Ердөө 4-хөн хоног модны доор тавьсан байсан машин руу ажилласаг хэрэм 70 кг орчим самрыг өвлийн нөөц болгон капот руу нь чихэж хадгалсан байжээ

1

2001 оноос 2013 оны хооронд худалдаанд гарч байсан Chevrolet Avalanche тухайн үед АНУ-ын зах зээлд харьцангуй алдартай пикап байсан юм. Ажил хэрэг, гэр бүлийн аяллын зориулалттай машин. Энэ загварын машины техник үзүүлэлтэд одоог хүртэл нэг л зүйл тодорхойгүй байв – машины моторын хэсэгт хэдий хэр самар багтах вэ?

facebook.com

Том овортой Chevrolet Avalanche машины эзэн Хойд Дакотад (АНУ) амьдардаг нэгэн бөгөөд өөрийн машины капотноос самрын бүтэн жилийн нөөц олоод ихэд гайхжээ.

facebook.com

Машин зогсоол дээр ердөө дөрөвхөн хоног л зогссон. Энэ хугацаанд хөдөлмөрч хэрэм жийп машины капотны хоосон зайг самраар дүүргэж амжжээ. Машины эзэн болох Билл Фишер эд хөрөнгөө цэвэрлэж авахын тулд хэдэн цагийг зарцуулахад хүрсэн байна. Өөрийн Facebook хуудсанд 20 литрийн багтаамжтай долоон савыг самраар дүүргэсэн гэрэл зургаа тавьжээ.

facebook.com

Биллийн хэлж байгаагаар мэрэгч амьтан хоосон өнцөг булан бүрт самар чихэж хийсэн байна гэнэ. Машины эзэн капотыг бүрэн салгаад зогсохгүй мөн самар болгоныг түүхийн тулд ихэд хөдөлмөр гаргажээ. Энэ хугацаанд болж байгаа үйл явцыг хэрэм модны орой дээрээс санаа зовсон байдалтай харсаар л байв. Билл Фишер машиныхаа капотоос ойролцоогоор 70 орчим килограмм самар цуглуулжээ. Тэгсэн ч гэсэн жийп машины капотод хэд хэдэн самар үлдсэн байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцоход машины рам цохиж байгаа нь дуулддаг бололтой.

facebook.com
facebook.com
facebook.com
facebook.com
facebook.com
facebook.com

16
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *