Таны ухамсар таниас юу нууж байгааг мэдэх 5 минутын сорил

0

Энэ тоглоомон сорилд хамгийн чухал нь таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зураглал чухал юм шүү. Энэ зураглалыг тогтоогоод аль болох дэлгэрүүлж харахыг оролдоорой. Хариугаа тэмдэглэхийн тулд урдаа үзэг цаас бэлдэж тавиарай.

Анхааруулж хэрэхэд энэ сорил нь шинжлэх ухааны сэтгэл зүйн судалгаа биш учир хүндээр тусгаж авах шаардлагагүй юм.

Толгойдоо төсөөлж чадахуйц маш уудам элсэн цөлийг төсөөлөөд үз. Энэ цөлд шоо байна…

  1. Энэ шоог дүрсэлнэ үү. Хэр том байна? Яг хаана байрлаж байна вэ: элсэнд булаатай байна уу эсвэл элсэн дээр байна уу? Эсвэл агаар дээр тогтож байна уу? Хөдлөж байна уу? Дотроо хоосон байна уу эсвэл хоосон биш байна уу? Таны бодлоос өөр энд зөв хариулт байхгүй. Үргэлжлүүлэхийн өмнө хэдэн минут хүлээгээрэй – жижиг деталиуд маш чухал шүү.
  2. Тэгэхээр та цөлд байна, тэнд нэг шоо байна. Үүнээс гадна та тэнд шат байхыг олж харна. Шат төсөөлөөрэй. Юугаар хийсэн шат байна? Хэр урт байна? Шинэ байна уу хуучин байна уу? Шоотой харьцуулахад яг хаана байрласан байна вэ? Шооны дээр байна уу доор байна уу?
  3. Одоо цөлд морь байна гэж төсөөл. Түүний дүр зургийг тоочно уу. Хамгийн гол нь морь таниас хэр хол байна, тэр юу хийж байна? Аль чиглэлд хөдөлж байна? Морь ямаршуу харагдаж байна?
  4. Цөлд цэцэг ургасан байгаагаар төсөөл. Та хэдэн ширхэгийг төсөөлсөн бэ? Тэд хаана ургаж байна? Тэд яаж харагдаж байна? Морь, шоо, шат, элстэй харьцуулахад яг хаана ургасан байна?
  5. Шуурга эхэллээ. Шуургыг дэлгэрүүлж төсөөлөөрэй. Энэ яг ямар төрлийн шуурга вэ? Хүчтэй салхитай байна уу? Тантай ойр байна уу эсвэл хол байна уу? Шуурга морь, цэцэг, шоо, шатанд ямар нэг байдлаар нөлөөлж байна уу?

Энэ сорилыг тайлбарлах маш амархан

Таны ухамсар таниас юу нууж байгааг мэдэх 5 минутын сорил 1

Шоо – энэ бол таны амь бие

Энэ шооны хэмжээ – таны өөрийн “би”.

  • Том шоо нь та өөртөө маш итгэлтэй, сайн удирдагч байх чадвартай гэсэн үг. Хэрэв таны шоо жижиг бол та ичимхий, даруухан хүн юм. Та дуу шуугиантай үдэшлэг дээр анхаарлын төвд байхыг хүсдэг.
  • Хэрэв таны төсөөлсөн шоо шороон доор булаатай эсвэл дээр нь шороо асгасан байсан бол та их шийдэмгий, алхам бүрээ тооцоолж үздэг нэгэн. Газар дээр байгаа шоо нь та амьдралдаа юу хүсэж байгаагаа мэддэг гэдгийг илтгэнэ. Хэрэв шоо эргэж эсвэл хөдлөж байгаа бол та стандарт бус бүтээлч сэтгэлгээтэй, танд ердийн хэвшмэл зүйлсийг хүлээж авахад бэрх байдаг. Агаар дээр тогтож буй шоо нь таныг өндөр уран сэтгэмжтэй, бүтээлч хүн гэдгийг харуулж байна.
  • Хэрэв таны шоо дотроо хоосон бол таны дотоод ертөнц болон амьдралд хандах хандлага хэлбэржсээр байна гэсэн үг юм. Хэрэв хоосон биш бол та аль хэдийн боловсорсон хувь хүн гэсэн үг. Таныг удирдах тун бэрх.

Шат – энэ бол таны найз нөхөд

Шат таны дотны хүмүүс, найз нөхөд болон тэдэнтэй харилцах харьцааны талаар маш ихийг хэлж өгөх болно.

  • Хэрэв шат шоотой хүрэлцэж байгаа бол та асуудлаа найзуудынхаа тусламжтай шийддэг. Та тэдэнтэй нээлттэй, ойр байдаг. Хэрэв бие биедээ хүрэхгүй байгаа бол та бие даасан, асуудлаа өөрөө шийдэхийг илүүд үздэг.
  • Хэрэв шат шооны доор байгаа бол та найзуудынхаа хувьд нэр хүндтэй хүн. Хэрэв нэг түвшинд байрласан бол та өөрийгөө найз нөхөдтэйгөө ижил түвшинд тавьдаг. Тэднийг дарахаас илүү хамтран ажиллахыг илүүд үздэг. Шооны дээр байгаа бол найзуудын чинь бодол танд чухал байдаг гэсэн үг.
  • Шинэ шат нь та шинэхэн танилуудтай болоод удаагүйг илтгэнэ. Хуучин шат нь та олон жил хамт найзалсан нөхөдтэйгөө харьцдаг гэсэн үг юм.
  • Гишгүүрийн тоо. Хэрэв 3-5 гишгүүр бол та маш цөөн тооны хүнтэй найзалдаг. 10 эсвэл тэр хавьцаа бол танд хэд хэдэн найдвартай найз нөхөд байдаг. Харин бусад нь зүгээр л танилууд. Хэрэв олон гишгүүр байгаа бол – та хүмүүсийг өөртөө татдаг их нийтэч хүн юм.

Морь – таны хамтрагч

Та өөрийн хамтрагчаасаа юуг хүсэн хүлээдэг болохыг мориноос мэдэж болно.

  • Та бор ажилчин морийг харж байна уу? Тэгвэл танд буурь суурьтай, итгэл даадаг хамтрагч хэрэгтэй гэсэн үг. Эсвэл та гайхалтай, үзэсгэлэнтэй Пегас эсвэл ганц эвэртийг олж харсан уу? Тэгвэл та гадаад үзэмжийг илүү хардаг гэсэн үг. Хэрэв домогт гардаг амьтныг харсан бол та хүрэхэд бэрх, алдартай нэгэн хүний араас явж буйн шинж.
  • Таны морь шоог дэлээрээ үрж эсвэл шооны буланг чимхэх гэж оролдож байгаа бол та хоёрын дунд дулаан уур амьсгал, бие биедээ итгэх итгэл их байдгийг харуулж байна.
  • Морь шооноос хол эсвэл шооноос холдож явж байна уу? Тэгвэл та хамтрагчдаа итгэдэггүй мөн тэр танд шударга байдаггүй гэж боддог.

Цэцэг – таны хүүхэд

Цэцэгсийн тоо нь та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг эсвэл хажуудаа байгаагаар харахыг хүсдгийг үзүүлж байна.

  • Зарим хүмүүс ганцхан хатсан балжингарав цэцгийг хардаг. Харин зарим нь тод өнгөтэй, шоо болон цөлийг чимж байгаагаар төсөөлдөг.
  • Тэдний өнгө, болон амьдрах чадвар нь тэдний эрүүл мэнд болон хөгжил цэцэглэлтийг илтгэнэ.
  • Цэцэгсийн байрлал – шоотой харьцуулахад – та болон таны хүүхдийн хоорондын харилцааг харуулна.

Шуурга – энэ бол таны айдас

Шуурга нь таны айдсыг илэрхийлнэ. Энэ нь таны одоогийн байдлыг мөн та амьдралд тулгарсан асуудлыг хэрхэн даван туулдаг болохыг харуулж байгаа юм.

  • Хэрэв шуурга танаас хол байгаа бол амьдрал дээр аюул таныг тойрч гардаг гэсэн үг.
  • Хэрэв шуурга шоотой ойр байсан ч түүнд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байгаа бол та өөрт тулгарсан хүндрэлийг даван туулах чадвартай гэсэн үг.
  • Хэрэв шуурга шоо, шат, цэцэгт нөлөөлж байвал танд бэрхшээл их тулгардаг. Ийм үед таны зан чанарыг харгалзан та асуудлыг хөнгөн давж гарч чадна гэдгийг санаарай.
48
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Мягмарцэдэн Мөнхцэцэг

    2016/04/19 at 15:23

    Aimar tom ym nuuj baijee.neg goe ym ni minii gsn buhen ymarch ayul ologui sn shan bn gnee

  2. Gvndsambu Altanzulg

    2016/04/19 at 15:44

    minii tosoolon bodoh chadwar muu ym bhdaa ?

  3. Зочин

    2016/04/19 at 17:39

    ортойдог шүү

  4. Энта Энхтамир

    2016/04/19 at 18:01

    Hah la hud hud minii tusuulsun zuilsiin hariu alga

  5. Tsetsegsuren Baasansuren

    Tsetsegsuren Baasansuren

    2016/04/19 at 21:13

    sorij uzehed sonin l yum bn unenii huvitai

  6. ererere

    2016/04/20 at 10:06

    haraal id gej, shoo geheer chini 6 nudtei shoo tsooolsonshde. cube gej zasaach

  7. Сүлд

    2016/04/20 at 14:30

    Том хоосон агаарт хөдөлгөөнгүй байрлаасан буй шоо
    Шат шоог налсан байдалтай модон
    Цагаан морь шооны хажууд хөдөлгөөнгүй зогсоно
    Цагаан цэцэг шооны нөгөө талд элсэн дээр ургасан тэхдээ цэцгийн эргэн тойрнод хэсэгхэн баш бага гаазар ногоон
    Хуй салхи шоо цэцэг морьнд ямар нэг нөлөөгүй холуур өнгөрч байна тэхдээ хүчтэй

  8. Зочин

    2016/04/20 at 16:24

    shal hudlaashde

  9. Төгсбаяр

    2016/04/20 at 21:06

    Shoon dotor shat bval yahuu bi elsen tsold ehleed mash Tom shoroo boson araas hooj bgagaar tosoolloo bs shoo elsen DEER bsan ulaan esvel tsagaan bolood bsan tged shoonii neg nuhruu ortol dooshoo toiron buuh shat bsan GARAAD hartal minii mori neg ivertei dalavchtai tsagaan yvah Burt ni gerel tsatsardag neg sonin mori tenger DEER yvaad bh shig bsan tsetsegnees bol neg yvaan tsetsegruu hureh geteel garnaas hazaad avtsan bi garaa sugalj avaad oor tsetsegnees haij yvaad unjiijihsan tsenher Saran tsetsegnees old GARSAN shuurga tsahilgaanjin buur Tom bolon ergen toirniig bugdiig ni burheel bi shooruu OROOD 4,5 shat buugaad usersen getel ter door nogooh tsahilgaantai shuurga namaig zalgisan neg IIM l ym bolloo yu GJ oilgohuu???

  10. shoo

    2016/04/22 at 11:02

    shoo geheer ni ewluuldeg alag shoo tosoond orj bna bas shat geheer tengerluu yavsan urt shat haragdaj bna

  11. Shag

    2016/04/22 at 11:08

    i love you

  12. qpqpqpqpqp

    2016/04/23 at 11:50

    minii tusoolj baisan zuiluud alga bain

  13. Зочин

    2016/09/22 at 16:45

    сонирхолтой ортой сонжоо байнаа. давуу тал дутагдалтай талаа олж харж болмоор

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *