Цагаан гааны цай: Булчин болон үе мөчний өвдөлтийг намдааж, сэтгэцийн эмгэг болохоос урьдчилан сэргийлнэ

4

Та урьд өмнө цагаан гааг эмчилгээний зориулалтаар ашигладаг тухай сонсож байсан байх. Энэ үндэс олон өвчнийг эмчлэхээс гадна дархлааны системийг сайжруулдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн эрүүл хоол амтлагч юм.

Хүмүүс цагаан гааг өөр өөр зорилгоор, олон зүйлд хэрэглэдэг. Эм болгож хэрэглэхийн хувьд, ханиад томуу болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах үүднээс хэрэглэдэг. Тэгвэл бид та бүхэнд цагаан гайны цай хийж уух гайхалтай ач тустай жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Maya Kruchankova / Shutterstock.com

 

Та энэ цайг хийж уухад бэлэн үү?

via GIPHY

Танд хэрэг болох зүйлс:

  • ¼ цайны халбага нунтагласан цагаан гаа
  • ¼ цайны халбага нунтагласан куркума
  • Кокосын сүү
  • 1 цайны халбага органик зөгийн бал
  • 1 аяга ус

Эхлээд усаа саванд хийж буцалгана. Дээр нь нунтагласан цагаан гаа болон куркумаг хийгээд 10 минут орчим буцалгана. Дээр нь халбага зөгийн бал болон кокосын сүүгээ хийгээд л болох нь тэр!

Flexey / Shutterstock.com

 

Мөн та цагаан гааны шинэхэн үндэсний жорыг ашиглах боломжтой

Танд хэрэг болох зүйлс:

  • 6 мм урт шинэхэн цагаан гааны үндэс
  • 1 аяга ус
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс (шинэхэн шахсан шүүс)
  • 1 хоолны халбага органик зөгийн бал

Цагаан гааны үндсийг жижиглэн хэрчих юм уу эсвэл үрэгчинд үрж, данханд хийнэ. Хальслах шаардлагагүй. Буцалсан усыг данх руу хийж таглаад 4-5 минут буцалгана. Аяганд нимбэгийн шүүс болон зөгийн балаа хийж хооронд нь холино. Дээр нь цагаан гааны усыг хийгээд хутгаж ууна.

via GIPHY

 

Энэхүү цайны ач тус

Та цагаан гааны цайг ууснаар дараах ач тусыг хүртэх болно:

  • Дотор муухайрах болон жирэмслэлтийн үеийн өглөөний зовиурыг намдаах
  • Үрэвслээс үүдэлтэй булчин болон үе мөчний өвдөлтийг намдаах
  • Цусан дахь сахарын хэмжээ болон холестериныг бууруулах
  • Хоол боловсруулалтыг дэмжих
  • Антиоксидант болон биоактивийг найрлагандаа агуулдаг тул сэтгэцийн эмгэгээс сэргийлэх
pilipphoto / Shutterstock.com

Цагаан гааны цайг тогтмол уух өөр бусад олон шалтгаан бий. Гайхалтай амттай бөгөөд таны эрүүл мэндэд үнэхээр их ач тустай гэдгийг дахин сануулъя!

pondpony / Shutterstock.com

Гэхдээ цагаан гааг их хэмжээгээр буюу өдөрт 5 гр-аас хэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй, эс бөгөөс сөрөг нөлөө үзүүлнэ. Цээж хорсох, хийгээр дүүрэх, гэдэс хямрах болон амны хөндий цочирч болзошгүй. Мөн чихрийн шижин болон даралтны эмтэй хамтад нь хэрэглэж огтхон ч болохгүй. Түүнчлэн цагаан гааны цайг уухын өмнө эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsewelmaa Tsegii

    Tsewelmaa Tsegii

    2019/09/09 at 19:56

    Kurkuma gj xaana zardag we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *