
Саяхан гэрт маань таньдаг эгч маань зочлон ирлээ. Тэр жижиг сажиг бэлэгтэй ирсэн ба дунд нь нэг коньяк байв. Энэ коньяк бүгдийг нь бишрүүлсэн ба сайхан үнэр, амтны хувьд бүр ч… Яг л үнэтэй дээд зэрэглэлийн коньяк шиг. Эгчээс хаанаас ийм сайхан зүйл олж авсан, яах гэж ийм үнэтэй юманд мөнгө үрэв гэх зэргээр асууж гарлаа. Эгч маань инээмсэглэж байгаад энэ коньякийг худалдаж авсан биш өөрөө хийсэн юм гэж хэлж билээ.
Бид мэдэж авсан жороо та бүхэнтэй хуваалцах гэж байна. Гэрийн нөхцөлд коньяк хийх нь тийм ч хэцүү зүйл биш бололтой.
Гэртээ хэрхэн коньяк хийх вэ?
Орц:
- 3 л нэрмэл юм уу архи
- 2 хоолны халбага царс модны холтос
- Чимх задь
- Чимх кардамон
- 3 хоолны халбага сахар
Хийх арга:
1. Эхлээд орцын тухай хэдэн үг. Нэмрэл үү эсвэл архи уу, таны мэдэх хэрэг. Амтны хувьд бага зэрэг ялгаа гарах боловч нэг их биш. Холтос эмийн сангаас авч болно. Эхлээд 10 минут сайн норгож дэвтээгээд хатаасны дараа шингэндээ хийнэ. Холтсыг адил хэмжээний царсны чипсээр сольж болох юм.
2. Одоо хэрхэн хийх талаар. Сахараа бага зэргийн нэрмэлд уусгаад чихрийн сироп шиг болгоно. Саванд бүх л орцод орох зүйлсээ хийгээд нэрмэлээр дүүргээд дараа нь сиропоо хийнэ.
3. Сайн хольж хутгаад харанхуй газар тавина. Хоёр долоо хоногоос илүү байлгах хэрэгтэй ч сараас их байлгах хэрэггүй ба холтосноос дэндүү их царсны амт болон бусад зүйл авч болох юм.
4. Ингээд шингэн маань сайхан үнэр, өнгөтэй болох үед нь шүүнэ. Лонхонд савлаад харанхуй газар тавих ба одоо хагас жил хэртэй тэнд нь байлгана. Ингээд таны гэрийн коньяк бэлэн болох нь тэр.
Царсны холтос бүхий нэрмэлээр хийсэн коньяк бол ямар нэг химийн орцтой, хулхи бүтээгдэхүүн биш гараар хийсэн чанартай зүйл юм шүү. Жинхэнэ мэргэжилтнүүд энэ коньякийг 2 жил дарвал бүр ч илүү сайхан амттай болно гэж хэлдэг. Сар болгон л коньяк маань улам бүр баялаг, зөөлөн амттай болох билээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай рецепт юм шүү.








Erdenebileg Mo
2018/04/10 at 15:13
За тэгэж заваараад яах вэ хэдүүлээ.
Badmaa Baadai
2018/04/10 at 16:42
Хордож үхээд байхад бас нэг луйварчин нь худлаа хор хийж ашиг лолох юм байна л даа.?
Naransuch Banzrai
2018/04/10 at 16:52
Тэнэгүүдэд зориулаа юу
Suren Sumja
2018/04/10 at 16:56
tsarsni holtos aptekt bdg uu orond n hushgani ys hiij bolohuu
Inka Choijo
2018/04/10 at 17:29
Konyak gedeg chini winog dahin nerj gargasan arhiig helne. Harin ali ulsinh we gedgees hamaarch brendy eswel konyak gedeg yum.
Enkhbold Eldevdorj
2018/04/10 at 17:40
GERT HIINE CH GEJ YU BHAV .DEE .
Tselmeg Myagmarjav
2018/04/10 at 21:36
Ёстой бvлтэрнэ гэж энийг хэлнэ дээ!
Ард
2018/04/11 at 15:02
Дэмий шүү. Хамаагүй юм хийж байж элдэв харшил, хордлого авав. Тэрний оронд ориг цагаан архи, нэрмэлээ уугаарай. Ер нь бол архи амьдралын дайсан гэдгийг мэднэ биз дээ
Erdenesaikhan Naidansuren
2018/04/11 at 23:43
Ондоо нэр өгөх нь зөв байх. Мэддэг нь шоолно шүү
Балт
2020/11/16 at 17:39
Усан үзэмнээс коньяак гаргана..Үлдэгдэл шаарнаас нь бренди гаргана. Харин.царс модноос чинь виски гардаг юм ш дээ.
bataa
2020/11/19 at 09:25
za ta nar arhi yund n durlaad suid boloo be soyltoi ornii ulsuud tegj uuha biz manaih ooriih gesen olon zuun gil heregleed sursan mongol hermel arhi bid bogood obol osgoson mal d heredleed l bolood amdarch baigaa shuu