Италийн нэгэн гудамжны зогсоолд 47 жилийн турш хөдлөлгүй зогсож буй машин гадны жуулчдын сонирхлыг ихээр татах болжээ

0

Гудамжинд орхигдоод 47 жил болсон хуучин машин нутгийнхаа бэлгэ тэмдэг нь болж, гадны жуулчдыг ихээр татах болжээ.

Өдгөө 94 настай Анжело Флеголент 1974 онд Италийн зүүн хойд нутгийн Конеглиано мужийн Бертилла Модоло хотод жижиг хэвлэлийн газар ажиллуулдаг байх үедээ Lancia Fulvia 1961 маркын машиныг үүдэндээ байрлуулж тавьж байжээ.

Google Map

Il Gazzettino хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Би эхнэр Бертиллатайгаа хамт 40 гаруй жил сонингийн худалдаа болон хэвлэлийн бизнес эрхлэсэн юм. Тэр үед Lancia Fulvia 1961 машины тээшийг ашиглахаар дэлгүүрийнхээ үүдэнд тавьж байлаа. Машины тээшинд цаас болон боодолтой сонингуудаа хадгалдаг байсан нь тэр юм” хэмээжээ.

Ийнхүү 40 жилийн турш эрхэлсэн гэр бүлийн бизнес нь хаалгаа барих үед тэд машиныг байсан газарт нь хэвээр үлдээхийг илүүд үзсэн бөгөөд удалгүй тэр машин нь нутгийнхаа бэлгэ тэмдэг болж хувирчээ. Нутгийн иргэд болон жуулчид тэрхүү машины зургийг дарж, сельфи хийж эхэлснээр цахим сүлжээнд олны анхаарлын төвд оржээ.

Google Map

Гэсэн ч хотын удирдлагууд гудамжинд 50 шахам жилийг өнгөрүүлсэн уг машиныг хөдөлгөж, Падуа хот дахь “Epoca” авто болон мото техникийн хөгжлийн үзэсгэлэнд байрлуулах шийдвэр гаргасан нь өнгөрсөн сарын 20-нд биелэлээ олсон аж.

Алдарт дизайнер Пьеро Кастанеро загварыг бүтээж байсан Lancia Fulvia 1961 машин хожим 1972 оны ОУ-ын Ралли уралдаанд амжилттай оролцож дэлхий даяар алдаршиж байсан түүхтэй загвар ажээ.

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *