Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд

1
0
18,956

Амралт, зугаалга, зуслангийн цаг ойртсоор байна. Мэдээж хэрэг зуныг амтат шорлоггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Шорлог хийх үйл явцад 3 чухал үе шат бий: мах сонгох, амтлагчаа бэлтгэх, махаа болгох. Дараах мэдээлэлд амтлагчийн талаар дэлгэрэнгүй яригдах болно.

Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд 2

1. Кивитэй амтлагч

Цаг давчуу үед энэ жор хамгийн их хэрэг болох болно. Үүнээс гадна энэ жор махаа буруу сонгосон (хатуу, хуучин мах авсан бол) үед хамгийн тохиромжтой. Учир нь ямар ч махан дээр киви нэмэхэд зөөлөн болдог.

Хэрэг болох зүйлс: 5 кг ямар ч хамаагүй мах, 1,5 кг (ногоон) бөөрөнхий сонгино, 1 кг (улаан) бөөрөнхий сонгино, 4 хоолны халбага ургамлын тос, 3 аяга ус, шинэхэн ногоо, 1,5 дунд зэргийн хэмжээтэй киви (хэт том бол зутан болчихно), перц, давс.

Бүгдийг холиод 40 минутын дараа махаа шарж болно!

Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд 6

2. Нимбэгний амтлагчтай цацагт хяруулын мах

Цацагт хяруулын махаар шорлог хийхээр төлөвлөж байгаа хүмүүс энэ махны давуу талуудыг мэддэг байхаас гадна сул талыг нь ч мэддэг байх хэрэгтэй – өвөрмөц үнэр. Үүнд тохирох амтлагч маш ховор байдаг.

Танд хэрэг болох зүйлс: цацагт хяруул, ургамлын тос, нимбэг, сонгино, сармис, хар перц, зөрөг цэцэг, яншуй, гич, давс.

– Нимбэгний хальсыг бүдүүн үрүүл дээр үрнэ. Сонгиноо хэрчээд нимбэгний хальсан дээрээ нэмж шүүс гаргахын тулд сайтар базна.
– Хэрчсэн шорлогны махаа дээр нь нэмнэ.
– Үлдсэн нимбэгний шүүсийг шахаад бүх амтлагч, тос, давс, гичээ нэмнэ.
– Бэлтгэсэн амтлагчдаа цацагт хяруулын махаа нэмээд 3 цаг дарна.
Бэлэн боллоо!

Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд 3

3. Анар жимсний шүүстэй амтлагч

Энэ шорлогны амт бага зэрэг хүчиллэг болох болно.

Хэрэг болох зүйлс: 1 кг гахайн мах (хүзүү бол сайн), 1 л эрдэсжүүлсэн хийжүүлсэн ус, 3 том сонгино, давс, перц, зөрөг цэцэг, 1 (том) анар эсвэл 1 аяга анарын шүүс.

– Гахайн махаа сайтар угааж хатаагаад шорлогны махтай адил хэмжээтэй зүснэ.
– Махаа саванд хийгээд эрдэсжүүлсэн ус нэмнэ. Эрдэсжүүлсэн ус нэмснээр махны үлдсэн цус шимэгдэх болно. 60 минут орхиорой.
– Сонгиноо хэрчинэ. Махаа уснаас гаргаад урсгал усанд зайлаарай. Махаа сонгинотой холиод давс, перц, амтлагчаар амтална. Мах, сонгиноо гараараа сайтар базаж сонгины шүүсийг гаргана. Үүний дараа 2 цаг хөргөгчинд дарна.
– Цэвэрлэсэн анар жимснийхээ шүүсийг шахна. Махтай саваа гаргаж ирээд жижиг таглаа эсвэл тавгаар дараарай. Ингэснээр махнаас бүх шүүс нь ялгарах болно. Дээр нь анарын шүүсээ нэмнэ. Тагаа аажмаар авна. Ингэснээр мах шүүсийг шингээж авах болно.
– Махаа хөргөгчинд хийж хонуулаарай. Ингээд шарахад бэлэн боллоо.

Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд 4

4. Цайгаар амталсан гахайн махан шорлог

Үр дүнд нь гайхалтай шүүслэг, халуун ногоотой шорлог болох болно!

Хэрэг болох зүйлс: 1 кг гахайн мах, хар цай (2 цайны халбага хуурай цайг 250 мл усанд чанасан), 1,5 цайны халбага чихэрлэг амтат чинжүү, 2 хоолны халбага сүмс (тунхуу), 2 хоолны халбага ургамлын тос, 3 хоолны халбага шар буурцагны сүмс, том сонгино.

– Цайгаа чанаад хөргөнө. Дараа нь шүүгээрэй.
– Цайгаа саванд хийгээд чинжүү болон тунхуунаас нэмнэ.
– Савандаа шар буурцагны сүмс, ургамлын тос нэмж холино.
– Сонгиноо жижиглэж зүснэ.
– Махаа сонгинотойгоо холиод бэлдсэн амтлагчаа асгана.
– Бүгдийг гараараа сайтар холиод хөргөгчинд 5-6 цаг дараарай.
Бэлэн боллоо!

Тун удахгүй танд хэрэг болох шорлогны шилдэг жорууд 5

5. Шилэн саванд бэлтгэсэн шорлог

Гадаа дулаан болоогүй байгаа ч шорлог хийхийг хүсэж байна уу? Сэтгэлээр унаж суух хэрэггүй дээ. Энэ тохиолдолд шорлог хийх өөр нэгэн жор бий.

Хэрэг болох зүйлс: 1 кг мах (гол нь өөхтэй байх хэрэгтэй), 4 сонгино, 0,5 л цагаан дарс, давс, перц, шорлогны амтлагч.

– Махаа дунд зэргийн хэмжээтэй зүснэ, сонгиноо цагираг зүснэ.
– Давс, перцээр амтлаад вино асгана. Сэрүүн газар 3-6 цаг дарна.
– Мах, сонгиноо модон шорд шорлоно. Шилэн саванд босоогоор нь тавина.
– Тугалган цаасаар амсрыг нь таглаад хүйтэн шарах шүүгээнд хийнэ.
– Галаа асаагаад 180 градуст 1 цаг орчим жигнээрэй.

SONY DSC

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Чимгээ Баярсайхан

    Чимгээ Баярсайхан

    2016/04/19 at 13:42

    Baagii Ganbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.