Сүүлийн үеийн шинэ кинонууд дээр ажиглагдах байж боломгүй 20 алдаанууд. Хурц хараатай үзэгчдийн нүднээс хаашаа ч зaйлж чадсангүй дээ…

3

Аугаа том найруулагч ч гэсэн кинондоо алдаа гаргах нь бий. Энэ алдаа киноны үйл явдалд нэг их нөлөөлөхгүй ч гэлээ хурц хараатай үзэгчдийн сэтгэгдэлд ул мөр үлдээнэ. Жишээ нь, манай түүвэрт орсон киноны гол дүрийн эмэгтэй хүүг нь охиноор сольсон байхыг ч анзаараагүй үлдэж, харин холливудын зарим нэг найруулагчид шинэ славян хэл зохиожээ.

Бид сүүлийн жилүүдэд дэлгэцнээ гарсан кинонуудыг залхууралгүй сайтар үзэж алдаануудыг олж илрүүлсэн юм.

  • Тарантиногийн “Once Upon a Time in… Hollywood” кинонд Брэд Питтийн зүүсэн Citizen брэндийн бугуйн цаг анх 1972 онд худалдаанд гарсан, гэтэл киноны үйл явдал 1969 онд өрнөж байдаг. Тэгэхээр энэ загвар гараагүй л байсан үе болж таараад байна.
© Once Upon a Time… in Hollywood / Sony Pictures Releasing
  • Адил төстэй алдааг анхааралтай үзэгчид Стивен Кингийн “It” киноноос олж харжээ. Киноны үйл явдал 1989 онд өрнөж буй, гэтэл дэлгүүрийн лангуун дээр орчин үеийн савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн хэвтэж байх юм. Тодруулж хэлбэл Nivea-гийн нүүрний тос, Olay-ийн үсний тос хоёр.
© It / New Line Cinema
  • Deadpool” киноны хоёрдугаар ангид киноны гол баатар таксинд жолоочтой ярилцдаг, машины баруун буланд байгаа цэцэг нэг бол гарч ирээд л, нэг бол алга болоод л…
© Deadpool 2 / Twentieth Century Fox
  • Venom” киноны Дэн баруун гартаа таблетаа, харин гар утсаа зүүн гартаа барьж байна, дараагийн кадр дээр гажетууд ид шидийн юм шиг л байраа өөрчилжээ
© Venom / Sony Pictures Releasing
  • Fantastic Beasts and Where to Find Them” киноны эхэнд британийн шидтэн Ньют Саламандер усан онгоцоор Нью-Йоркод ирдэг. Киноны үйл явдал 1926 онд өрнөж буй. 1920-иод оны үед британийн паспорт босоо байсан, харин хилийн байцаагч яагаад ч юм баримт бичгийг хөндлөнгөөр нь барьжээ.
© Fantastic Beasts and Where to Find Them / Warner Bros. Pictures
  • Now You See Me” киноны гол баатрууд буюу Дэнни болон Хэнли нар төмөр тавиурт нуугдаж хадгаламжийн өрөөнд ордог. Үнэндээ тэд яагаад ч ийм хавтгай тавиурт нуугдаж чадахгүй, тэгээд ч газар байгаа төмөр тавиурт хэн ч харагдахгүй байгаа биз дээ?
© Now You See Me / Summit Entertainment
  • The Martian” киноны Марк Уотнигийн ханан дээр зурсан гарын үсэг хэд хэдэн кадр дээр янз бүр харагдана.
© The Martian / 20th Century Fox
  • Slumdog Millionaire” киноны гол дүрийн залуу Латикаг студид олж харахад хамрандаа нэг бол бөгжтэй эсвэл бөгжгүй болж өөрчлөгдөнө.
© Slumdog Millionaire / Celador Films
  • Suicide Squad” киноны гол дүрүүдийн нэг Харли Квинн төмөр торны хоёр сараалжнаас барина, харин дараагийн кадрт дундаа нэг сараалж бий болж гарны байрлал өөрчлөгджээ.
© Suicide Squad / Warner Bros. Pictures
  • Kingsman: The Secret Service” кинонд өөрийнхөө киноны хэсгээс ашигласан байна. Эсвэл Тильда яг өөдөөс нь гэрэл зургийг нь дарсан гэрэл зурагчныг огт анзаарсангүй юу?
© Kingsman: The Secret Service / 20th Century Fox
  • Бас нэг анахронизм. “Dallas Buyers Club” киноны гол дүрийн баатрын ажлын өрөөний арын хананд Lamborghini Aventador-ийн постер наасан байна. Киноны үйл явдал 1985 онд болж байгаа, харин энэ загвар 2011 онд л үйлдвэрлэгдэж эхэлсэн юм.
© Dallas Buyers Club / Focus Features
  • John Wick: Chapter 2” киноны Уинстоны цагийг сайтар ажиглаарай, түүнийг гол дүрийн баатартай уулзахаар цаг харахад огноо нь 20-ны тоог зааж байгаа. Энэ өдрөөс хоёр хоногийн өмнө 12-р сарын 1 байсан юм. Цаг хугацаагаар аялаад байна уу даа?
© John Wick: Chapter 2 / Lionsgate
  • Ace Ventura: When Nature Calls” кинонд хувийн мөрдөгч Винсент Кэдбигийн гэрт дайран орж ирэхэд тэрээр шатар нүүж суудаг. Гол дүрийн баатрууд хоорондоо маргалдаж байх хооронд ширээн дээрээс шатрын хөлгүүд алга болжээ.
© Ace Ventura: When Nature Calls / Warner Bros. Pictures
  • The Meg” киноны гол дүрийн баатрын чихэндээ хийсэн хэрэгсэл нь нэг бол баруун, нэг бол зүүн чихэндээ өөрчлөгдөөд байна.
© The Meg / Warner Bros. Pictures
  • Холливудын кино бүтээгчид кириллээр бичихдээ байнга алдаа гаргадаг. Энэ удаад ч мөн адил, “The Fast and the Furious” киноны самбарт бичсэн анхааруулга мөн л алдаатай.
© The Fate of the Furious / Universal Pictures
  • Jurassic World: Fallen Kingdom” киноны үйл явдлын нэг хэсэгт дэлгэц дээр нэгдүгээр хаалга нээлттэй гэсэн бичиг гарна, дараагийн кадр дээр яагаад ч юм хоёр дахь хаалга гэж бичжээ.
© Jurassic World: Fallen Kingdom / Universal Pictures
  • Mile 22” киноны бүтээгчид самбар дээр ямар нэгэн утга агуулсан үг бичихийг огт оролдоогүй нь илт – нүдэнд өртсөн хэдэн кирилл үсгийн л цуглуулга болжээ.
© Mile 22 / STX Entertainment
  • Хүний овог, нэрийг орчуулдаггүйг та бид сайн мэднэ – төрөлх хэлээрээ яаж бичигдэж хэлдэг үү гадаад хэлэнд ч гэсэн түүгээрээ л явна. Гэхдээ “Life” кинонд доктор Миранда Норт-ийн сансрын өмсгөл дээр Миранда Север (орос руу орчуулсан) гэж бичжээ.
© Life / Sony Pictures Releasing
  • Олон хүний сэтгэл догдлон үздэг “Star Wars: Episode VIII – The Last Jedi” кино дээр Рейний зүүн хацраар нулимс нь урсдаг, дараа нь гэнэт хатаад, тэгснээ буцаад нулимс нь яг тэр газраа гараад ирдэг.
© Star Wars: The Last Jedi / Walt Disney Studios Motion Pictures
  • Jumanji: Welcome to the Jungle” кинон дээр гарч байгаа эрэгтэй хүний улаан ороолт нэг бол гарч ирээд л, нэг бол алга болоод л – яг л нэг үйл явдал дээр шүү дээ.
© Jumanji: Welcome to the Jungle / Sony Pictures Releasing
  • Aquaman” кино дээр бяцхан хүү Артур гэнэт охин болчихдог. Эсвэл ямартай ч урт үстэй болж хувирна.
© Aquaman / Warner Bros. Pictures

Та кинонуудын ийм алдаануудыг олж харж чаддаг уу? Ямар киноноос хамгийн их алдаа илрүүлж байв?

58
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Snt Snow

    Snt Snow

    2019/09/17 at 09:08

    юун гярхай юм би бол анзаархааргүй л юм бн

  2. Buynaa Buynaa

    Buynaa Buynaa

    2019/09/17 at 11:37

  3. Н. Мөөнөө

    Н. Мөөнөө

    2019/09/18 at 09:54

    Од Г’

  4. Saruul

    2021/01/05 at 10:36

    Genet ohin bolchihdog gedeg heseg deer yag tataj unalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *