Жигнэсэн сонгиныг юунд зориулж ашигладаг вэ? Үнэхээр анагаах чадалтай нь үнэн үү?

2

Сонгино нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бид бүгд мэднэ. Зөгийн балтай шинэхэн сонгины шүүс бронхит, хатгаа, ханиалга дарна. Үрж жижиглэсэн сонгины компресс нь чихний өвчин намдаадаг, тэр ч бүү хэл хөлөндөө сонгино тавихад биеийн өндөр халуун ч бууруулах үйлчилгээ үзүүлнэ.

Шинэхэн түүхий сонгино төдийгүй шарсан сонгино ч тустай гэдгийг тэр болгон мэддэггүй. Халуун хэмд болсон сонгино шим тэжээлээ алдахгүй, харин ч эсрэгээрээ.

Жигнэсэн сонгино

  • Жигнэсэн сонгино нь удаан хугацаанд эдгэхгүй байгаа шарханд сайн. Хальстай нь жигнэж шархан дээрээ тавина.
  • Жигнэсэн сонгиноор идээт гүвдрүү эмчилнэ. Бүлээн сонгиныг асуудалтай хэсэг дээрээ 20 минут өдөрт нэг удаа тавина. Идээт гүвдрүү богино хугацаанд арилна.
  • Шарах шүүгээнд жигнэж болгосон сонгино геморрой эмчлэх чадалтай. Сонгиноор жин тавьснаар үрэвслийг дарна, арьс нөхөн төлжих явцыг идэвхжүүлдэг.
  • Жигнэсэн сонгиныг цусны бүлэгнэл муу хүмүүс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэнэ. Цус харвасан эсвэл зүрхний шигдээс болсон хүмүүст өдөр болгон сонгино хэрэглэхийг зөвлөдөг.

  • Чихрийн шижин эсвэл цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй байдаг хүмүүст сонгино хэрэглэхийг санал болгож байна. Үндсэн хоолоо амталж эсвэл сонгиныг дангаар нь эмчилгээний зорилгоор ч хэрэглэнэ. Өлөн дээрээ өглөө болгон сонгино идээрэй. Долоо хоногийн дараа гэхэд үр дүн мэдрэгдэж эхэлдэг: жигнэсэн сонгинод агуулагдах сера болон төмөр нь цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлнэ, нойр булчирхай болон элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
  • Цусны өндөр даралттай хүмүүст мөн санал болгодог. Судасны хана цэвэрлэж цус өтгөрөхөөс хамгаална.

Жигнэсэн сонгино хүмүүст зүгээр ч нэг таалагддаггүй бололтой, өөрийн онцгой амт болон үйлчилгээгээрээ алдаршжээ. Шарах шүүгээнд болгосны дараа сонгины онцгой амт, үнэрийг ялгаруулах эфирийн тос л үгүй болдог байна. Шим тэжээл хэвээр үлдэнэ.

Дунд зэргийн сонгино сонгон авч сонгиноор өөрийгөө эмчлээрэй – микро элементээр илүү баялаг байх болно. Эрүүл мэндэд нэн тустай уг ногооны тухай мэдээллийг найз нөхдөдөө түгээхээ мартаж болохгүй.

11
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *