Та 30 хүртлээ ганц бие яваа боловч сэтгэл зовохгүй байх 11 шалтгаан

3

Дунд насны ганц бие хүний амьдрал нь төсөөлж байгаагаас илүү давуу талтай юм.

1. Та хүмүүсийн хүлээлтээс шалтгаалж өөрийнхөө стандартыг зөөлрүүлсэнгүй

Зарим нэг хүний амьдралд оролцох дуртай хамаатнууд “Цаадах чинь ханхүү таарахыг хүлээгээд л…”, “хичнээн удаан сонгох гэдэг юм, ямар нэг юмтай суух цаг болсон” гэх мэтээр таны тухай ярьсан байх. Гэхдээ аливаа нэгэн буултыг өөрийнхөө ханийг хайж явахад бус харин харин харилцаа ид оволзож байх үед л хийж болох юм. Та өөрийнхөө стандартыг зөөллөөгүй үед (мэдээж бодит стандарт байх хэрэгтэй) танд таны хүлээж байгаа, та хамтдаа аз жаргалтай байх тийм хүн таарах магадлал өндөр хэвээр байна.

2. Хэн ч таны санхүүгийн эрх чөлөөнд халдахгүй

Та өөрийнхөө мөнгөө яаж зарцуулахыг өөрөө л шийднэ. Та мөнгөө маш их хэмнэж байгаа болон эсвэл бүх л цалингаа өөртөө хэрэгтэй хэрэггүй сургалт, тоглоом, гуталд зарж байна гэж хэн нэг нь үглэхгүй.

3. Та хүний тухай ихийг мэдэх болсон бөгөөд чухам ямар хүн хэрэгтэй гэдгээ ойлгодог болсон

Та бараг л төрөөд таны хань ямар байх ёстой тухай өөрийн гэсэн ойлголттой болсон байх. Ямар хүнтэй байхад танд амар, тухтай байдаг, ямар хүн дургүйг тань хүргэдэг, та юуг тэсвэрлэж чадахгүй зэргээ мэдэж, бодож тунгаах шаардлагатай болно. Ямар ч судалгаанд сонголт өргөн бол үр дүн мөн төдий чинээ оновчтой болдог билээ.

4. Танд сайн сайхан хүн болон болох цаг байна

Аливаа харилцаа таныг хөгжүүлж эсвэл бүр доройтуулж болно. Үүнийг урдаас тооцоолох боломжгүй юм. Танд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бий болгох урам зориг, нөөц, цаг байсан. Хэрвээ та ингэж чадаагүй бол ядаж үүндээ хосоо буруутгах аргагүй билээ.

5. Та сексийн элдэв туршилт хийж болно

Сексийн солиотой мэт мөрөөдлөө хос дээрээ туршиж үзэх гэдэг нь хэвийн зүйл юм. Олон санаа бодол толгойд байхдаа бодит байдлаас илүү дээр, сонирхолтой мэт санагддаг ч хэрэгжүүлсний дараа ичиж зовохоос эхлээд дур гутах зэрэг олон янзын мэдрэхүй төрүүлж болно. Тиймээс зарим нэг туршилтаа буурьтай биш учрал дээр туршаад үзэх нь зөв болов уу.

6. Таны сонирхолд хэн ч саад хийж чадахгүй

Та ганцаараа байх оройгоо зөв зохион байгуулж байсан бол танд жаргал, таашаал авчрах  янз бүрийн хоббигоороо цаг өнгөрүүлж байсан байж таарна. Та хэнээс ч асуухгүйгээр шөнө гарч компьютер тоглоом, бүжиг цэнгээн, зэрэгт явж юу хийхээ зөвхөн өөрөө л мэднэ.

7. Та аялж болно

Хэн нэгний бодол санаанд тааруулах, амралтаа тохируулах зэрэг зовлонгүйгээр та өөрөө зүгээр л гараад аялж болно. Ганцаараа аялахдаа та илүү их урам зоригтойгоор янз бүрийн хүнтэй уулзаж танилцах болно. Мөн та зөвхөн ганцаараа л мөнгө үрэх учир ийм аяллын төсөв хийхэд ядах юм үгүй.

8. Та хэнтэй харилцахаа өөрөө л шийднэ

Та өөр хүний найз нөхөд, хамаатантай танилцаж, хэл амаа ололцох шаардлага үгүй. Амралтын өдрүүдээр та өөрийн эцэг эх дээр очиж болох ба хосууд шиг өнөөдөр хэний эцэг эх дээр очих ээлж болох тухай маргалдах зүйл үгүй билээ.

9. Та үл таалагдах харилцаанаас татгалзахад амархан байх болно

Та өөрийн гэсэн хөрөнгөтэй, бодол санаатай, хил хязгаартай биеэ даасан хүн билээ. Танд бүх зүйл бий учир та хэн нэгэнтэй зөвхөн түүний хувийн зан чанараас болж ойрхон байгаа болохоос ямар нэг ашиг хонжоо харж байгаа хэрэг биш. Магадгүй таны ирээдүйн харилцаа аз жаргалгүй байх байлаа ч та хамгийн бага хохиролтойгоор энэ харилцаанаас татгалзаж чадах билээ.

Ийм боломж олон хүнд, буурьтай харилцаанд эрт орсон хүнд огт олдохгүй зүйл юм. Эцэг эхийн гэрээс гараад шууд л ханьтайгаа нэг гэрт орсон тийм хүмүүс ганцаараа байж сураагүй, түүнээс айдаг юм.

10. Эцэг эхийн тань зөвлөж байгаа зүйл танд тохирох үгүйг бодох хугацаа байсан

Та эцэг эхийн зөвлөгөөг даган залуу насандаа харилцаанд орж болох байсан. Мөн танд өөрийн өсөж торнисон гэр орноо насанд хүрсэн хүний нүдээр харж, ингэж амьдрахад бэлэн үү гэдгээ бодож, зарим нэг зүйлсийг сэтгэл судлаачтай ярилцан ойлгох цаг байсан билээ. Та одоо эцэг эхийн ойлгодог тэр харилцаанд биш харин өөрийн хүссэн тэр харилцаанд ороход бэлэн болжээ.

11. Таны танилууд ганц л дэмий асуулт асууж чадна

Бараг л хүн болгон дэмий, хүний хувийн амьдрал руу орсон бодлогогүй асуултанд ороогдож байсан байх.  “Хэзээ хүнтэй суух гэж байна” гэж эхлээд “хэзээ хүүхэдтэй болох гэж байна?” гэж дарааллаад “хэзээ дараагийнх нь?” гэх мэт. Таныг эхний асуултаар зовоож эхлэх гэх үед та эдгээр асуултыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурсан эсвэл дахиж юм асуухаас зовтол нь хэлэх хариу хэдийг олсон байх болно.

6
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *