Та хэдэн настай, хичнээн туршлагатай эсэхээс үл шалтгаалан хүн үнэн сэтгэлээсээ ажиллаж, улам бүр боловсронгуй болгох гэж зүтгэснээр ер бусын амжилтад хүрч болох билээ. Тайландын 12 настай охины түүх үүний нэг тод жишээ юм.
Одоо Натанан мэргэжлийн гоо сайханч бөгөөд 10 жилийн турш Лондоны загварын мэргэжилтнүүдийн багт ажиллаж байна. Мейкапыг тэрээр 5 наснаасаа хийж эхэлсэн гэдэг. Ээж нь түүний нүдээ, хацраа будаж байгаа бичлэгийг YouTube-д тавьж байжээ.
Үзсэн хүмүүс үүнд янз бүрээр хандсан ба сөрөг талтай коммент ч их байж. Охин том болоод эдгээрийг уншаад муу муухай зүйлийг тоохгүй байж сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон байна.
Натанан 7 настай байхдаа мэйкап хийх мэргэжлийн сургалтанд сууж олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэглэж эхэлсэн юм.
Эцэг эх нь түүний туршлага хуримтлуулах загварын хүн нь болж байсан учир энэхүү бяцхан авьяастан маань хүүхдүүд том, хүчтэй гоо сайхны хэрэгсэл хэрэглэх нь буруу боловч боломжоороо арга чадвараа сайжруулж байх хэрэгтэй гэдгийг ойлгосон байна.
Аажмаар ур чадвар нь ч сайжирч одоо тэрээр ер бусын амжилтад хүрчээ. Зөвхөн сэтгэл санааны хувьд биш бас материаллаг талаараа ч тэр шүү.
12 насныхаа төрсөн өдрөөр өөртөө нэгэн бэлэг худалдаж авсан нь өөрийнхөө олсон мөнгөөр авсан BMW автомашин байв.
Натанан өөрийнхөө туршлагыг бусдад хуваалцах дуртай ба YouTube дээр хэрхэн хийх заавар бичлэгээ хийж тавьдаг юм.
Мөн өөрийн ажлын үр дүнгээ сошиал сүлжээнд тавих ба түүний Instagram-ыг 50,000 хүн дагаж байна.
Энэ охины эрч хүчтэй, авьяаслаг байдлын талаар та юу бодож байна? Хэрвээ та иймэрхүү мундаг жишээ мэдэх бол бидэнтэй хуваалцаарай.
Orgil Orgil
2019/09/18 at 11:43
мундаг????
Khinata Nt
2019/09/18 at 22:05
Gl bby Kejin Ky
Лхагваа Н.
2019/09/19 at 08:26
Mashina unah gj 6jil hvleehnee ?
Tulgaa Dorj
2019/09/19 at 09:44
Tulgaa Dorj
2019/09/19 at 09:48
manaid ch gesen zurah avyastai iim huu bdiin bnlee. nuur budaltiig yamarch gadaadiin humuusees dutahgui, iluu sain hiine uu gehees. dagaadiin hun demjij bhar eh orniiho huuhduudiig demjmeer yum da
Н. Наранцацрал
2019/09/19 at 13:47
Нармандах Нарангуа чи машин авч намайг баярлуулаач ?