Эрүүл аргаар хараагаа сайжруулж, нүдний өвчин бас зовиурыг арилгах дараах аргуудыг туршаад үзээрэй

3

Хараа муудах нь удамших, хүрээлэн буй орчны нөлөөлөл гэх мэт олон учир шалтгаантай. Хэрэв та өдрийн ихэнх цагийн компьютерын өмнө өнгөрөөвөл таны хараа муудах нь үнэн. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар дэлгэц рүү удаан хугацаагаар ширтэх нь хараанд муугаар нөлөөлдөг байна. Үүнийг “Компьютерын Харааны Өвчин” гэж нэрлэдэг.

Эрүүл аргаар хараагаа сайжруулж, өвчин бас зовиурыг арилгахын тулд дасгал хийж, дараах аргуудыг туршиж үзээрэй.

1. Нүдний дасгал хийх

Та биеийнхээ олон хэсгийг хөгжүүлэх гэж дасгал хийдэг мөртлөө яагаад нүдэндээ дасгал хийж болохгүй гэж? Дараах 16 дүрсийг чигийн дагуу харах нь нүдний үр дүнтэй дасгал юм. Эдгээр дасгалуудыг өдөр бүр хийх хэрэгтэй ба үр дүнд нь таны хараа сайжирна.

2. Нүдэндээ иллэг хийх

Долоовор болон дунд хурууныхаа тусламжтай нүдний цөцгий дээрээ зөөлөн дарна. Дунд хуруугаа салгалгүй нүдний цөцгий дээрээ сайтар байрлуулсан бол дараа нь долоовор хуруугаараа нүдний цөцгийнийхөө дээр болон доор зөөлөн дарахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

3. Луувангийн шүүс уух

Америкийн хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар лууван нүдэнд маш сайн нөлөөтэй гэнэ. Яагаад гэвэл луувангийн найрлагад бета-керотин байдаг ба энэ нь биед хэрэгтэй витамин А амин дэмийг нөхөж, бүдэг гэрэлд ч гэсэн тод харж чадах хараа сайтай нүдтэй болоход тусална. Хүний бие хангалттай витамин А амин дэмгүй болох үед нүдний эвэрлэг бүрхэвч гэмтдэг аж.

4. Бясалгах

Та бясалгах үедээ нүдээ аних хэрэгтэй. Энэтхэгийн Тратака гэх нэртэй бясалгал байдаг ба энэ нь таны нүдийг нээлттэй байлгаж, нэг цэг эсвэл объект руу анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг байна. Ингэснээр та дан ганц хараагаа сайжруулаад зогсохгүй төвлөрч сурах юм.

5. Нүдээ дулаацуулах

Гараа зөөлөн үрж, дулаацуулсны дараа гараараа нүдээ зөөлөн дарна. 5 секунд ингэж дарах хэрэгтэй ба өдөрт 3 удаа энэ аргыг ашиглах хэрэгтэй.

6. Шанаандаа иллэг хийх

Шанаан дээрээ хоёр гараа тавьж, хуруунуудаараа дугараг хэлбэрээр нүдээ зөөлөн үрнэ. Иллэгийг 20 тоолж дуустлаа хийж болох ба дараагийн удаа иллэг хийхдээ 20 секундыг зарцуулаарай. Хоёр нүднийхээ яг дунд иллэг хийх нь харааг сайжруулдаг болохыг онцолсон байна.

7. Өргөс хэмхийн зүсэм

Өргөст хэмхийг цор ганц Холливудын одууд хэрэглэдэггүй юм. Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар хэрчсэн өргөст хэмхийг нүдээ хаасны дараа дээр нь тавих хэрэгтэй ба үр дүнд нь таны нүд сайн гэгч нь амрах болно.

Өнөөдрийн орчин цагийн дэлхий ертөнцөд хүмүүс стрессээс болж нүд нь ядарч, хэт их ачаалал авч, улмаар хараа нь мууддаг байна. Гэхдээ энэ бүхэн ингэж дуусна гэсэн үг биш. Нүдэндээ зөөлөн иллэг хийж өгч, нүдээ гэмтээдэг муу зуршлуудаа больж, орой унтахын өмнө нүдэндээ өргөс хэмх тавиарай.

Энэ мэдээг сошиалаар дамжуулан бусадтай хуваалцаарай.

17
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *