Шиацу – ханиад, томууны үед хийх Япон ардын иллэг

0

Хүүхдэд ханиад, томууны анхны шинж тэмдэг илрэх үед нь японы шиацу төрлийн иллэг хийж болно. Уг иллэгийг мэргэжлийн иллэг бэлтгэх сургуулийг үндэслэгч Токухиро Намикоши зохиосон бөгөөд иллэгийг өөртөө ч хийж болно гэж үздэг байна.

Иллэг хийхийн тулд заавал тусгай дамжаанд суух шаардлага байхгүй, арга барилыг л сайтар анхааралтай уншиж танилцсан байхад болно. Эмчилгээний иллэгэнд нүүрээр хийгдэнэ, мөн цус бөөгнөрөх эсвэл дотор эрхтний хүнд өвчтэй л биш бол ямар ч хүн хийлгэж болно гэж үздэг.

Шиацу – хурууны өндгөөр дарж хийх иллэг. Шиацу – биеийн тусгай цэгүүд дээр дарна. Уг иллэг ханиад, томууны эмчилгээг үр дүнтэй болгоход нөлөөлдөг ажээ.

Шиацу иллэгийг хийхэд ихэвчлэн эрхий хурууг ашиглана. Хурууны өндгөөр чанга дарна. Харин нүүр болон хэвлийн орчим илэхэд долоовор, дунд болон чигчий хурууг ашиглана. Иллэг хийх явцад түлхэх эсвэл цохих хөдөлгөөн хийхийг хориглоно. Иллэгийн даралтын хэмжээ тухайн хүний өвчний байдал, биеийн жингээс хамаарна.

Хүзүү орчмын иллэгийн даралт нь 3 секундээс хэтрэхгүй, харин биеийн бусад хэсгээр хийх иллэг 5-7 секунд үргэлжилнэ. Иллэгийн даралтаас өвчин мэдрэгдэх ёстой. Нэг удаагийн шиацу иллэг нийт 5 минутаас хэтрэхгүй байна.

Ханиад, томууны үед хүзүүний урд хэсэг, шилэн хүзүү, мөр, далны дундуур, цээж болон хэвлийн дээд хэсгээр иллэг хийнэ.

Шиацу иллэгийг эрхий хуруугаараа хүзүүний урд хэсгээр явах булчинг (толгойг эргүүлэхэд энэ булчин сайн мэдэгдэнэ) дагуулан хийнэ: уг булчин дээшлээд чихний араар ордог.

Дараа нь хүзүүний ард хэсгээр иллэгийг үргэлжлүүлнэ. Үүний тулд гарын гурван хурууг ашиглана. Мөрийг дагуулаад өөрөө иллэг хийж болох бол шилэн хүзүүн дээр бусдын туслалцаа авахаас өөр аргагүй.

Цээж орчмын иллэгийг хийхдээ цээжний дундуур явах цэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Цээж болон мөрний зааг, хавирга дундуур явах заагийг сайтар анхаарч иллэг хийнэ.

Өндөр халуунтай байхад шилэн хүзүүний иллэг үр дүнгээ өгдөг. Шилэн хүзүүний дээд хэсгээр хийх иллэг нь хамрын хөндийн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн далны дундуур иллэг хийх нь ханиад, томууны үед маш үр дүнтэй. Цээж орчмын иллэг нь хатгааг эмчлэхэд үр өгөөжтэй.

Шиацуг хүүхэд, насанд хүрэгчдэд өдөрт хэд хэдэн удаа хийж болно. Нэг цэгийг 5-6 удаа дарна. Эмэгтэйчүүдийн цээжинд иллэг хийхдээ хөхийг тойруулж хийнэ. Иллэгийг хийхдээ бүхэлд нь биеийн аль нэг хэсгийг алгасалгүй хийж гүйцэтгэнэ.

3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *