Байгаль эх зөвхөн эрчүүдэд харамгүй заяасан 12 зүйл

0

Шинжлэх ухааны үүднээс бид бүгд төгс. Харин зарим нэг онцгой зүйл эрчүүдэд бий. Энэ нь өөрийн гэсэн учир шалтгаантай.

Эрчүүд ямар онцгой шинж агуулдаг болохыг шинжлэх ухааны баримттайгаар тайлбарлахаар шийдлээ. Энэ бол зүгээр хоосон үгс биш шүү.

12. Эрчүүдийн тархи 10%-иар том. Гэхдээ ухаанаар биш

Хүний тархины хэмжээ биеийн хэмжээнээс хамаарна – бие эрхтнээ хянах хэрэгтэй биз дээ? Тархины хэмжээ гэдэгт тархины гадрын зузаан болон нугалааснаас шалтгаална.

Зарим нэг тестийн үр дүнгээс харахад, эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол орон зайн баримжаа авах сэтгэхүй, ой санамж, зохих шийдвэр гаргах тархины хэсэг нь илүү хөгжсөн байдаг байна.

 

11. Эрчүүдэд целлюлит байхгүй. Гэдэс бол өөр хэрэг

Целлюлит нь зөвхөн эмэгтэйчүүдэд л илрэх арьсны гажиг гэж олон эрдэмтэд үздэг. Юуны түрүүнд биеийн өөх тосыг хуваарилах, шатаах үүрэгтэй эстроген буруутай.

Бас өөр бусад баримтуудаас харахад, эрчүүдийн 10% нь ямартай ч целлюлитээр шаналдаг байна. Илүүдэл жинтэй болоход хэвлий орчмоор үүснэ.

 

10. Эрчүүдийн тархи тоглоом, наргиан цэнгээн болон серотонинд дуртай. Нас харгалзахгүйгээр

Хүний тархи хөхүүлэн дэмжих системээр ажилладаг. Тодорхой үйл хэрэг хийснийхээ төлөө таашаал авна: архи уух, шинэ мэдлэг авах, секс, шагнал авах төрөл бүрийн тоглоом болгонд тархи баярлана.

Эрэгтэй хүний тархи энэ мэдрэмжийг авахыг ихээр хүсдэг. Эмэгтэйчүүдийн эстроген гормонгүйгээр эрчүүд тайван амьдарч чадахгүй гэж үзэх эрдэмтэд ч байна.

 

9. Тэдний булчин 50%-иар илүү. Бас өөхний хуримтлал 2 дахин бага

Эрчүүдийн өгзөг, цээж, гуяар өөхний хуримтлал үүсэхгүй. Стресс болон ачааллын үед тэдний өөх илүү хурдан шатна.

Бодисын солилцоо нь маш идэвхтэй явагддаг учраас булчингийн масс нэмэх нь ч мөн эмэгтэйчүүдээс илүү хурдан. Жирийн эрчүүдийн хүчийг жирийн эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад эрчүүдийн хүч 99%-иар их ажээ.

 

8. Эрчүүдийн тархи асуудлыг зөв үед шийдэхээр түр хойш тавина

Эрчүүд олон даалгаврыг зэрэг гүйцэтгэж чадахгүй, гэхдээ нэг тодорхой даалгаварт анхаарлаа бүрэн хандуулж чадна. Даалгавар гүйцэтгэж байх үед шинэ даалгавар гарч ирвэл эрчүүдийн тархи шинийг түр хойш тавьж эргэн харах болно.

 

7. Хэдхэн секундын дотор эргэн тойрноо дүгнэж чадна

Амьд гарах, ан хийхийн тулд бий болсон бас нэгэн онцгой чадвар: эрчүүд өөрийн мэдэлгүй эргэн тойрноо гүйлгэж хараад дүгнэнэ. Тэд гярхай, жижиг зүйлийг ч үлдээхгүй. Дөнгөж хөдөлсөн зүйлийг ч тэд хормын дотор олж харна.

 

6. Тэд өвчнийг даван туулж чадна. Шарх, бэртэл гэмтлийг хөнгөн хүлээж авдаг

Эрчүүд, эмэгтэйчүүдийн өвчнийг хүлээн авах мэдрэмжийг эрдэмтэд маш олон жил судалж байна. Эрчүүд өөрийгөө зориглуулж чадвал ямар ч өвчнийг даван туулж чадах ажээ. Өөрөөр хэлбэл 37 хэм хүртэл халуурч ханиаднаас болж үхэх гэж байгаа эр хүнд шагнал амлавал тэд сэргээд л ирнэ.

Эмэгтэйчүүдийн хувьд – эстроген нь өвчинтэй тэмцэхэд тусална. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хэлбэлзэлтэй байх ажээ.

 

5. Бие дээрх үс нь тэдний оюун ухааныг илтгэнэ

20 жилийн өмнө үс нь өтгөн байх тусам ухаантай гэж үзэж байсан бол өнөөдөр бие дээрх үс бага байх тусам ухаантай гэж үздэг болжээ. Энэ бол зүгээр л нэг домог яриа гэдгийг хэлье.

 

4. Дээд зэргээр хариу үйлдэл үзүүлнэ

Хариу үйлдэл үзүүлэх хурд үнэхээр илүү, үүнийг олон удаагийн туршилт баталж өгсөн.

Эрчүүд илүү практик сэтгэлгээтэй, харин эмэгтэйчүүд стратеги тал руугаа илүү хөгжсөн буюу нөхцөл байдлыг дүгнээд одоо ашигтай эсэх эсвэл ирээдүйн хэтийн төлвийг бодож үздэг. Бас нэгэн өөр тайлбар, эрчүүдийн том хэмжээний аксоноос шалтгаалж байгаа буюу дохио нейронуудаар илүү хурдацтай тархдаг байна.

 

3. Тэд наргианч, энэ нь нөхөн үржихэд нь нөлөөлдөг

Америк эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад эрчүүд байгалиасаа л наргианч, харин эмэгтэйчүүд – олон нэр дэвшигчээс шилдгийг сонгох чадвартай. Наргиан шилдэг байх тусам генийн чанар сайжирч, оюуны чадал нь нэмэгдэнэ.

Эмэгтэйчүүд наргиач биш гэж хэлж байгаа бус. Тэд энэ чанараа байнга ашиглаад байдаггүй өөрийгөө бусад аргаар илэрхийлэх чадвартай.

 

2. Хайргүй бол эрчүүдийн бие махбодь алдаа заана

Эр хүний сэтгэл, бие махбодь эмэгтэй хүнгүйгээр байж чадахгүй. Хайр дурлал, биеийн таашаал дутагдсан эрчүүдийн сэтгэл зүй гэмтдэг, депресст орно, гормоны тэнцвэрт байдал алдагдана, түрүү булчирхай зэрэг эрхтнүүд өвчилнө. Эрчүүдэд эмэгтэй хүн нэн хэрэгтэй.

Хайртай эхнэрийнхээ хайр халамжинд амьдардаг эрчүүд илүү урт насалж байгааг саяханы нэгэн судалгаагаар баталжээ.

 

1. Эрчүүд дурлахад 8-хан секунд л хангалттай

Энэ туршилтанд 115 оюутан оролцсон юм. Эрдэмтэд оюутнууд эсрэг хүйстнээ харахад ямар өөрчлөлт гарахыг ажигласан. Эрчүүд анхны харцаараа дурлахад 8,2 секунд байхад л хангалттай.

Эмэгтэйчүүдэд харин 15 өдөр хэрэгтэй – юуны түрүүнд тэд дасна, дараа нь итгэж эхэлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн гадна үзэмж бус бас дотоод сэтгэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Бонус: эрчүүд, эмэгтэйчүүдийн хавирганы тоо адил

Энэ баримт олон хүний толгойг эргүүлээд байгаа юм. Эрчүүд эмэгтэйчүүдийн хавирга адилхан – 12 хос. Үнэндээ зарим нэг хүнд 11 эсвэл 12 дахь хавирга байхгүй байдаг, харин заримд нь эсрэгээрээ 13 дахь хос хавирга байдаг.

61
БахархмаарБахархмаар
21
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. tg

    2017/11/03 at 15:24

    Arhi heregtei l bgazde

  2. Наран Очир

    Наран Очир

    2017/11/03 at 18:40

    ahahhahahah

  3. Наран Очир

    Наран Очир

    2017/11/03 at 18:40

    ahahhahahah

  4. Бат Болд

    Бат Болд

    2017/11/03 at 23:39

    Ss pls

  5. Бат Болд

    Бат Болд

    2017/11/03 at 23:39

    Ss pls

  6. Oyunaa Anna

    Oyunaa Anna

    2017/11/04 at 08:55

    I too was less sending good chaduul

  7. Oyunaa Anna

    Oyunaa Anna

    2017/11/04 at 08:55

    I too was less sending good chaduul

  8. Norjmaa Lh

    Norjmaa Lh

    2017/11/04 at 11:45

    Ingeed l tedentei margaj uuriinhuuruu zutgej , zuruudulj ene uchnuun jil unguruulsen gejuu??!! Uuchlaarai erchuudee!

  9. Norjmaa Lh

    Norjmaa Lh

    2017/11/04 at 11:45

    Ingeed l tedentei margaj uuriinhuuruu zutgej , zuruudulj ene uchnuun jil unguruulsen gejuu??!! Uuchlaarai erchuudee!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *