
Олон нийтийн харилцааны үйлчилгээ үзүүлэгч Facebook компаний төв оффис АНУ-ын Умард Калифорни дахь Silicon Valley-д орших Menlo Park хэмээх чинээлэг хотын томоохон кампус руу нүүгээд хагас жил орчмын нүүрийг үзээд байна. Компьютер болон түүний бүрэлдэхүүн хэсгүүд, программ хангамжууд худалдаалж, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхэлдэг байсан Sun Microsystems компаний оффис байрладаг байсан энэ кампус руу нүүж ирэхээс өмнө Facebook-ын оффис Калифорний Palo Alto хотод байдаг байсан ба компаний ажилчдын тоо 2000-д дөхсөн учир эндээс нүүх болжээ.Энд бид Facebook компаний төв оффисын шинэ кампусын ерөнхий төрх байдлыг харуулсан зурагнуудыг нийтэлсэн байгаа юм. Зургуудыг олон улсын өдөр тутмын сонин Wall Street Journal-д зориулан гэрэл зурагчин Alison Yin авсан байна.
Hacker Way хэмээн нэрлэсэн шинэ оффис руу хүргэх гол замын нэг.
Кампусын соёлын төв болох Hackers Square-д ажилтнууд цуглах дуртай. Сан Францискогийн Golden Gate Bridge-тэй адилаар улаан өнгөөр будагдсан гүүр харагдаж байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/3.jpg)
Hackers Square талбай дээрх том саарал Насk гэсэн үг харагдаж байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/4.jpg)
Шинэ кампуст хийгдсэн хамгийн сүүлийн шинэчлэлт болох утсан махны хэсэг нь ажилчдын хамгийн ихээр дугаарлан зогсдог газрын нэг юм.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/5.jpg)
Утсан мах бэлтгэдэг газрын тогооч Tim Wong ажлынхаа анхны өдөр.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/6.jpg)
Кампусынхаа кафед өдрийн хоолоо идэж байгаа мэргэжилтэн 29 настай Bin Jiang (зүүн), 31 настай Juan нар. Кафены загварыг Нью Йорк дахь Ace Hotel зочид буудлын загварыг гаргасан Америкийн загварын пүүс Roman and Williams пүүсийн дизайнерууд гаргажээ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/7.jpg)
Facebook-ын ажилтнууд буйдан дээр суун өдрийн хоолоо идэж байна. Cаяхан Google компаний санхүүгийн ажилтан Patrick Pichette “Интернэтийн ертөнцөд одоо авьяастнуудын төлөөх дайн ид цэцэглэж байна. Компаниуд үнэ цэнэтэй ажилтнуудыг өдөөх бүхий л боломжуудыг хайж байна.” гэсэн билээ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/8.jpg)
Кампус даяар үнэ төлбөргүй хөнгөн зууш, уух юм бүхий бяцхан гал тогооны өрөөнүүдийг байрлуулсан.
Мөн жижиг баарнууд ч цөөнгүй бий.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/11.jpg)
Facebook-ын ажилтнууд байгалийн гэрэлтүүлэг хангалттай гэрэлтүүлсэн нөхцөлд, янз бүрийн чимэглэл бүхий тасалгаанд сууж ажилладаг. Технологийн мэдээлэл, анализыг хүргэдэг TechCrunch-ын мэдээлснээр тус шинэ төв оффис дор хаяж 3.6-аас 3.7 мянган автомашиныг зогсоолоор хангах хүчин чадалтай гэнэ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/12.jpg)
Уулзалт, амралтын өөр нэг хэсэг харагдаж байна.
Ажилтнууд энэ ханыг хүссэнээрээ чимэглэж болно.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/15.jpg)
Оффисын хананууд дээр янз бүрийн зүйлс үргэлж өлгөөтэй байдаг.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/16.jpg)
Facebook-ыг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg-ийн цоолтуур хөрөг харагдаж байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/17.jpg)
Кампус дахь цэцэгт хана
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Menlo-Park/18.jpg)
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2012/05/20 at 14:46
yoy goy goy. ireedvid minii company enenees ch goy office toi bolno
Зочин
2012/05/20 at 15:41
za tend chine l ajild ordguum shuu
StoRm-mN
2012/05/20 at 16:23
goy ym bishuu
Mongolhh
2012/05/20 at 17:16
goyin
Suiton
2012/05/20 at 21:23
tas2.
Зочин
2012/05/22 at 13:47
yooo laitai