vogue хүртэл загварлаг хувцасладаг бие хамгаалагчдын жагсаалтдаа түүний нэрийг оруулжээ.

 

7. Женнифер Лоуренсийн бие хамгаалагч

Женнифер Лоуренс өөрийн бие хамгаалагчаараа зөвхөн царайлаг залуучуудыг сонгодог, сонгосон бие хамгаалагч нарынх нь тухай ч ам хамхилгүй ярьцгаана. Эхлээд төлөв даруу Грег Ленз байв. Дараа нь хар арьст бас нэгэн царайлаг залуу ажилдаа оржээ. Эээ, Женнифер минь, чи ч азтай юм аа.

 

6. Женнифер Лопесийн бие хамгаалагч

Саяхныг хүртэл Женнифер Лопесийн амгалан тайван байдлыг Энтони гэх энэ сайхан залуу хангаж байлаа. Бие хамгаалагчийг кино од эсвэл загвар өмсөгчтэй андуурах явдал гарах тэр л тохиолдол…

 

5. Жастин Бибер болон түүний аюулгүй байдлын алба

Канад дуучны олон тооны бие хамгаалагчийн бүрэлдэхүүнд багтахын тулд зүгээр нэг ажлаа сайн хийдэг байх нь дутагдалтай. Түүний бие хамгаалагч нар бие даан загварын ертөнцөд од болох залуучууд их бий. Жастин Биберийн концертын үеэр царайлаг залуучууд эмх журмыг сахиулаад байдаг нь ийм л учиртай ажээ.

 

4. Удо Линденберг болон түүний бие хамгаалагч бүсгүй

Эмэгтэй хүн бие хамгаалагчаар ажилладаг л байсан. Германы рок-хөгжимчин Удо Линденберг өөрийнхөө аюулгүй байдлыг амазон гаралтай бүсгүйд даатгахаар шийджээ.

 

3. Кэти Перригийн бие хамгаалагч

“Тийм ээ, залуу Хью Жекман байгаа биз дээ” гэж поп-одын бие хамгаалагчийг харсан хүн болгон дуу алддаг юм. Үнэхээр Кэтти Перригийн бие хамгаалагч – спортлог сайхан залуу бий, дуучин бүсгүй хаана л явна араас нь сүүдэр шиг дагана.

 

2. Жейсон Момоагийн бие хамгаалагч

Энэ аварга том биетэд мэдээж ганц бие хамгаалагч хангалтгүй, хэд хэдэн залуу байх хэрэгтэй. Жейсон Момоаг өөрийг нь харахад ямар юмных нь бие хамгаалагч хэрэгтэй байдаг юм гэмээр, тэгсэн ч гэсэн одыг хамгаалах л хэрэгтэй. Гэрэл зургаас харахад залуучууд цагийг сайхан өнгөрөөж чаддаг нь илт байна.

 

1. Бруклин Бекхэмийн бие хамгаалагч

Саяхнаас эхлээд Бекхэмийн гэр бүлийн том хүү бие хамгаалагчтай олны дунд явах болжээ. Хэрвээ бие хамгаалагч бусдаас онцгой биетэй бас царайлаг биш байсан бол хэн ч анзаарахгүй өнгөрөх байсан биз. Хамгаалагч залууг хараад байхад Бекхэмийн гэр бүлийн хэв маягт сайн шингэж чадсан бололтой.

Танд хэний бие хамгаалагч илүү таалагдсан бэ?

59
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *