Хөхүүл эхийн зураг бүхий Time сэтгүүлийн cover олныг гайхашрууллаа

0

Хөхүүл эхийн зураг бүхий Time сэтгүүлийн cover олныг гайхашрууллаа


Өнгөрөгч долоо хоногийн Time сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн зураг олон нийтийг маш ихээр гайхашруулж, тэдний дунд үлэмж их маргаан хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Сэтгүүлийн нүүрнээ 26 настай Jamie Lynne Grumet хэмээх бүсгүйн 3 настай хүүгээ хөхүүлж буй зураг нийтлэгдсэн байжээ. Талархсан алга ташилт, бахархлаас эхлээд дургүйцэл, үл ойшоосон байдал зэрэг олон хүний янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнтэй тулгарсан энэ зургийн эзэн бүсгүй өөрийнх нь ээж түүнийг 6 нас хүртэл нь хөхөөр хооллосон тухайгаа сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.Jamie Lynne Grumet хэлэхдээ “Хүмүүс энэ бол биологийн хувьд хэвийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон хүн үүнийг харах тусмаа бидний ирээдүйд энэ бол хэвийн зүйл болох болно. Энэ л миний итгэж байгаа зүйл. Би хүмүүст үүнийг харуулахыг хүссэн.” хэмээжээ. 1993 онд Америкийн хүүхдийн эмч Dr. Bill Sears “The Baby Book” хэмээх номыг хэвлүүлж байсан бөгөөд энэхүү номны гурван үндсэн зарчим нь хүүхдийг аль болох удаан хугацаагаар хөхөөр хооллох, хүүхэдтэйгээ биеийн хувьд ойр байх боломжийг олгох хүүхдийг үүрдэг үүргэвч, хүүхдийг зөөх хэрэгслийн тухай сэдэв байсан юм.

Америкийн гэрэл зурагчин Martin Schoeller хүүхдээ хөхөөр хооллодог дөрвөн ээжүүдийг хүүхдээ хөхүүлж байхад нь зургийг нь авчээ. Тэрээр “Хүмүүс хүүхдийг хөхөөр хооллох тухай ярихдаа ээж нь хүүхдээ гар дээрээ тэвэрсэн байгаагаар төсөөлдөг. Гэвч том болсон хүүхдүүдийн хувьд ингэх хэрэггүй. Хүүхдийг зогсоо байдлаар зургийг авах санаа надад их таалагдсан. Энэ нь зургийг ер бусын тод болгож өгсөн.” гэсэн байна. TIME

Jamie Lynne Grumet хэлэхдээ “Би хүүхдийг хөхөөр хооллохыг зохисгүй зүйл гэж үздэггүй. Тиймээс олон нийтийн газарт ч хүүхдээ хөхүүлэхээс татгалздаггүй.” гэжээ. Martin Schoeller-ын TIME сэтгүүлд зориулан авсан зураг.

Schoeller-оор зургаа авахуулсан ээжүүд бүгд “The Baby Book” номыг уншсан хүмүүс байсан ч хүүхдээ хөхөөр хооллох болсон өөр өөрийн гэсэн учир шалтгаантай байжээ. Jamie Lynne Grumet-ын хувьд ойлгомжтой, учир нь тэр өөрөө эхийнхээ хөхийг хөхөж өссөн. Түүний эгч нь ч мөн адил хүүхдээ хөхөөр хооллодог.

4 нас болон 5 сартай хоёр хүүхэдтэй Dionna Ford-ын хувьд жирэмсэн байхдаа 7 настай хүүхдээ хөхөөр хооллодог Британи ээжийн тухай мэдээллийг авч байсан нь хүүхдээ хөхөөр хооллох хүслийг нь өдөөсөн гэнэ. Тэрээр хүүгээ 6 сартай байхад түүнийг хөхнөөс гаргахад дэндүү эрт байна, ой хүртэл нь хүлээе гэж бодсон ч хүү нь нэг нас хүрсэн ч ярьж чадахгүй, сайн алхаж явж чадахгүй балчирхан хэвээрээ байсан учир хүүгээ үргэлжлүүлэн хөхүүлэхээр шийдсэн гэжээ.

3 настай охиноо хөхөөр хооллодог Jessica Cary “Би охиноо хөхөөр хооллохоо болих тухай боддоггүй. Бидний хувьд энэ бол амьдралын философи.” хэмээн өгүүлсэн байна. Martin Schoeller-ын TIME сэтгүүлд зориулан авсан зураг.

Schoeller-ын хувьд хүүхдээ хөхөөр хооллодог янз бүрийн ээжүүдийн зургийг авсан зорилго нь эдгээр ээжүүдэд олон хүний итгэж бодож явдаг шиг хэвэнд цутгачихсан юм шиг зан чанар байдаггүй гэдгийг харуулах байсан байна.

6 нас, 4 нас, 2 нас 5 сар мөн 9 сартай дөрвөн хүүхдийн эх Melinda Larson хэлэхдээ “Би хүүхдээ хөхүүлэхдээ жинхэнэ эх хүн гэдгээ мэдэрч, тайвшралыг олдог.” гэсэн байна. Martin Schoeller-ын TIME сэтгүүлд зориулан авсан зураг.

Эх хүүхдүүдийн зурагнууд
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tzar

    2012/05/22 at 19:34

    eejuudee gej saixan yum aa

  2. Mongolhh

    2012/05/22 at 20:04

    bas soninl yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *