Одооноос эхлэн итгэхээ болих хэрэгтэй 10 буруу ойлголт

0

Зарим нэг баримт, тоонууд бидний толгойд үнэн мэт ягштал суужээ. Дүрэм мэт ойлгож яваа зарим нэг эргэлзээтэй ойлголтыг цэгцлэх цаг нэгэнт болсон.

Нийтлэлийн төгсгөлд бас л нэг түгээмэл домог яриаг дэлгэсэн байгаа.

1. Эртний хүмүүс 30 ч насалдаггүй байсан

Тэр үеийн хүмүүсийн дундаж наслалт 30 гэж хэлдэг нь бүгд 29 хүрэнгүүтээ үхээд байсан гэж ойлгож болохгүй. Бага насны хүүхдийн эндэгдэл их байсан нь наслалтын дундаж тоонд шууд нөлөөлж байсан хэрэг. Тэр үед 30 хол давсан өндөр настнууд байсан нь мэдээж.

 

2. Хүн жилд 8 аалз иддэг

Ихэнх араатан өөрөөсөө хэд дахин том амьтан руу шалтгаангүйгээр дайрахгүй. Тэгээд ч аалз гэдэг амьтан халуун болон чичиргээнд маш эмзэг амьтан учраас тэр болгон хүн рүү зүтгээд байх нь юу л бол. 8 аалз иддэг гэдэг аймшигтай тоо 1993 оны Лиза Холстын  нийтлэлээс хойш гарч ирсэн ойлголт, тэрээр хүмүүсийн итгэлийг хүлээх зорилгоор худал “баримт” зохиожээ.

 

3. Цахилгаан нэг газраа дахин цохидоггүй

Үнэн хэрэгтээ цахилгаан нэг газраа хоёр дахин цохиж болно. Судалгаанаас харахад энэ үзэгдэл бас тийм ч цөөн тохиолддоггүй байна.

 

4. Өдөрт 8 аяга ус уух ёстой

Өдөрт шингэн их уухыг хичээдэг үү, гэхдээ өдөрт 8 аяга ус хүчээр ууж байна уу – болно доо, таны бие махбодь хүлээж авахгүй байхад хүчлэх хэрэггүй. Энэ тоо бол төгс биш хамгийн гол нь – цаг тухайд нь амны цангааг тайлж байх хэрэгтэй. Бие махбодь хангалттай шингэн авсан байхад тархи усыг хүлээж авахгүй байх дохио өгдөг буюу усыг та маш хүндрэлтэйгээр балгаж эхэлнэ.

 

5. Хоол идсэнээс хойших 30 минутанд сэлж болохгүй

Хоол идсэний дараа сэлэх нь шууд ширүүн алхсан шиг л мэдрэмж төрүүлнэ. Олноо тархсан буруу ойлголт нь хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй, ердөө л дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ.

 

6. Нохойн нэг нас хүний 7 настай дүйнэ

Хэрвээ та нохойныхоо насыг “хүний” нас руу хөрвүүлэхийг хүсэж байгаа бол 7:1 гэсэн зарчимд итгэх хэрэггүй. Үнэндээ нохойн үүлдэр, том, жижиг биеэс бүх зүйл шалтгаална. Энэ домог яриа 1960-аад оны үеийн хүүхдийн математикийн бодлогоос эхтэй, энэ зарчмаар нохойн насыг тодорхойлох бодлого байжээ.

Хайртай амьтныхаа насыг та энэ аргаар тодорхойлж болно.

 

7. Ялаа 24 цаг амьдардаг

Ялаа 24 цаг биш харин 2-4 долоо хоног амьдардаг, харин өвөлдөө ичнэ.

 

8. Хэлэнд амтыг хүлээн авах 4 бүс бий

Үнэндээ амтыг бүхий л хэсгээрээ амтална. 4 бүс гэдэг ойлголт нь германы эрдэмтэн Дэвид Хэнигийн бүтээлийг орчуулж байх явцад гарсан алдаа ажээ.

 

9. Алтан загасны санах ой 3-хан секунд

Алтан загасны санах ой 3 секундээр тогтохгүй. Израилийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад, тодорхой дуу чимээнээр хоол идэж сурсан загаснуудад 5 сарын дараа уг дуу чимээг гаргахад санаж байжээ.

 

10. Хүнд мэдрэхүйн 5 эрхтэн бий

Хүнд 5-аас илүү мэдрэхүй бий. Зарим нэг эрдэмтэд 21 гэсэн тоо гаргаад байгаа, жишээ нь: тэнцвэр, өвчин, хэм, орон зайд өөрийгөө байрлах мэдрэмж зэрэг байна.

 

Бонус: Бух улаан өнгөнд бус харин даавуунд нь хариу үйлдэл үзүүлдэг

Бух өнгө ялгаж чаддаггүй, өмнө нь савчаад байгаа даавуу л уурыг нь хүргэж байгаа хэрэг.

52
Ха ХаХа Ха
25
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *