
Хэн ч хагацал, салалтаас даатгагдаагүй. Гэхдээ магадлалыг багасгах эсвэл ихэсгэх хүчин зүйл гэж бий.

Энэ сэдвээр Стенфордын эрдэмтэд судалгаа хийжээ. Тэдний гаргасан дүгнэлтээс хүмүүс өөрсдийн харилцаагаа хэдий хэр бат бөх байгааг хараад л ойлгохоор аж.
Хосуудад ямар асуулт тавьсан бэ?

Сэтгэл зүйч Майкл Розенфельд өөрийн судалгааны ажлаа 2009 оноос эхлүүлжээ. Тэрээр 3000 гаруй хосуудын харилцааг шинжилж үзсэн – дурлалт хосууд яагаад, мөн хэзээ салж байна, салалтанд юу нөлөөлж байгааг мэдэх зорилго агуулсан.
Судалгааны явцад хосуудад дараах асуултуудыг тавьсан байна:
- Таны хайрт хэдэн настай вэ?
- Та хоёр хаана гэрлэсэн бэ?
- Та хэдэн удаа гэр бүл зохиож үзсэн бэ?
- Та өөрсдийн харилцаагаа хэрхэн тодорхойлох вэ?
Дүгнэлт

Судалгааны үр дүн маш тодорхой ойлголтыг өгч чадсан юм. Жишээ нь, гэр бүл гэдэг хосуудыг холбох маш хүчтэй зүйл. Гэр бүлийн хосуудын салах магадлал жил өнгөрөх тусам буурна, чухам 3%-иас 1% хүртэл буурч байв. Харин гэр бүл болоогүй хосуудын хувьд салах магадлал өндөр гарчээ. 20 жил цугтаа амьдарсан ч салах магадлал өндөр хэвээр байв.

“Хосууд хэдий хэр олон жил цуг байна төдий чинээ цугтаа бэрхшээлийг даван туулдаг, тэр цаг хугацаанд тэдний хайр улам бат бөх болж нэг харилцаанд хоёр талаасаа хүчин чармайлт гаргана. Энэ бүх зүйл тэднийг улам холбоотой болгож өгөх ажээ” хэмээн 2014 онд Розенфельд онцлон хэлж байсан удаатай.
Салахад нөлөөлөх түгээмэл шалтгаанууд
Салахад нөлөөлөх түгээмэл шалтгаануудаас дурдвал:
- Хууран мэхлэлт
- Огцом уур хилэн
- Хосуудын хэн нэгний туслалцаа дэмжлэг дутагдах
- Эргэн тойронд байгаа (найз нөхөд, хамаатан садан) “хортой” хүмүүс
- Дотно харилцаа дутагдах
- Худал хуурмаг
- Санхүүгийн асуудал

Та судалгааны үр дүнтэй санал нийлж байна уу? Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжилж байна вэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.








Enkhee Enkhee
2020/03/31 at 17:25
2jiliin 2 aandaa salahnee
Oyungerel Baldan
2020/04/01 at 00:10
Хүү Дэлгэрбаяр
2020/04/01 at 22:48
2жил
Amaglan Baatar Mygmarsvren
2020/04/02 at 07:44
2
Togtoh Buynaa
2020/04/02 at 09:12
2jil