Хүмүүсийн эсрэг хүйстнээ яг л соронз мэт татдаг 10 онцгой шинж

3

Ямар хүнийг сэтгэл татам гэх вэ? Хөх нүдтэй, шаргал үстэй эсвэл багахан буурал үстэй? Магадгүй тийм ч байж болох юм. Бас эдгээрээс гадна хүний анхааралд өртөөд байдаггүй өөр бусад шинжүүд ч бий. Дэлхийн олон улсын эрдэмтэд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд чухам ямар төрх болон шинжтэй эсрэг хүйстэн нь таалагддаг болохыг олон жилийн турш судалж байна. Энэхүү нийтлэлээр хоёр хүйстний хувьд хоёуланд нь адил татагдах шинжүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Гоо сайхан гэдэг зөвхөн гадаад үзэмж бус мөн дотоод сэтгэл эсрэг хүйстнээ татдаг болохыг та энэхүү нийтлэлээс олж мэднэ.

1. Нүүр царайны илэрхийлэл

2011 онд бүлэг эрдэмтэд эрэгтэй болон эмэгтэй хүнд эсрэг хүйснийх нь ямар нүүр царайны илэрхийлэл илүү таалагддаг болохыг тогтоох судалгаа хийжээ. Уг судалгаанд 1000 гаруй хүн оролцсон байна. Тэдэнд төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг харуулсан гэрэл зураг харуулжээ.

Эрэгтэйчүүдэд илүү аз жаргалтай эмэгтэйчүүд таалагдаж байв: инээмсэглэсэн, “инээсэн” нүдтэй. Харин эмэгтэйчүүдэд бардам дүр төрхтэй эрчүүд илүү таалагдаж байсныг судалгаа тогтоов.

Энэхүү байдлыг нийгмийн соёлын хэм хэмжээ болон хувьсалтай холбоотой гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

2. Нүүрний идэвхтэй хөдөлгөөний илэрхийлэл

2016 онд эрдэмтэд богино хугацаанд болзож байгаа хосуудад судалгаа хийжээ. Нүүрний идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа хүн эсрэг хүйстэндээ илүү их таалагдаж байгааг судалгаагаар олж тогтоосон байна. Болзоонд явсан хүмүүсээс санал асуулга авахад нүүрний хувирал ихтэй хүмүүс их таалагдсан бөгөөд дахиж болзох хүсэлтэй гэжээ.

Гэрэл зурагтай ч мөн адил үр дүн үзүүлсэн. Хөдөлгөөнтэй гэрэл зураг даруулсан эсрэг хүйстэн илүү таалагдсан байв.

 

3. Үнэр

Биеийн үнэр эсвэл үнэртэй ус нь эсрэг хүйстнийг түлхэж ч болно эсвэл эсрэгээрээ татаж ч болно. Амнаас үнэртэх сармис хайр дурлалын сонирхлыг гутаадаг ч гэлээ эрэгтэйчүүдэд нэн хэрэгтэй хүнсэнд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл биеэс нь сармис үнэртэж байгаа эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагдаж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол эрчүүдэд амттан үнэртэж байгаа эмэгтэйчүүд илүү таалагддаг аж, жишээ нь: пончик, кекс эсвэл попкорн. Эрэгтэй хүнд таалагдах гэж байгаа бүсгүй хүн нялуун үнэртэй ус түрхэхийг зөвлөжээ.

 

4. Эцэг эхтэйгээ төстэй эсрэг хүйстнийг сонирхоно

Эмэгтэйчүүдэд аавынх нь нүд эсвэл үсний өнгөтэй адилхан эрчүүд таалагддаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн адил дүр төрх эрчүүдэд ч ажиглагдсан байна: тэд ээжтэйгээ адилхан бүсгүйчүүдийг сонгожээ.

Мэдээж хүн болгонд ийм зүйл тохиолдохгүй. Гэхдээ эцэг эхтэй нь адилхан дүр төрхтэй байвал таалагдсан хүнтэйгээ илүү дотносох боломж нэмэгдэнэ гэж эрдэмтэд үзэж байна.

 

5. Үс

Эрчүүдэд ихэвчлэн урт үстэй бүсгүйчүүд таалагддаг байна. Энэ нь хүйсийн бие махбодийн хөгжилтэй холбон тайлбарлажээ. Жишээ нь, эмэгтэйчүүдийн үс урт ургаж байгаа нь түүний эрүүл мэнд сайн байна гэсэн үг юм, цаашлаад эрүүл хүүхэд гаргаж өгөх нөхцөл болно гэж эрчүүд дүгнэдэг гэжээ.

Харин эмэгтэйчүүд эрчүүдийн үсний засалтанд төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй. Ямартай ч тухай хүний л сонирхол гэж үзнэ: хэн нэгэнд нь урт үстэй залуу таалагддаг бол нөгөө нэгэнд нь богинохон засалттай залуу таалагдах ажээ. Энэ сонирхол нь ч үе үе өөрчлөгдөж болох аж.

 

6. Гэрийн тэжээвэр амьтан

Израилийн эрдэмтэд эрчүүдийг үгэн хэлбэрээр тайлбарлахыг бүсгүйчүүдээс хүсжээ. Туршилтанд орсон эрэгтэйчүүдийн зарим нь нохойтой байв, зарим нь амьтангүй. Ингээд нохой гэдэг үг гарах тоолонд эмэгтэйчүүд эрчүүдэд илүү их анхаарал хандуулж байгааг тогтоожээ. Гэртээ амьтан тэжээдэг эр хүн илүү хариуцлагатай, үүргээ ухамсарласан эр хүн гэдэг ойлголтыг эмэгтэйчүүдэд өгч байна гэж эрдэмтэд тайлбарласан байна.

Харин эрчүүдийн хувьд гэртээ амьтан тэжээдэг эмэгтэйчүүд төдийлөн анхааралд өртөж чадаагүй ажээ.

 

7. Дуу хөгжим

2014 онд эрдэмтэд 1500 эмэгтэйчүүдийг нэгэн дуу хөгжим сонсохыг хүсжээ: төрөл бүрийн дуу хөгжим – хөнгөн бас хүнд. Сонсож байгаа дуу хөгжмийн хүндийн түвшин ашиглагдаж байгаа аккордын тоогоор тодорхойлогдоно. Туршилтанд оролцогчид чухам ямар дуу хөгжим таалагдсаныг дараа нь хэлэх юм. Ихэнх эмэгтэйчүүдэд хүнд дуу хөгжмийг илүү таалагдсан гээд ийм төрлийн дуу хөгжим зохиосон эрэгтэй зохиолчтой уулзахад бэлэн гэдгээ ч илэрхийлэв.

Харин эрчүүдэд ийм туршилт хийгээгүй юм. Тийм учраас эрчүүдэд чухам ямар дуу хөгжим таалагдахыг тодорхой хэлэх боломжгүй.

 

8. Бараг адилхан дүр төрхтэй

Хосуудын хэн нэг нь нөгөөгөөсөө илүү царайлаг тийм хосуудтай та учирч байсан уу? Үнэн хэрэгтээ байнга тааралдаж байгаагүй л болов уу. Хосууд хайртай хүнээ сонгохдоо өөрийнхөө дүр төрхтэй төстэй хүнийг сонгодог болохыг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ.

Өөрсдөө царайлаг бас илүү санаачлага өндөртэй бол: амьдралынхаа ханийг өөрөөсөө илүү царайлаг хүнийг сонгохыг хичээдэг гэж үзсэн байна. Гэхдээ үүнийгээ өөрийн мэдэлгүй л хийцгээнэ. Мэдээж дүрмээс гажууд зүйл хаа сайгүй л байгаа шүү дээ.

 

9. Альтруизм

Альтруист байдал – эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч татах бас нэгэн шинж. Үүнийг генетик нөхцөлтэй холбоотой гэж эрдэмтэд үзэх болжээ: эцэг эхдээ халамжтай хүн амьдралынхаа ханьд ч гэсэн халамжтай хандах альтруист байдалтай холбоотой юм.

 

10. Хөлийн хэмжээ

Эрчүүд жижигхэн биетэй бүсгүйчүүдийг илүү сонирхдог. Үүний зэрэгцээ жижигхэн хөлтэй бүсгүйчүүд илүү таалагддаг байна.

Эмэгтэйчүүдийн хувьд харин эсрэгээрээ. Тэдэнд жижигхэн биетэй эрчүүдээс илүүтэй том бие, хөлтэй эрчүүд таалагддаг байна. Гэхдээ эмэгтэй хүн ямар зорилгоор эр хүнийг сонирхож байгаагаас шалтгаална.

Хувьслын нэгэн онцгой шинж бол хүн бусдаас “илүү” хүнийг л сонирхоно, энэ нь илүү сайн геньтэй гэж үзэж байгаатай холбоотой. Тиймээс өндөр сайхан царайтай эрчүүдийг бүсгүйчүүд илүү их сонирхдог. Гэхдээ урт удаан харилцаа тогтоохоор шийдсэн бол эхнэр, хүүхдэдээ халамжтай, хэзээ ч орхиж явахгүй эр хүнийг сонгохыг хүснэ. Ийм чанартай эр хүнд ихэвчлэн биеийн дундаж өндөртэй, том биш хөлтэй эрчүүд шалгарч байгааг судалгаагаар тогтоожээ.

29
ХарамсалтайХарамсалтай
23
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *