Хэрэглэхээ больсон эсвэл хаях гэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнээ ашигтай байдлаар хэрэглэх 12 арга

4

Хэмнэж амьдрах нь ядуу хүмүүсийн хувьд үнэт зүйл байдаг бол баячуудын хувьд мэргэн ухаан байдаг хэмээн алдарт зохиолч Александр Дюма хэлсэн байдаг. Зарим үед хэрэггүй болсон зүйлсээ хаяхын оронд өөр зүйлсэд зориулан ашиглаж болдог байна. Тухайлбал зохимжгүй үнэртэй тос эсвэл буруу өнгөтэй энгэсэг зэрэг ширээний тавиурт тоосонд дарагдаж хөглөрч байдаг зүйлсээ хэрхэн ашиглахыг зааж өгье.

1. Чийгшүүлэгч тонер

Ихэнх нүүрний тонерууд найрлагандаа этилийн спирт агуулсан байдаг учир нян бактери устгах үйлчилгээтэй байдаг. Иймд зарим тохиолдолд таны гэрт гар ариутгагч дууссан үед орлуулан ашиглаж болдог. Түүгээр ч зогсохгүй гар утасныхаа дэлгэц, компьютерын гар зэргийг арчиж ариутгах боломжтой.

 

2. Нүүрний шингэн тос

Та нүүрнийхээ шингэн тосыг хаях гэж байгаа бол түр азнаарай. Хэдхэн дуслыг алчуурт шингээн гэрийнхээ угаалтуурыг арчаад үзээрэй. Та гайхалтай үр дүн мэдрэх болно. Учир нь ингэж арчсанаар угаалтуурын гадаргууд нимгэн давхарга үүсгэн элдэв бохирдол наалдаж тогтохоос сэргийлнэ.

 

3. Өнгөгүй хумсны будаг

Өнгөгүй хумсны будгийг дан ганц хумс будахад хэрэглээд зогсохгүй илүү олон зүйлд хэрэглэж болно. Жишээ нь: гэрийнхээ тавилгуудын зурагдсан хэсэгт нимгэн түрхсэнээр үл ялиг мэдэгдэхгүй гялалзаж харагдах болно. Мөн нүдний шилнийхээ хүрээнд байх эргийг хамгаалахад ашиглаж болно.

 

4. Нунтаг пудр

Хуурай энгэсэг бүр найрлагандаа тос чийгийг шингээх эрдсүүдийг агуулсан байдаг. Дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө их хөлөрдөг хэсгүүд болох суга, цавь, алга, тохойн хэсгүүддээ түрхвэл арьсыг тань цочроохоос сэргийлдэг. Мөн үсний хуурай шампунь болгон хэрэглэж болно. Үснийхээ уг хэсэгт нунтаг пудрээ цацан хэсэг хугацаа өнгөрч тосыг шингээсний дараа угаалтуур юм уу ванн дээрээ үсээ самнаж илүүдэл нунтгийг унагааж самнах хэрэгтэй.

 

5. Нүүрний будаг арилгагч

Нүүрний будаг арилгагч дан ганц нүүрний будаг арилгаад зогсохгүй өөр олон бохирдлыг арилгах чадвартай. Тухайлбал янз бүрийн гадаргууд үлдсэн наалт стикерээс үлдсэн цавууны мөрийг будаг арилгагч шингэнийг даавуунд шингээн зөөлөн үрж арилгана.

 

6. Хумсны будаг арилгагч шингэн

Хумсны будаг арилгагч нь найрлагандаа ацетон агуулах бөгөөд толбо арилгах эсвэл элдэв тос уусгах зориулалтаар хэрэглэж болно. Түүнчлэн гарт наалдсан цавууг арилгах боломжтой. Наалдсан хэсэгтээ ацетоноо түрхээд 30 сек байлган савантай бүлээн усаар гараа угаагаарай. Гал тогооны тавиур хавтан, шаазан эдлэл зэрэгт тогтсон толбыг ацетоны тусламжтай арилгаж болно.

 

7. Тос

Нүүрний болон биеийн тос нь арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг учир арьсыг уян хатан, зөөлөн болгодог. Хэрэв хаях гэж байгаа тос байвал хаяхгүйгээр ашиглаж болно. Арьсан гутал, цүнхний гадаргууд тос түрхвэл шинэ юм шиг л гялалзана. Мөн өвлийн гутландаа түрхвэл зун хүртэл хадгалахдаа санаа зовох зүйлгүй.

 

8. Үсний шампунь

Бүх шампунийн найрлаганд зөөлрүүлэгч бодис болон пантенол агуулагддаг. Иймд шампуниар нэхмэл материалтай хувцас хэрэглэл, дотуур хувцас угаахад нэн тохиромжтой.

 

9. Уруулын тэжээлийн тос

Вазелин бол гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн суурь орц болж өгдөг. Энэ нь арьсыг чийгшүүлж тослог чанартай болгодог. Уруулдаа вазелин түрхсэнээр уруул хагарахаас сэргийлнэ. Мөн вазелиныг хаалганы нугасанд түрхэхэд чөлөөтэй нээгдэж хаагдахад тусална.

 

10. Үсний лак

Үсний лакыг үсэнд цацахад тодорхой хэмжээгээр нимгэн давхарга үүсгэдэг. Үсний лакыг хувцсанд наалдсан амьтны үсийг арилгах, үлээсэн шаарыг удаан хугацаанд байлгах, соронздогдохоос сэргийлэхэд ашигладаг. Алчуурт үсний лак цацан хувцсаа үрж арчихад наалдсан амьтны үс арилдаг.

 

11. Гуужуулагч

Ихэнх арьс гуужуулагчид найрлагандаа хатуулаг бодис агуулж арьсыг гөлгөр болгодог. Цэцэрлэгт ажилласны дараагаар гарт наалдсан хөрсийг гуужуулагч ашиглан арилгана. Мөн нүд хөхрөх үед гуужуулагч ашиглан, өнгө нь өөрчлөгдөхөөс сэргийлж болох ба энэ нь үхэжсэн арьсыг унагаж буй хэрэг юм. Мөн вакс, нунтаг болон нүдний харандаанаас үлдсэн хэсгийг гуужуулагчаар арилгаж болно.

 

12. Улаан өнгийн уруулын будаг

Шивээсээ нуухыг хүсэж байвал та улаан уруулын будгаар дээрээс нь будаж, хатаагаарай. Дээрээс нь давхарлаж будах хэрэгтэй ба сүүлд нь үсний цацлагаас цацна.

Энэ нөхцөлд өнгө маш чухал. Хачирхалтай сонсогдож байж болох ч тойрог хэлбэртэй өнгөний тойргийн зарчимд суурилна: шүрэн өнгөтэй болон ягаан өнгөтэй уруулын будгуудаар өөд өөдөөс нь чиглүүлж будах ба ингэснээр эдгээр өнгөнүүд хоорондоо тэнцэнэ.

Мөн нүдний доор үүссэн хар толбоноос энэ аргын тусламжтай салж болно. Эхлээд уруулын будгийг зузаан түрхэж, дараа нь дээрээс нь зөөлөн түрхэж, далдална.

 

Бонус: Батганаас салах энгийн арга

Хэрэв та арьсны асуудалтай бол үүнийг шийдвэрлэх /арьсыг цэвэрлэж, батганаас сэргийлэх/ хямд болон амархан арга байна. Танд хэрэгтэй зүйлс бол шинэ шүдний сойз, 1 цайны халбага шүдний оо, 1 цайны халбага хүнсний нунтаг болон халуун ус юм.

  • Арьсаа цэвэрлэнэ. Нүүрээ угаана – алчуурыг бүлээн усанд савандаж, бүлээсгэнэ.  Энэ нь таны нүүрэн дээрх толбонуудыг халааж, арилгах ач тустай.
  • Шүдний оо болон хүнсний нунтгийг халуун ус хийсэн саванд хийж, орцыг сайтар холино.
  • Бэлэн болсон зуурмагаас нүүрнийхээ асуудалтай хэсгүүд дээр түрхэнэ. Ингэхдээ сойз ашиглаж, зөөлөн иллэг хийнэ.
  • Маскыг хэрэглэж дуусмагц 5 минутын дараа нүүрээ угааж цэвэрлэнэ.
22
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Eiiti Sato

    Eiiti Sato

    2018/09/18 at 11:58

    хүнсний нунтаг гэж юу вэ?

  2. Radnaa Ganchimeg

    Radnaa Ganchimeg

    2018/09/18 at 14:05

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *