Бүхэл хоолноос айх айдсынхаа улмаас хооллох дуршилгүй болсон Британи залуу

0

Бүхэл хоолноос айх айдсынхаа улмаас хооллох дуршилгүй болсон Британи залуу


Энэхүү товч тайлбар бүхий фото мэдээллийн маань гол баатрыг Марк Корн гэдэг. 23 настай энэ Британи залуу Зүүн Английн Эссекс мужийн Бейзилдон хотын иргэн юм. Ердөө 45 дөнгөж илүүхэн килограмм жинтэй энэ залуугийн нэг өдрийн хоолны дэглэм дөрвөн лааз өндөгний шар болон сүүний холимог бэлдмэл, арван шоколадны цэлцэгнүүр идэж, 12 аяга цай ууснаар хязгаарлагддаг. Хатуу, бүхэл хоол хүнснээс айх нэг төрлийн сэтгэлзүйн эмгэгээр өвчилсний улмаас дан шингэн хэлбэрийн хоол хүнсний хачирхалтай дэглэм барьдаг Марк Корны гэрэл зургуудыг үзэж сонирхохыг хүсвэл мэдээний маань дэлгэрэнгүйд зочлоорой.

23 настай ч 45 кг жинтэй Марк Корн

Марк Корн зөвхөн шингэн болон зөөлөн хоол хүнс л хэрэглэдэг. Тэрээр өдөрт 12 аяга цай ууж, Tesco сүлжээ худалдааны төвийн шоколадны цэлцэнгээс арвыг, алдарт Ambrosia брэндийн өндөгний шар болон сүүний холимог бэлдмэлээс дөрвөн лаазыг иддэг байна.

23 настай Британи залуу хүүхэд байхдаа доромжлуулж тохуурхуулдаг байснаасаа болоод айж түгших сэтгэлзүйн эмгэгтэй болсон нь түүнийг хоолны дуршилгүй болоход хүргэжээ.

 

Марк зөвхөн халуун ундаа, шоколадны цэлцэн, коктейль зэргийг л ууж идэж чаддаг.

Марк эцэг эхийн хамт. “Би 14 настайдаа бараг 100 кг жинтэй байсан болохоор үргэлж л бусдад тарган хэмээн шоолуулдаг байсан. Би хатуу, бүхэл хоол хүнс идэхээ больсон бөгөөд миний өдрийн хоолны дэглэм зөвхөн нэг шил Кока Кола ууснаар хязгаарлагддаг болсон. Одоо бол би гайхмаар туранхай, нэг хэсэг маш туранхай байх үедээ 40 орчим кг жинтэй байсан. Би бараг юу ч иддэггүй. Гэхдээ би одоо гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар хэвийн жинтэй болохоор тэмцэж байгаа.”

 

Марк (төвд)-ын хүүхэд байх үеийн зураг.

“Би гайхмаар туранхай. Бүр миний бүх ясыг тоолсон ч болно. Гэхдээ би тарган байснаас ийм байсан нь дээр гэж боддог.”

Марк эцэг эх болон эгчийн хамт. Маркын эцэг эхийг 14 настай хүү нь гэнэтхэн жингээ хасаж эхэлсэн нь түгшээсэн байна. Эмч түүнд анорекс гэсэн онош тавьснаас эхлэн хүүгийн эцэг эх хүүгээ дахин хэвийн байдалд нь оруулахаар тэмцэж эхэлжээ. Залуу ямартай ч одоо бүхэл хоол иддэг болсон ч ердийн хоол идэж хараахан чадахгүй байгаа гэнэ.

Мэргэжилтнүүд Нэгдсэн Вант улсад Маркын адил хоол хүнсний эмгэгт өртсөн 1.6 сая орчим хүн байдгийн 20 хувь нь эрчүүд хэмээн мэдэгджээ.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tzar

    2012/05/22 at 19:31

    xmmmm so zaluu bn da

  2. Zetsu_akatsuki

    2012/05/22 at 19:47

    azgvi zaluu ym da

  3. Mongolhh

    2012/05/22 at 20:04

    bi iim humuust durgu

  4. Зочин

    2012/05/22 at 21:18

    iim hulduu yumnuud yaahaaraa bdag bnaaaaaaaa.

  5. janat

    2012/05/22 at 21:45

    gb-d ene nuhuriin iddeg hoolniih ni compani pr hiij l tawisan medeelel yum bishuu. iimerhuu turanhai hvmvvs zunduu l bdiishd

  6. avp_0227

    2012/05/22 at 22:21

    hunii uzel bodol oor2

  7. Зочин

    2012/05/24 at 01:57

    huniig bitgii doogloj tohuurh!!! ireeduin vr urshig ni iim bolson bnashdee humuusee

  8. Зочин

    2012/05/24 at 21:36

    huurhii duu chaavaas hund doromjluulaad setgel sanaani gutrald orson bna shde ntr gehde targan ingeheeree bur uhtelee temtsdeg yum bilee bur suuldee ys aris boldog

  9. RUBY_gem

    2012/05/25 at 15:29

    kinond toglovol taarna

  10. Зочин

    2012/06/13 at 12:29

    hezee ch hvniig gaduurhaj bolohgui ergvv malnuudaa

  11. Зочин

    2012/06/25 at 19:38

    humuus mini hen negniig gadnah bdlaar ni bitgii doogloj tohuurhaj bgaach hojmiin ur dun ni yu ch bj bolzoshgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *