Нүднийхээ доор нунтаг кофетой уг хольцыг түрхээрэй. Өглөө болгон сэргэлэн цовоо, сайхан харагдах болно

3

Оройтож унтсан, унтахаасаа өмнө аяга цай уусан, компьютерийн ард удаан суусан эсвэл ухаалаг утсаа их оролдсон, бөөрний асуудал, стресс … Энэ бүгд нүдэн дээр илэрч гарна, нүдний доогуур хөхөрч арьс нь унжина. Маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн хүртэл энэ дутагдалтай тэмцэж чадахгүй нь харамсалтай. Ингээд л хэдэн насаар хөгшин харагдаж эхэлнэ.

Та бүхэндээ нүдний хаван, хөхрөлт, уутыг арилгах бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Уг бүтээгдэхүүнийг бэлдэхэд танд хямдхан хэдхэн орц л хэрэг болно. Гэхдээ үр дүн нь биширмээр.

Нүдний уутыг арилгах арга

Орц:

  • ½ стакан нунтаг кофе
  • 100 мл бүйлсэн самрын тос
  • 1 х.х авокадогийн тос

Бэлдэх арга:

1. Кофегоо шилэн саванд хийгээд дээрээс нь бүйлсэн самрын тосоо нэмнэ. Тос нь кофег бүрэн бүрэхээр байх юм. Шилэн саваа таглаад харанхуй газар 4-5 хоног амраана.

2. Энэ хугацаанд кофе тосонд бүрэн шингэнэ. Одоо бэлдмэлээ шүүх хэрэгтэй. Хэдэн давхар марль бэлдээд тосонд ямар ч кофе үлдээлгүйгээр шүүнэ.

3. Шүүсэн тосондоо авокадогийн тосоо нэмнэ. Саваа сайтар таглаад сэгсрээрэй. Төмөр шаариг бүхий тагтай саванд хийвэл илүү тохиромжтой. Хэрвээ хуучин тосны сав байхгүй бол эмийн сангаас худалдаж авч болно.

4. Хөргөгчний хаалганд тосоо хадгална. Өглөө болгон нүүрээ будахаас 20 минутын өмнө түрхэж шингээнэ.

Төмөр шааригтай таглаа нь иллэг хийхэд маш тохиромжтой. Хүйтэн тос нь нүдний хаван буулгаж, өнгийг сэргээнэ. Тос нь арьсанд шим тэжээл өгөх бол кофе нь арьсны эрч хүчийг сэргээнэ. Хэдэн долоо хоногийн турш байнга түрхэж чадвал гүн хөхрөлт ч цайрч эхэлдэг. Насжилтын үрчлээ ч багасаад ирэх ажээ.

Кофены орцтой арчилгааны бодисыг бэлдээд туршиж үзээрэй. Хэрвээ танд өөрийн гэсэн арчилгааны арга байгаа бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

Найз бүсгүйчүүддээ бидний жорыг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Эх сурвалж

9
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *